Хамт байдагт баярлалаа
За сайхан баярласан уу, Бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе.
Бас хайр хүргэм шинэ жилийн мэндчилгээ илгээсэн үнэнч уншигчиддаа баярлалаа. Нээрээ ингээд бодтол та нарын хэлсэн шиг 2 жил блогоо хөтөлчихжээ. Бас хөөрхөн урт хугацаа болчихож. Цаг хугацаа арай л хурдан өнгөрдөг болчихжээ. Яагаад?
Жоохон байхад энэ жилд ингэнэ, тэгнэ гээд л баахан зорилго зорилт тавьдаг байсан маань одоо 1 сар шиг санагдан инээд хүрэх болж, 5,10 жилийн дараа эндээс тэнд хүрэх тухай боддог болчихдог юм байна. Хүн хөгширнө өө гэж… Шиииээтт
Заза, тэр ч яахав, тэгээд энэ удаа 2021 оноо дүгнэсэн товч тайлан оруулья. Дараа нь 2022 онд миний блог болон амьдралд юу болох гээд байгааг сайн бодож төлөвлөж байгаад хүргэнэ ээ. Үргэлж хамт байдагт баярлалаа. Бас хамт байгаарай хэхэ.
2021 оны хамгийн их хандалттай, сайшаалтай нийтлэлүүдээр:
Мэддэггүйгээ мэддэг хүн, мэддэггүйгээ мэддэггүй хүмүүсийн ялгаа их бий. Заримдаа “За тэр ч тийм юм чинь ингэж аашлах нь аргагүй, тийм юм чинь тэгж бодсон байлгүй, хөөрхий, зайлуул” гэх бодлуудаасаа, бүхнийг ойгож хүлээн авч өөрсдөдөө ял үүрэн амьдрахаас залхах үе бий. Нэг кинонд компаний ажилтан хэлдэг юм “Сайн ажилтан байхын хамгийн хэцүү нь юу гээч? Ажлаа хийж мэдэхгүй хүмүүстэй ажиллаа гэхэд, яахав ээ заагаад өгчихнө. Зааварлаж мэдэхгүй томордог даргатай байсан ч яахав ээ, би туслаад чиглүүлээд явахад болно. Харин миний зорьж бүтээж хийж яваа ажил бусдын эсрэг ашиглагдахаар зүйл байж, буруугаар эргэхийг харах л /шудрага бус явдлууд/ туйлын хэцүү. Тэр үед л болимоор санагддаг юм…” гэдэг. Яг л бүх нийгэмд хамгийн амьдралдаа тааруулахад хэцүү цалинтай нь үнэнчээр татвараа төлж, хамаг халамжийн санг бүрдүүлдэг шиг, түүндээ гомдоллодоггүй, өөр аргагүй шиг нэг тийм кино шиг зүйлс амьдралд их бий. ККК
Хүмүүс зовлонтой байгаагаа нууж, жаргалтай үеүүдээ л бусдад үзүүлдэг болчих үедээ том хүн болчихдог байх. Бас том хүн болоод, их удаан байчихаар жаргалтай, зовлонтой, гунигтай баяртай сэтгэл хөдлөлүүдээ контролдох гэсээр аль алийг нь ч бас гээдэг байх… Хөөрхий тэд…
“ Эрхэм үйлчлүүлэгч та СОНГОЛТОО ЗӨВ ХИЙНЭ үү.”
Хүндэтгэсэн, Аз жаргал
Энэ бичлэг хамгийн их хандалт авсан ч нэг ч хичээлд нь суух хүсэлт аваагүй байдаг юм. Ер нь бол сайн бичээд л байвал сайн бичдэг болно оо. Гэхдээ хамгийн эхэнд тархин дахь зүйлсээ өөрөө уншиж сурсан байх шаардлага гардаг юм. Гэхдээ та нар мэдэх байлгүй дээ. Бодлоо бичгээр илэрхийлэх нь чадвар юм билээ шүү. КККК
5. 1 хонь, 2 хонь, 3 хонь … zzzzzz
Энэ бол яг миний аливаа зүйлийг уншиж судалж, тогтоодог замаар бичигдсэн байгаа. Ингэж ул суурьтай юмны учрыг олсон байхад илүү удаан мартагддаггүй, хэвшдэг шиг санагддаг шүү. Нойроо сайн авч байгаа биз?
Одоо та нарт хэрэгтэй байж магад цөөхөн номын review хийе. Хамгийн таалагдаж тэмдэглэл үлдээсэн 5 ном байна.
- Цойлогсод
Энэ номыг яг 20 цаг буюу 3 өдөрт тасалж уншаад дуусгачихсан. Би ер нь таалагдсан зүйлсээ тавилгүй барьж сууж байгаад дуусгачих санаатай байдаг нөхөр юм билээ. Хэхэ. Энэ еврэй хүмүүсийн тухай номууд 2018 оноос хойш бүүм болсон цагаас нь эхлээд бараг бүгдийг нь л уншиж байна. Давтагдаад байгаа санаанууд их байдаг болчихсон байна билээ. Энэ номын санаанаас надад өдөр бүр бага багаар урагшлах үйлдэл хийж байгаа нь, жижиг зуршлууд нь тэднийг дэлхийд сор хүмүүс болгон хүмүүжүүлдэг тухай ойлголт байсаан.
2. Homo Dues “A brief history of Tomorrow”
За энэ номыг би яаааг коин эдр сонирхож явахдаа олж уншиж таарсан юм. Яагаад ч юм надад тэр эгшин нь их таарсан юм шиг санагдаад одоо инээд хүрээд байдаг юм. Энэ ном бол айлын номын санд заавал, бүррр заавал байгууштай ном оо. Тэр их тоо баримт, үндэслэлүүдийг нь үнсмээр санагдсан шүү. Одоо ч оройдоо дахин дахин нугалсан хуудсуудаа нээж хардаг хэвээр л байна. Англиар нь sample татаж аваад ойлгохгүй баахан хойш тавьж байтал азаар Монголоор хэвлэгдчихсэн байж таараад, харсан даруйдаа авсан даа.
3. The seven husband of Evelyn Hugo
Хаха энэ бүр үнэхээр сонирхолтой ном байсаан. Бараг бүх л бэмэгтэй блоггерууд санал болгоод байхаар нь sample татаад, дараа нь шууд авчихсан. Ёстой кинонд binge watch хийнэ гэдэг шиг энэ номыг бүр бараг 00-д сууж байхдаа уншчихсан. Нэг их зовоохгүй тэгснээ урсчихдаг сонирхолтой бичигдсэн байсан. Надад зохиолчийн энэ арга барил нь их таалагдсаан.
4. “The last Rose of Shanghai” Wein Dai Randel
Аа харин, энэ зохиол бол илүү деталь, үнэр чимээ мэдрүүлэх гэж бичсэн. Илүү кино үзэж байгаа мэт роман байсан болохоор би листэндээ оруулсан байгаа. Нэг тийм эмэгтэйлэг мэдрэмж ихтэй ном.
5. “The things you can see only when you slow down” Haemin Sunim
Би угаас ийм тайван, одоодоо төвлөрөхөд суралцах шаардлагатай хүн. Үгүй ээ, хэрэгцээтэй хүн. Би юмсыг их гүн мэдэрч судлах хэрэгцээтэй хүн юм билээ. Тийм болохоор ийм төрлийн бүх зүйлсийг ялангуяа ЗЭН ийг маш их сонирхдог байгаа.
Харин одоо киноных
Жич: Энд жагссан зарим кино магад бүр дээр үед гарсан ч байж магад. Би харин 2021 онд үзэж таарсан байгаа.
- THE TRADER
Энэ кино 2018 оны кино юм байна. Netflix надад олон удаа recommend Хийгээд байхаар нь үзчихсэн. Маш их бодолд оруулж, уйлуулсан даа. Яагаадыг бүү мэд.
2. DEAR EX
Бас энэ нус нулимсыг минь барсан кино байна. Энэ HSU гээчийг бүр судалмаар санагдсан гээч. Би ер нь ийм кинонууд үзэхгүй 2018 онд юугаа хийж явсан юм бол оо? Энэ жүжигчин залуугийн фен болоод бас баахан research хийсээн. Хэхэ
3. MAN IN LOVE
За тэгсэн чинь дээрх dear EX-н маань тоглосон кино гарчихдаг байгаа. Бас л таалагдсан.
Энэ Тайвань кинонуудын нэг их том хүнд сэдвийг сайн газарт буулгаж, хөнгөхөн тод харуулдаг нь таалагдаад байгаа.
4. MOVE TO HEAVEN
Ёооё, сүүлийн хэдэн ч жил ингэж киног хайрлаж үзээгүй юм бэ дээ. Энэ бүр үнэхээр хөөрхөн, хөнгөхөн хайр хүрмээр кино байсаан. Яг л миний нийтлэлүүд шиг, гэхгүй юу, хэхэ
5. SQUID GAME
За та нар бүгдээрээ үзчихсэн байлгүй. Надад энэ киноны Солонгос тоглоомуудынхаа гайхалтай талыг харуулах гэж, тэдгээр тоглоомоо үе үеэрээ уламжлан тоглодог нэг тийм ардын шахуу уламжлалаа дээдлэн бүр кино болгосон сэтгэл нь, зохиол нь их таалагдсан байгаа.
6. ARCANE
Би иймэрхүү dark бараан зураглал үздэггүй ч надад хийцлэл нь хөөх гэтэл л авч байсаан. Одоо бүх комикоо кино болголгүй зүгээр ийм саак2 animation л хийхээр юм билээ дээ.
За иймэрхүү. Ер нь одоо нэг их юм хум бодуулсан элдэв хүнд зүйлсээс аль болох зайлсхийж, жоохон хөнгөхөн, айдас хүйдэс, атаа жөтөө, зодоон нүдээн цус нөжгүй л юм хайдаг болж дээ. Тэр нь тэгээд Со драма л байх шив. Home town ChaChaCha, Our beloed summer, Emily in Paris /энэ гэхдээ season 2 нь ямар хулхины юм байсан бэ тэ? Хүлээлтээс хэт доогуур байсан/ Queen’s gambit, Bridgerton / энэ бас season 2 нь тэнэг болох вий дээ, хэхэ/, Sex in the city -г ч үзэж амжихгүй л явж байна. Хамгийн сүүлд одоо Single’s Inferno л үзэж байна даа. Иймэрхүү reality нүүд бас их зүгээр юм билээ. Хөнгөхөн.
Төлөвлөж буй зүйлс гээд бодон бодон оруулна аа, тэгж байгаад.
2 жил тасралтгүй уншиж хамт байсан та нартаа дахин баярлалаа. Хамт байгаарай. Би нь байж байгаа шүү, хэхэ
Cheers,
Bunny