Happiness is a choice
“Би аз жаргалтай л хүн баймаар байна” гэдэг миний 2021 оны зорилго юм л даа. Тэгээд энэ талаар их л юм уншиж, судалгаа хийж байна. Тэгээд нэг сонирхолтой санаа олж уншсан юм.
Аз жаргал гэдэг чинь өгөгдөл үү эсвэл хүрэх холын цэг үү, мэдрэмж үү асвэл мэдлэг үү?
Бүү мэд. Гэхдээ хүн бүр л дор бүрнээ би тэгвэл аз жаргалтай байдаг аа гээд нэг төсөөлөлтэй. Зарим нь сайхан зүйл идэх дуртай, зарим нь сайхан зүйл хийх дуртай, зарим нь сайхан үнэ үнэртэх дуртай, зарим нь бүр бүгдэд нь дуртай. Би бүгдэд нь л дуртай. Дуртай зүйлс маань маааш их болохоор хүрэх холд тавьсан аз жаргал гээч зүйл нь сарничих гээд ч байх шиг…
Гэтэл миний уншсан нийтлэлд “Аз жаргал” гэдэг чинь яг л жингээ барих гэж хоолоо тааруулахтай, дасгал хийдэгтэй адилхан зүйл гэж тайлбарласан байсан юм. Нэгэнт аз жаргалтай байх гэдэг амьдралын энэ түм буман үйлдлүүд, бүтээлүүд дотор СОНГОЛТ юм бол хариуцлага заавал дагалдана. Бас хариуцлагаа дагаад гарсан шагнал чинь ч дагалдана гэнэ дээ. Үнэн байгаа биз? Хэхэ
Сонголт шүү дээ. Сайхан гоё харагдахыг хүсдэг шиг л… Нэгэнт чи сайхан гоё харагдахыг хүссэн л бол, тийм сонголт өөртөө хийсэн л бол, хоолоо тааруулж, дасгал хөдөлгөөн хийж эрүүл бие галбираа хадгалахаар хөдөлмөрлөж эхэлнэ. Нэгэнт л чи хөдөлмөрлөөд амьдралынхаа хэвшил, хэв маягийг ийнхүү өөртөө тааруулсан бол, чиний бүх л зүйлс энэ сонголтын чинь төлөө болж эхэлнэ. Дасгал хийдэг хүн учир алкохол эдрээс татгалзана, цагийн зохицуулалттай болно, ажил амьдралынхаа цаг, хооллох цагаа, ажиллах цагаа бүхнийг тааруулна… гээд л. Үүнтэй адил чи нэгэнт л аз жаргалтай л байхыг сонгоод эхэлвэл, дургүй зүйлсээ танаж, бухимдуулаад байдаг овоорсон хувцсаа цэгцэлж, уур хүргээд байгаад бохир гэрээ цэвэрлэж, цаг үрээд байгаа дууны листээ цэгцэлж, дотор тавгүйтүүлээд байдаг балай мэдээллүүд үзэхээ байж, хэрүүл хараалаас холуур өнгөрч эхэлдэг байна.
Тиймээс “ Эрхэм үйлчлүүлэгч та СОНГОЛТОО ЗӨВ ХИЙНЭ үү.” Аз жаргал
Эх сурвалжыг хадгалаагүй байна аа. Keep note дээрээ л биччихэж…
Cheers,