Сайн бичдэг болмоор байна.
Гэсний дагуу яг л энэ зурагт үзүүлж байгаа шиг эссе бичих тухай систем гаргахаар зорьсон юм.
Би хувьдаа эссэг хүний шүүмжлэлт сэтгэлгээнээс үүссэн няцаах баримт шиг зүйл гэж боддог юм. Гэхдээ энэ шүүмжлэлт сэтгэлгээ гэдэг нь дандаа юмны хар бараан талыг харахдаа биш л дээ. Гол нь энд зохиогчийн өөрийн үзэл бодол юм уу баримтат үзэл санаа нэвт шингэж, тусгагдсан байдгаас уншигчдад илүү үнэмшилтэй, тодорхой, хялбар санагддаг юм шиг байгаа юм. Би бүх нийтлэлээ яг иймэрхүү төрлөөр бичдэг. Хэхэ. Ер нь review бол эссэ юоооом. Зохиогч өөрийн үзэл санаагаа л илэрхийлж байна шүү дээ.
Харин академик түвшинд дараах байдлаар тайлбарлажээ. “Эссэ нь ихэвчлэн зохиогчийн үзэл санааг тодруулсан байх ба хэлбэр нь захиа, нийтлэл, богино өгүүлэг ямар ч хэлбэрийн байж болно. Албаны эссэ бол маш нарийн сэдэв хөндсөн юм уу, санааг тодруулсан, түүнийг шинжилсэн эсвэл өөрийн үзэл санааг тайлбарласан байдалтай байдаг. Эссэг ихэвчлэн зохиогч өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, сурсан зүйлийнхээ талаар хүүрнэх, уран зохиолын шүүмж бичих зорилгоор бичдэг. Мөн сурагчид өөрийгөө илэрхийлэх, зорилгоо бусдад таниулах гэх мэт зорилгоор ч бичдэг. Харин сүүлийн үед эссэний загварыг кино, богино кино бүтээлийн салбарт ч өргөн хэрэглэх болжээ.” Wikipedia
Тэгэхээр хэдүүлээ дээр дурдсанчлан ийм identity буюу өөрсдийгөө шингээсэн зүйл бичиж сурах нь ээ л гэсэн үг.
…
Нэгэнт эссэ нь өөрийнхөө үзэл санааг илэрхийлэх юм бол? Чиний үзэл санаа гэдэг чинь юу вэ? Чи гэж хэн бэ? Гэдэг бол хамаг гол асуудал. Чи өөрийгөө бүрэн таньсан уу? Үгүй юу? Таньсан хүн бол чиний бичсэн зүйл сайн болох нь тодорхой. Харин таниагүй байлаа гээд гутрах хэрэггүй ээ. Бичиж сурч байх явцдаа таньж олж ч болно. Хорвоогийн төгс зүйл гэдэг бол ЧИНИЙ ТӨГС ГЭЖ БОДСОН ЗҮЙЛ л юм шүү дээ.
Энэ сэдвийг илүү дэлгэрэнгүй болгох үүднээс бичиж сурахыг хүссэн хүмүүст хичээл явуулахаар болсоон. Би хичээлийн формат гаргаж бэлдсэн байгаа.
Ийнхүү дэлгэрүүлэн судлахыг хүсвэл @expert.bunny Инста хаягаар direct message илгээж холбоо бариарай. Мэдээж би ингэж бэлдэх гэж цаг зав гаргасан тул хичээл төлбөртэй. Хэхэ
Regards,
Bunny