BUTTERFLY EFFECT

expert.bunny
2 min readApr 17, 2021

--

За сайн сууж байв уу,

Туулай нь сайн суугаа. Ажил ихтэй тун завгүй байсан болохоор бичиж амжихгүй байлаа. Бас өөртөө анхаарал тавьж хэсэг чөлөө авсанд уучлаарай. Хэсэг чимээгүй байхаар манайхыг эзэнгүй юм байна гэж бодоод байх шиг санагдаад энэ сайхан зуны салхи сэвшсэн өдөр дахин бичихээр шийдлээ, гэж.

Саяхан миний үздэг нэг Солонгос хөгжөөнт нэвтрүүлгээр хэдэн ах нар нэгэн сонирхолтой сэдвээр ярилцаж байсан юм. BUTTERFLY EFFECT

Энэ эрвэйхэйн мэдрэмж гэж юуг хэлээд байгаа юм бэ? гэхээр, эрвээхэйн ниймгэн хялгасан далавч,хөл нь биед хүрвэл иржигнэж сэрвэлжээд жижигхээн гиэиг хүрээд байгаа мэт санагдана аа даа. Тачигнатал хөхөрч савж унамаар, элэг татмаар биш ч гэлээ нэг тийм сэрвэлзсэн инээдтэй мэдрэмж. Гэхдээ бас шар үс босгож, дуу алдаахгүй нэг тийм чимээгүй хэрнээ тааламжтай мэдрэмж төрдөг дөө.

Одоо 40 гарч яваа нэтрүүлгийн гол дүрийн ах “Хөгшрөхөөр, миний насанд ирэхээр, амьдрал тогтчихсон, үр хүүхдээс өөр бодол зорилго хүсэлгүй болчихдогийн хажуугаар нэг юм байна. Хүний нас явах тусам хүүхэд шиг хөөрч догдолж, түүндээ автаж баясан хөөрдөг нь багасчихдаг юм байна. Одоо хүүхдүүдээ харахаар, зүгээр л хүүхдийн парк орьё гэхэд л хөөрч догдлоод хэдэн өдөр хүүхдийн паркад очихоороо ингэнэ, тэгнэ гэж ирээд л төлөвлөөд хөөрөөд байх юм. Гэтэл бидний насныхан баргийн зүйлд ингэж догдлохоо байсны дээр, бүр сугалаанд хожиж баяжсан байлаа ч хүүхэд шиг хөөрдөг хугацаа нь багасчихдаг юм байна. Үсрээд л нэг өдөр, бүр хэдхэн цаг л хөөрсөн догдолсон мэдрэмжтэй байна. Тэгээд л буцаад хариуцлагатай амьдралынхаа хэмнэл рүү шилжчихнэ. Энэ бүхнийг хараад аан, бид ингээд л хөгширчихдөг юм байна аа гэж бодлоо.” гэж хүүрнэсэн.

Нээрээ л бодоод байх нь ээ, бид хэзээ зайрмаг чихэрхэнд хууртаж, солонго хөөж M&M р бороо ордог үлгэрийн орноосоо буучихсаныг санах гээд хүчирсэнгүй. Хамгийн “ХҮН” болгодог төсөөллийн ертөнцөө алдаад л… алдаад л… Жоохон байхад над шиг хөдөөний хүүхдэд Улаанбаатар орж хүүхдийн парк орно гэхээр яг л үлгэрийн дагина болох мэт санагддаг байж билээ. Тэр үеийн хүүхдийн парк гоё байсныг ч хэлэх үү, битүү ой модтой, буга орж ирээд явж байдаг, бүхэл өдөржин хуушуур идэнгээ тойроод ч дуусахгүй тийм том санагддаг байж билээ. Тэгээд Улаанбаатар явна гэхээр, дүү бид догдлоод унтаж ч чаддаггүй байж билээ. Тэр их догдлол хүлээлт илүү үзэсгэлэнтэй, утга учиртай болгодог байсан ч юм шиг…

Эрвээхэйн гижигдэлтээ буцаагаад авмаар байна. Дахиад зайрмаг харах болгондоо, гадаа тоглохоор найзуудаа дуудахад, хөөрхөн харагддаг хөвгүүнийгүс задлаад зугтаахад, хүний хүүхдийн надад байхгүй барбигаар цаг тоглоход, үүлэн дээр бороо оруулах гээд хүмүүсийн хөлс нулимс цуглуулдаг луун баатрын хязгааргүй ачаалалтай ажлыг төсөөлөхөд, шинэ жилээр авдаг өвлийн өвгөний “онц сурлагатан”ы бэлгэнд, ээж аавын хэлэлгүй, мэдэгдэлгүй авч өгсөн бүхэнд догдлоод хэдэн өдрөөр жаргалтай явдаг сан.

Энэ бүх эрвээхэйн гижигдэлтээ буцаагаад бүгдээрээ авчихвал энд ингээд хэрүүлд хөөрч, хүний мууд баярлаж, хүн болгон дотроо “хүүхэд” гэдгээ мартацгаахаа болих ч юм билүү?

Хүн бүр л хүний сайхан хүүхэд гэж бодохоос орчлонд үнсэлгүй үлдээх тоосонцор ч үгүй билээ.

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү.

Bunny,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet