OUR FRIEND
Би найзуудын харилцаа хамгийн сонирхолтой хайрилцаа болох тухай өмнө нь бичиж байсан даа.
Зарим хүмүүс багаасаа найзалсан найзуудтай, зарим нь ажлын, зарим нь сургуулийн, их сургуулийн дотно найзуудтай. Энэ хүмүүсын найзаа олж байгаа мөчлөгүүд нь бас их сонин. Бас хүн бүр үргэлж өөрчлөгдөж байдаг бол тэр үелзэл нь хэрхэн таардаг нь бас сонин. Зарим нь хамт хөгжинө, зарим нь хань болно, зарим нь тусална, зарим нь зүгээр л хамт өтөлнө. Гэхдээ аль ч найз нь байлаа гээд тэднийг холбодог, холбосон ямар нэг зүйл заавал байж байдаг. Хүнд үед нь тусалсан ч юм уу, ганцаараа үлдэхэд нь хань болсон ч юм уу, бусдаас хамгаалсан ч юм уу нэг тийм гайхалтай түүх хүн бүрийн найзтайгаа учирсан тохиолдол бүрийн ард бий. Тэр ид шидтэй учралынх нь түүхийг бодохоор хүн бүр “зүрхнийхээ анд” -тай учрах ямар нэг хүний ойлгож хүрэхгүй зураглалтай явж байсан ч юм шиг…
Энэ кинонд яг ийм нэг НАЙЗ-ын тухай өгүүлдэг юм. Эхнэр нь хорт хавдраар өвдөөд үр хүүхдээ ч анхаарах сэхээгүй, ухаан санаагүй амьдарч байхад нь тусалж байгаа найзын тухай. Гэхдээ тэдний холбогдсон, найз болж үлдсэн, холбоогоо таслалгүй үргэлгэлжлүүлсэн, бие биедээ өртэй хүн шиг тусалж байгаа нь бас ардаа түүхтэй. Найзтайгаа маш удаан холбоогүй байж байгаад хүүрнэгч нэг нартай өдөр найз руугаа залгаж “Амьдрал нь ямар байна? Хаана байна?” гэж асуудаг юм. Яг ингэж асуух үед найз нь ганцаараа аялаж дуусаад амиа хорлохоор шийдээд сууж байдаг. Яг энэ үед түүнийг санаад, анхаараад залгасан найз гэдэг чинь “Ээ бурхан минь”. Тэгээд л түүх бүтэж байгаа юм. Гэхдээ бүр ийм учир шалтгаан ч үгүй найзлаад, туслаад, хамтдаа амьдраад, хөгжөөд, өтөлдөг найзууд ч бий. Их сонин харилцаа. Кккк
Яг дээрх CHINGU нийтлэлээ бисэний маргааш HBO-р энэ кино гарч таараад би их гайхсан шүү. хэхэ. Бодит явлаас сэдэвлэсэн нь ч их таалагдсан.
Та нар ч бас олж үзээрэй.
Cheers,
Bunny