HARUHARU-WONDER Хаадын хар будааны шид /skincare product review/ SPONSORED

expert.bunny
9 min readMay 30, 2021

--

SPONSORED BY AMORE COSMETIC

Амралтын өдрийн мэнд хүргэхийн ялдамд та нартаа энэ гайхалтай гоо сайхны бүтээгдэхүүн Монголд орж ирсэн тухай болон би өөрийн биеэр туршиж мэдэрсэн сэтгэгдлээ хуваалцья. Юуны өмнө энэхүү бүтээгдэхүүнийг туршаад сэтгэгдэл бичих саналыг Amore cosmetics Mongolia тавьсанд баярлалаа. Саналыг сонсмогцоо энэхүү бүтээгдэхүүний талаар хувийн судалгаа хийж үзсэн юм. Энэ цуврал гоо сайхны бүтээгдэхүүний гол орц найрлага нь хар будаа болон бөөрөлзгөнө байдаг юм байна. Өмнө нь огт сонсогдож харагдаж байгаагүй энэ хар будааны шид нь юу хэрэг вэ? Их сонирхолтой санагдаад хүмүүсийн review ухтал ихэнх блоггерууд хар будаатай мистийг их recommend хийсэн байсан.

Хар будааг яагаад бүтээгдэхүүнийхээ гол орцоор сонгочихов?

Хар будаа нь 10000–14000 жилийн тэртээд эртний Хятадад өндөр уулархаг бүсд ургадаг байж. Хятадууд энэхүү шидэт будааг нээж ховор идээ ундаанд тооцож зөвхөн хаадын хоолонд хэрэглэдэг байжээ. Тэр үед хаад л хүртэх тийм үнэтэй байсан учир нь энэхүү будааг ургуулж хураах явц нь маш хэцүү, төвөгтэй нөр их ажил болдог байсан байна. “Forbidden rice” гэж түүхэнд тэмдэглэн үлдээсэн энэхүү будааны гол ид шидийг орчин үеийн шинжлэх ухаан өөр хэнд ч, юунд ч агуулагддаггүй асар арвин антиоксидантууд агуулдаг хэмээн нотолжээ. Энэхүү будаа нь 100гр тутамдаа 10гр ислэг агуулдаг, чихрийн шижин диабет өвчнийг маш сайн эсэргүүцдэг, будаа мөртлөө глутен огт агуулдаггүй, будаа мөртлөө омега 3 тодорхой хэмжээтэй агуулдаг их сонирхолтой ургамал аж. Тиймээс л хятадууд мэдчихээд хүнсэндээ хэрэглэдэг байж. Мөн гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэх бас гол шалтгаан нь устай сайн уусах чадвартай маш олон төрлийн витаминууд, эрдсүүд агуулдаг байна. /b1,b5 etc/ Ислэгийн хэмжээ ийм өндөр байгаа нь хөгшрөлтийн эсрэг гол үзүүлэлт болж байгаа юм. Хүнсээр бол хүмүүс хорт бодисоо гадагшлуулах бактери сэлт уудаг даа, тэрний үүргийг энэхүү будаа нь хүнсэнд ч гоо сайханд ч үзүүлнэ гэсэн үг. Тэгээд гоо сайхны бүтээгдэхүүний найрлагууд дотор устай сайн нэгдэж эрдэс минералаа алдахгүй байх боломжит урвал олох их хэцүү байдаг тул маш олон төрлийн химийн найрлага хольж тогтоон барьдаг бол энэ будаа нь өөрөө ийм урвалаа хийх чадамжтай нь энэ будааны орц орсон гоо сайхны бүтээгдэхүүн нь цэвэр байгалийн гаралтай чанараа хадгалах, химийн элдэв нэмэлт хийхгүй байх боломжийг олгодог юм байна шүү.

За ийм мэдээлэл олж аваад би туршиж үзэхээс огт татгалзсангүй, харин ч сонирхол их татлаа. Учир нь би хуурай арьстай хэрнээ батгашдаг хүмүүсийн адил маш их антиоксидант агуулсан бүтээгдэхүүнд дуртай хүн л дээ. Антиоксидант их байх тусмаа эмзэгшүүлэхгүй байдаг юм шиг санагддагаас тэр байх. Би үүнийг яг шинжлэх ухаан талаас нь тайлбарлаж мэдэхгүй байгаа ч би өөрийн биеэр туршаад ингэж л боддог болчихсон юм хэхэ. Тэгээд миний хуурай эмзэг арьсанд санал болгон хүргүүлсэн дараах бүтээгдэхүүний тестерийг туршиж үзсэн юм.

Одоо туршсан бүтээгдэхүүнүүдийг тус бүрд нь тайлбарлая.

1. Wonder Black rice cleansing oil

AMORE COSMETIC MONGOLIA

Бүтээгдэхүүн: Цэвэрлэгч тос /хар будааны найрлагтай, чийгшүүлэх цувралын багцын бүтээгдэхүүн/

Орц найрлага: 95% байгалийн орцууд агуулсан.

Бүтээгдэхүүний зураг дээрх VEGAN, CRUELTY FREE г бүгд мэдэж байгаа байх. Vegan-ихэнх хувьд байгалийн орц орсон, Cruelty free-амьтан дээр туршаагүй.

Бүтэц: Түрэхэд яг л тос шиг. Шингэвтэр тосон хэлбэрийн бүтэцтэй. Шууд хуурай будагтай нүүрэнд түрхэхэд зууралдахгүй, их хөнгөн бүтэцтэй. Би хуурай арьстай байж тосон цэвэрлэгчид дургүй. Яагаад ч юм нүх бөглөх юм шиг, хүнд юм шиг санагдаад байдаг байхгүй юу. Өмнө нь Zero balm түрхээд амжилтгүй байсан болохоор ч юм уу. Тэгсэн энэ бүр хайр байсаан. Их гоё хөнгөн бүтэцтэй. Ус хүргэмэгц тос нь цайраад бүрэн угаагдаж байгаа нь өөрт мэдэгддэг.

Үнэр: Ямар ч үнэргүй. Надад их таалагдсан.

Давуу тал: Будгийг бүрэн арилгаж байгаа нь өөрт мэдэгддэг. Гэхдээ өөрийнх нь угаагч гельтэй хамт хэрэглээрэй. Бүррр та нар мэдэрнэ. Амлая. Таталдах мэдрэмж төрүүлэхгүй эдр гэхгүй ээ, угаасаа угаагч юм чинь төрүүлэх л ёстой шд. Зүгээр л тосоор нь цэвэрлээд гелээр нь угаасны дараа арьсны гадарга бүр гөлчийж мэдрэгддэг. Толийгоод л …

Сул тал: Алга даа. Миний амьдралдаа хамгийн дуртай хэрэглэсэн тосон цэвэрлэгч энэ л байлаа.

Хаанаас авах: Amore cosmetic Mongolia хуудаснаас мэдээлэл аваарай.

Миний оноо: 9

Худалдан авах уу? : Би угаагч гельтэй нь заавал хамт авч хэрэглэнэ гэчихсэн байгаа. Өгсөн тестер нь дуусч байгаа. Бүррр та нарт highly recommend шүү.

2. Wonder Black rice soft PH 5.5 cleansing gel

OMG, энэ бүррр хайр байсаан. Би бүр олон л зөөлөн сайн гэсэн угаагч гель хэрэглэж байсан. Энэ угаагч бүрррр ид шид тэгэх үү? Би бүр магтах сайхан үгээ ч олохгүй байна. Угаагч ийм шидтэй байж болдог юм уу гэж одоо ч эргэлзээд л сууж байна. Энэ угаагч нь өөр дээрээ soft gel ph5,5 гэсэн бичигтэй.

Бүр энэ үгнүүд нь бүгд үнэн. Эхлээд гель гар дээр гарах ба жоохон ус хүргээд үрэхэд маааш нарийн ширхэгтэй хөөс болж хөөсөрдөг. Тэгээд тосоор цэвэрлэсэн нүүрээ угаагаад л болоо.

Бүтээгдэхүүн: Мөн л хар будаатай цувралд орсон угаагч гель

Орц найрлага: Гол нь маш бага хэмжээгээр acid найрлага агуулсан.

Энэ бүх найрлага миний гоо сайхны бүтээгдэхүүнд harsh байхгүй байсан болно.

Бүтэц: Ёстой ярих юм байхгүй. Soft гэдэг нь хөөснийх нь ширхэгээс л мэдрэгдэнэ бүррр

Үнэр: Ямар ч үнэргүй.

Давуу тал: Зүгээр л та нар хуурай, тосон, холимог ямар ч арьстай байсан хамаагүй аваад угаагаад л үзээрэй гэж захих байна. Би sponsored байсан байгаагүй энэ угаагчийг ёстой highly recommend хийж байна.

Сул тал: Байхгүй

Санал болгох эсэх: TOTALLY.

Миний өгөх оноо: 10/10 Надад ирүүлсэн бүх бүтээгдэхүүнээс ямар ч эргэлзээгүй хамгийн их таалагдсан нь энэ угаагч байсаан.

Хаанаас авах: Amore cosmetic Mongolia

3. Black rice soft Peeling gel

Сэтгэгдэл: Ямар ч байсан эдний тестэрүүдийг хэрэглээд арьс нэг тийм гөлчгөр, гадаргуу нь их жигд толигор мэдрэгдээд байгаа юм. Тэр шид нь эхний авсан өдрөө энэ гуужуулагч гель хэрэглэснийх ч байж магад. Би болохоор дотроо угаагч гель л гэж бодоод байгаа юм хэхэ

Бүтээгдэхүүн: Мөн л хар будаатай цувралын гуужуулагч гель

Орц найрлага: 95% байгалийн найрлагатай.

Байгалийн орц найрлагатай, удаан найрлагыг барих элдэв нэмэлтгүй учир савлагаан дээрээ нээснээс хойш 6 сар дотор хэрэглэх заавартай.

Бүтэц: Soft гэдэг бичиг нь бас л үнэн. Ямар ч ширхэггүй physical гуужуулагч. Би эмзэг арьстай болохоор ер нь chemical гуужуулагчид огт итгэдэггүй, хэрэглэхийг ч хүсдэггүй болохоор ийм Physical гуужуулагч хэрэглэдэг. Энэ гуужуулагч миний өмнө нь хэрэглэж байсан гуужуулагчуудаас илүү зөөлөн бүтэцтэй санагдсан. Тэгээд үрээд байхаар зурагт үзүүлсэн шиг маш их бөмбөрдөг. Их сайн гуужуулдаг юм шиг санагдсан. Гэхдээ би хуурай, эмзэг арьстай болохоор гуужуулагчийг сардаа 3 орчим л хэрэглэдэг хүн болохоор энэ тал дээр яг үнэн review өгнө гэж бодохгүй байна. Та нар зүгээр аваад хэрэглээд л үз.

Үнэр: Энэ цувралын цэвэрлэгээнээс бусад бүх бүтээгдэхүүн нь лавандерын үнэртэй. Би лавандерын үнэрт жоохон дургүй. Үнэр нь жоохон хурц санагдсан. Үнэр тоодоггүй хүмүүст бол зүгээр байх. Гэхдээ л тестерээ хэрэглэж дуусгана. Хэхэ

Давуу тал: Physical peeling gel гэхэд маш зөөлхөн.

Сул тал: миний хувьд үнэр л байна даа

Санал болгох эсэх: Элдэв юмаар гуужуулах дуртай, ялангуяа chemical гуужуулагчууд хэрэглэж арьсаа эмгэшүүлсэн хүмүүст үүнийг авч хэрэглэхийг зөвлөмөөр байна. Энэ маш зөөлхөн бас антиоксидант тул эмзэгшүүлэхгүйг шууд батална.

Миний өгөх оноо: 7/10

Хаанаас авах: AMORE COSMETIC MONGOLIA

4. WONDER BLACK RICE HYALURONIC TONER

Сэтгэгдэл: Би хувьдаа гиалуронд тийм ч их итгэдэггүй юм л даа. Гиалурон чийгшүүлдэг гэх ч манай Монголын хуурай цаг агаарт чийгшүүлэх үйлчилгээ нь бүрэн мэдрэгддэггүй юм шиг, ууршчихдаг юм шиг санагддаг байхгүй юу. Тэгээд moisturizing бүтээгдэхүүн авахдаа гиалуронтой гэсэн бичигт нь нэг их ач холбогдол өгдөггүй, гиалуроноос илүү зөгийн балд дуртай байдаг юм. Гэтэл эдний энэ цувралын гиалуронтой гэсэн нь их өөр мэдрэмж өгсөнийг би бүр заавал хэлмээр байна. Эдний энэ цуврал чийгшүүлдэг гэхээсээ илүү арьсыг бүрэн усалдаг, HYDRATING үйлчилгээ маш сайн юм шиг санагдсан. Ялангуяа энэ тоник болон эссэнц нь. Би сүүлийн олон жил яг сайн hydrating бүтээгдэхүүн олохгүй байгаагаас хааяа дулаанд бол Laneige sleeping pack юм уу sheet mask тавьж цангааг нь тайлчихаад яваад байсан юм. Гэтэл эдний бүтээгдэхүүнийг хэрэглээд нэг юм ойлгосоон. HYDRATE сайн хийвэл арьсан дээр жижигхэн жижигхэн цэгэн гүвдгэрүүд гарчихсан байж байгаад хөндөхөөр батгашаад, эсвэл тэр гүвгэр нь арьс хуурайшихаар цагаан батга болоод байдаг даа. Тэр гүвгэрийг алга болгох арга чинь арьсаа сайн HYDRATE хийх буюу услах л юм байна аа. Эдний энэ цуврал moisturizing гэхээсээ ийм HYDRATE илүү мэдрүүлсээн. Бүх бүтээгдэхүүнийг нь туршсаны дараа арьс нэг тийм услагдаад, хүйт оргих мэдрэмж төрсөн. Маш сайн услагдсан нь мэдрэгдэнэ. Тэгээд 2 хоногийн дараа духан дээр байсан 3 ширхэг жижгхэн гүвгэрүүд байхгүй болчихсон.

Бүтээгдэхүүн: Тоник

Орц найрлага: 95% байгалийн орцтой, мөн доорх найрлагад байгаа тэр ферментүүд нь арьсыг амраах тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг.

Хэрвээ та нар миний өмнө бичиж байсан гоо сайхан бүтээгдэхүүний найрлага унших зааварын тухай мэдэж суралцсан бол анзаарах байх. Эдний бүх бүтээгдэхүүний найрлага товч тодорхой их бага байх ба гол орц болох хар будаа нь найрлага гэсэн хэсгийнхээ хамгийн эхний мөрнүүдэд бичигдсэн байгаа. Ихэнх гоо сайхны бүтээгдэхүүн зөгийн балтай, ургамалтай гэх хэрнээ тэр орц нь доод мөрөнд орох нь бий. Эхний мөрөнд бичигдсэн байх тусмаа хамгийн их эзлэж буй орц гэснийг илтгэдэг. Эдний хар будаа их орсон нь илт.

Амраах тайвшруулах гэснээс эдний бүтээгдэхүүнээс хамгийн их таалагдсан нь бүх бүтэээгдэхүүн нь миний хамгийн их санаа тавьдаг хацрын улааныг арилгаад байгаад байна аа. Миний улааныг бууруулаад байна гэхээр маш сайн тайвшруулах үйлчилгээтэй байгаа байхгүй юу. Өнөө MUGWORT- с 100 дахин, азулины найрлагаас 50 дахин сайн нөлөөлж тайвшруулж байна аа. Cica гаас ч бас илүү. Дан энэ тоник хүртэл шүү. Би амлаж байна.

Бүтэц: Маш шингэн бүтэцтэй. Олон давхарлаж болно. Мөн маш сайн шингэдэг. Угаасаа — давхарлах юм уу хөвөнд шингээж арсандаа сайн шингээсний дараа арьс нэг тийм услагдсан мэдрэмж авна.

Үнэр: Бас л миний жоохон дургүй лавандерийн үнэртэй.

Давуу тал: Маш сайн чийг өгдөг. HYDRATING

Сул тал: Надад бол үнэр л байна. хэхэ

Санал болгох эсэх: Хуурай эмзэг арьстай бол заавал хэрэглэж үзээрэй. Мэдэрнэ угаасаа.

Миний өгөх оноо: 8/10

Хаанаас авах: AMORE COSMETIC MONGOLIA

5. BLACK RICE HYALURONIC ESSENCE

Сэтгэгдэл: OMG, энэ бүр хайр байсаан. Надад ирсэн тестерүүдээс хамгийн түрүүнд дууссан нь. Энэ бүррр тоникоо дахин ихэсгэсэн үйлчилгээтэй гэх юм уу даа. Гелэн бүтэцтэй хэрнээ тоникоосоо ч хурдан шингэдэг. Шингэсний дараа арьсны гадаргуу бүррр торго оо торго.

Бүтээгдэхүүн: Эссэнц. Миний хэрэглэж байсан эссэнцүүдээс гелэн бүтэцтэй нь их сонин ялгаатай байсан. Мөн гайхалтай чийгшил өгдөг. Ганц удаагийн хэрэглээгээр л мэдэгдэнэ. Бас мааш сайн хурдан шингэдэг.

Орц найрлага: Тоник нь дан hydrating юм шиг санагдаж байсан бол энэ эссэнц нь hydrating, moisturizing and calming санагдсан. Бүх талаараа илүү гэх үү дээ.

Үнэр: Бас л лавандер.

Давуу тал: Би эхлээд эдний бүтээгдэхүүнүүдийн үнэрээс болоод нэг их найдлага тавиагүй юм. Бараг юм гарчихгүй хоноосой доо гээд унтах гээд хэвттэл арьс нэг тийм услагдсан, чийгтэй мэдрэмжтэй байсан. Гэтэл 2 дох оройноос духны голд байсан биржгэр алга болоод хацрын улайлт багасаж сэрээд… OMG энэ эссэнцийг өглөө орой алгасахгүй хэрэглэсэн дээ.

Сул тал: Үнэр

Санал болгох эсэх: Тийм ээ хонгор минь, заавал туршиж үзээрэй. Ялангуяа над шиг хуурай арьстай бол чи бүрр дурлана. Амлаж байна. Энэ яг юунд шид нь байгааг тайлбарлаж чадахгүй байгаа ч чи заавал туршиж үзэх хэрэгтэй шүү.

Миний өгөх оноо: 10/10 /үнэр тийм ч асуудал биш санагдана/

Хаанаас авах: AMORE COSMETIC MONGOLIA

Энэ хэдий ивээн тэтгэгдсэн нийтлэл боловч би яг л өөрт ямар сэтгэгдэл төрснөө бичсэн болно. Би хэлсэн дээ эхлээд үнэрнээс нь болоод тийм ч их найдлага тавиагүй юм. Харин судалгаандаа жоохон итгээд антиоксидант ихтэй юм чинь ямар ч байсан юм бол гарахгүй байх гэсэн итгэлээр түрхээд унттал ганцхан шөнийн дотор л арьсыг минь бүрэн усалж мэдрүүлсэн болохоор хуурай цаг агаартай манайд илүү тохирох юм шиг санагдаад highly recommend хийчихлээ. Зүгээр туршаад л үзээрэй. Би одоо эдний essence, cleansing oil, cleansing gel хэрэглэж байгаа. Тэгээд өөрийнхөө өөр бусад брэндийн тонер, серум,тос, нарны тостойгоо хамт.

Миний арьс арчилсан дараалал:

Wonder black rice cleancing oil+Wonder black rice 5.5 soft cleansing gel+Wonder black rice soft peeling gel/eniig 1 l udaa hereglesen/ +Wonder black rice hyaluronic toner+Wonder black rice hyaluronic essence+өөрийнхөө serum + өөрийнхөө чийгшүүлэх тос + өөрийнхөө нарны тос /зөвхөн өдөр/

Эдний бүтээгдэхүүнийг тасралтгүй 3 хоног хэрэглэхэд:

  1. Хацрын улайлт илт багассан
  2. Духан дээрх биржрүү алга болсон
  3. Арьс жигд толигор гадаргатай мэдрэгдсэн
  4. Чийг чийг чийг чийг чийгшиж мэдрэгдсэн. TOP HYDRATING байсаан.

Өөр тайван даа,

Cheers

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet