ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН СОНГОХДОО:

expert.bunny
3 min readFeb 7, 2020

--

Өглөөний мэнд,
Амласан ёсоороо ухаалаг хэрэглэгч танд арьс арчилгааны бүтээгдэхүүний орц найрлагын зохицлын тухай нийтлэлээ хүргэе.
1. Өмнөх бичлэгт хэлсэнчлэн ямар ч арьс арчилгааны, гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахдаа он сар, үлдвэрлэсэн улсаас гадна хайрцагны ард байдаг INGREDIENTS гэсэн хэсэгтэй танилцах хэрэгтэй. Энэ хэсгийн уншиж сурцгаая. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд сарнайн устай, Hyaluronic acid тай, зөгийн балтай, ийм тийм юмтай гээд гаднаа томоос том бичигтэй байдаг даа. Тэгвэл тэр чигтээ ийм юмтай гэсэн үг үү? Үгүй ээ. Эдгээр нэршил нь болсон орцтой л гэсэн үг. Гэхдээ хэр хэмжээтэй энэ орц орсныг арын ingredients хэсгээс унгиж танилцаж болно. Хамгийн түгээмэл орцыг хэмждэг нэг нь 1000 ppm. 2000 ppm гээд байдаг даа. Энэ ззт гэж юу гэсэн үг вэ? гэхээр, 1000 ppm = нийт орцын 0.1% гэсэн үг юм байна. Доор хавсаргасан зурагт үзүүлсэн байгаачлан ихэнх гоо сайхны бүтээгдэхүүнд soduem water, water, glycol , глицерин гээд Нийт найрлагын 95% эзэлдэг орцууд ingredients хэсгийн хамгийн эхэнд бичигдсэн байна. Дараа нь натурал найрлагууд, өнөөх нэрэн дээрээ заасан орцууд гол хэсэг нь байх ба нийлбэр нь 1 орчим % бүрдүүлнэ. Хамгийн сүүлд хиэвчлэн химийн найрлагууд, үнэр оруулагч , удаан хадгалахад зориулсан бодисууд бичигдсэн байх ба нийлбэр нь 4–5 орчим хувийг бүрдүүлнэ.. Тэгэхээр Ingredients бүлгийн орцуудыг хамгийн их эзлэх хувьтайгаас нь эхлэн дараалуулан бичдэг гэсэн үг шүү.
2. Одоо найрлагуудын орц хэмжээг мэддэг болсон юм чинь ямар орц найрлагатай бүтээгдэхүүнийг юутай хослуулан хэрэглэж болох болохгүйг танилцуулья.
Хоорондоо огт зохицдоггүй орц найрлагууд:
2.1 pore tightening+antiaging=зохицохгүй
Учир нь pore tightening бүтээгдэхүүнүүд арьсны тослогийг намжаах, гадагшлуулах, арилгах зорилготой байдаг бол anti-aging бүтээгдэхүүнүүд өмнө хэлж байсанчлан арьсны тослог чийгийн баланс барихын тулд тос нэвчүүлэхэд чиглэсэн байдаг. Тэгэхээр энэ 2 хоорондоо харшилж байгаа биз?
2.2 Vit C+ AHA, BHA = зохицохгүй.
Учир нь AHA, BHA нь арьс гуужуулагчид ордог орцууд арьсыг гуужуулсны дараа витамин С хэрэглэх нь арьсыг цочроож, эмзэгшүүлэн хуурайшуулдаг.
2.3 Vit C + benzoyl preoxide = зохицохгүй
Benzoyl preoxide нь батга хатаахад зориулсан орц бөгөөд үүнийг витамин С тэй хамт хэрэглэснээр арьс маш ихээр цочирч хуурайшина. Benzoyl preoxide орцыг заавал чийгшүүлэгчтэй хавсран хэрэглэх шаардлагатай.
2.4 Vit C+ niacimide = зохицохгүй
Niacimide орц нь арьсны чөлөөт радикалыг дэмжиж арьсны давхаргыг нэгэн жигд болгож, нөсөө толбо арилгаж, цайруулж, батганы эсрэг тэмцэхэд зориулсан орц тул энэ 2 орцыг хамт хэрэглэснээр мөн л арьс хуурайшиж, чийгийн дутагдалд орж таталдана.
2.5 Benzoyl preoxide + retinol = зохицохгүй
Ретинол (Vit A) бол хөгшрөлтийн эсрэг үрчлээ үүсэхээс хамгаалах зорилготой хүнд тосон орц бөгөөд үүнийг батганы эсрэг орцтой хамт хэрэглэх үед тос батганы нүхийг бөглөж батганы эсрэг үйлчилгээ үр дүнгүй болно гэсэн үг.
2.6 Vit C + Vit A (retinol) = зохицохгүй
Энэ 2 орц хоёул acidic орц тул хамтад нь хэрэглэх үед арьс цочирч хуурайшна. Ретинол нь lipid soluble acid, Vit C нь water soluble acid юм.
2.7 Vit C + Collagen = зохицохгүй
Коллаген нь арьсанд давхарга бүрээр дамжин нэвтэрдэг тул коллагены араас витамин С хэрэглэх үед витамин С ямар ч үр дүнгүй болно л гэсэн үг.
2.8 Benzoyl preoxide + axfolaitor ( AHA, BHA ) = зохицохгүй
Мэдээж арьсыг маш их хуурайшуулна.
Нэмэлт: Витамин С, коллаген, ретинол гэх мэт орцууд нь нарны шууд тусгалд тэсвэргүй UV light тай харшлах тул эдгээр орц орсон бүтээгдэхүүнээ шөнийн цагаар хэрэглэхийг санал болгоё.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet