ӨНДӨР БОЛМООР БАЙНА!

expert.bunny
2 min readFeb 7, 2020

--

i all,
Нэг кинон дээр “Би яагаад Франц Герман АНУ биш заавал Нидерланд явах гээд байгааг чинь ерөөсөө ойлгохгүй юм?” гэхэд “Нидерландуудын дундаж өндөр 2метр байдаг болохоор би тэнд хэзээ ч гажигтай төрсөн юм шиг харагдахгүй, эгэл жирийн хүн шиг харагдах болохоор л заавал Нидерланд явах гээд байгаа юм” гээд 2 метр гаруй өндөртэй охин ичингүйрэн хариулдаг.
Өндөр байхаар өндрийн зовлон, намхан байхаар намхан төрсний зовлон. Байна аа байна.
Хамгийн чухал нь өөрийгөө өөр гэдгийг хүлээн зөвшөөрч бусдын шаардлагад нийцэх гэж хүчлэхгүйгээр, зүгээр л өөртөө таалагдаад сайхан амьдрах хэрэгтэй. Тэмээ нар мандахыг хамгийн түрүүнд хардагаараа азтай байдаг шиг. Өндөр болохоор бусдадаа ад үзэгдээд, түүндээ итгээд байсан бол тэр хэзээ ч нар мандахыг хамгийн түрүүнд хардагаа мэдэхгүй л дуусах байсан юм шүү.
Өндөр болохоор хичээж өсөхийг хүсч буй бол
1. Сунгалтын дасгал хийх. Сунгалтын дасгалуудыг аль болох эртнээс хийх хэрэгтэй. Иога ч юм уу, яанз бүрийн сдортоор хичээллэж сунгалтын дасгалаа яг зөв хийж байх хэрэгтэй. Ямар ч сунгалтгүй, хэзээ чсунахгүй санагдаж байсан ч хамаагүй, хийсээр л байх хэрэгтэй. Миний туршлагаар би хэзээ хойно хүүхдээ төрүүлсний дараа баллетаар хичээллээд сунгалтын дасгалуудаа яаж ч хэцүү байсан хийсээр байтал өмнөхөөсөө бараг 1см өсчихсөн байсан шүү. Энэ ч яг өссөнийх биш л дээ. Амьдралд нухлуулаад суучихсан байсан нуруу, үе мөчүүд нь сунаж тэнийсэн байх. Хүмүүс хөгшрөхөөрөө жил ирэх бүр жижигрээд байдаг даа. Тэр чинь энэ үе мөч хоородох зай завсар байх ёстой нь суугаад л жижигрээд байдаг юм байна. Тэгэхээр хөгшрөхгүй байхад ч сунгалтын дасгал их нөлөөтэй. Ямар ч спортод, бүр фитнессээр хичээллэсний дараа ч сунгалт заавал хийж байх хэрэгтэй. Миний сонссоноор Сумогийнхон маш хүнд сунгалтууд хийдэг юм билээ, тиймээс тэд тийм том өндөр байдаг байх. Хэхэ.
Тэгээд мөн зөв хооллоод, аль болох гүйж харайгаад, спортлог хэмнэлээр амьдрах хэрэгтэй. Энэ нь хүний цусны эргэлтийг сайжруулж, бодисын солилцоог түргэсгэн өсөх процессийг эрчимтэй явуулдаг.
Зөвлөгөөг маань хэрэгжүүлж байгаад Нидерланд явчих вий дэ? хихи
CHEERS and MERRY CHRISTMAS

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet