Өдрөөс үлдсэн зүйл
Би бичиж сурахад тусалдаг жижигхэн workshop нээгээд удаагүй байгаа. Хүүхэдтэй, завгүй, заримдаа өвдөж зовох гээд тогмол тууштай хөтөлж чадахгүй байгаа ч тэнд юу болдог тухай…
Миний дуртай “Eat, pray, love” кинонд Лиз Италид танилцсан найзууддаа хэр италид уусаж ээнэгшсэнээ батлахаар ресторанд хоолны захиалга өгч байгаа хэсэг гардаг. Хоолоо идэнгээ тэд Нью Иоркийг илэрхийлэх үг “завгүй, яарсан” бол Итали нэг үгээр “хайр” … Харин Лизийн үг юу вэ? Лиз маш олон тодорхойлолт гаргадаг даа. “эхнэр”, “найз охин”, охин”, “зохиолч” гээд л… Гэхдээ тэр үгс Лизийг бүрэн тодорхойлж чаддаггүй. Учир нь аль нь ч хүссэн амжилтдаа хүрээгүй байдаг. Тэгээд “аа магадгүй чи үгээ хайж байгаа хүн байх” гэж яриа өндөрлөсөн.
Тэгвэл одоо хэдүүлээ өөрсдөөсөө асууя. Чи өөрийгөө нэг үгээр илэрхийл гэвэл “Чиний үг юу вэ?”. Яагаад? Bunny
“Чиний үг юу вэ?”. Яагаад?
Миний хувьд хөдөөгийн жирийн сургууль дүүргэсний дээр дунд сурлагатай, зураг зурах, англи хэлдээ дуртай ч шалихгүй. Бусдаас сайн хийж чаддаг зүйлээс дурдах шаардлагатай бол би усан спортоор хичээллэдэг тийм охин байсан. Сайхан аав ээжийн хайранд хүүхэд нас минь дурсамж дүүрэн өнгөрсөн. Сургуулиа дүүргээд биеэ даан аав ээж, өссөн гэрээ орхиж 20-иодтой насандаа бас ч үгүй амьдралын зах зухаас үзэв ээ. Хүүхэд байхдаа том болохоороо гэж… төсөөлж байсан мөрөөдлийн амьдралаараа амьдрахгүй байгаа ч дутах зүйлгүй эрүүл байвал болгоно бүтээнэ гэсэн чин эрмэлзэлээ гээгээгүй хэвээр. Ингээд би онцгойрох зүйлгүй энгийн нэгэн боллоо. Хувийн амьдрал зохиогоод миний утга учир “Хүүхэд” минь болжээ. Одоо харин өсвөр насны хүүхэдтэй ээжийн челленжтай нүүр тулж байна. Удахгүй л миний нэг адил хүүхэд минь энэ гэрээ орхиод эрдэм сурахаар одно гэж бодохоор сэтгэл хоосон оргино. Тиймээс намайг илэрхийлэх миний үг юу вэ гэвэл Empty nest syndrome-тай гэнэ. Суралцагч
Mean red mom
Яг одоохондоо намайг тодорхойлж болох үг “mean red mom”. Би одоо 100 хувь ээжийн л үүрэг гүйцэтгэж байгаа. Ямар ч орлого, карьер, дүрэлзсэн хүсэл эрмэлзэл байхгүй. Хүсдэг ганц зүйл нь хүүхэд минь л эрүүл саруул өсөж торниосой болчихсон. Нэг их сайн ээж байх нь энэ гэсэн юм байхгүй. Зүгээр л хүүхдийн маань энэ нандин үе хэтэрхий хурдан өнгөрчихийг анзаарсан болохоор өөрөө чин хүслээрээ гэртээ хүүхдээ харж суухаар шийдсэн. Үнэхээр жаргалтайгаар өдөр хоног урсан өнгөрч байгаа. Сайн хүмүүсийн тус дэмээр бид хоёр дутах гучих зүйлгүй, хүү маань чэрүүл саруул өсөн торниж байна. Тийм ч болохоор их аз жаргалтай. Хоногийн 24 цаг хамт байгаа хэрнээ хүүгээ унтчихаар санаад байдаг тийм их жаргалтай өнгөрч байна. Гэхдээ mean red?
Tiffany’s breakfast кинонд гардаг юм.
Холи: Би ойрд mean red өдрүүдийг л өнгөрүүлж байна.
Жек: Mean red? Чи blue гэх гээ юу?
Холи: Үгүй дээ. Заримдаа чи гунигладаг, юунаас айгаад байгаагаа мэдэхгүй гуниглачихдаг. Түүнийг л хэлээд байна.
Миний хааяадаа мэдрээд байдаг болсон сэтгэл хөдлөл. “Mean red” Би бас эхлээд ойлгохгүй байсан л даа. Хүүгээ хүслээрээ харж суугаад, өдөр бүр инээгээд жаргалтай байж юундаа гуниглаад байгаа юм бол? гэж. Хүүгээ том болох тусам энэ мэдрэмж илүү нэмэгдээд байгааг ч анзаарсан. Тэр нь тодорхойгүй ирээдүйгээс айж байгаа айдас юм билээ. Ямар ч орлогогүй, ажилгүй, карьергүй, дүрэлзсэн хүсэл эрмэлзэлгүй болчихсон өдөр хоног өнгөрч байтал гэнэт ямар нэг хүндрэл бэрхшээл гарвал яах вэ? хүүдээ хангалттай сайхан ирээдүй бэлэглэж чадахгүй бол яах вэ? хүүгээ сайн хүн болгож чадахгүй бол яана аа? ч юм уу тодорхойгүй ирээдүйгээс л айгаад… Ялангуяа манай Монгол шиг улсад хэзээ, хаана, юу тохиолдохыг таашгүй. Түшиж тулах хайртай ах дүү, найз нөхөд байна л даа. Гэхдээ хүний өмнө хариулага хүлээгээд ирэхээр ямар ч хүндрэл бэрхшээлийг туулах чадварыг хүн өөрөөсөө хайж эхэлдэг юм билээ. Тэр нь дутуу, хэцүү санагдахаар түгшүүр мэдрэгдээд байгаа хэрэг. Гэхдээ энэ тийм ч асуудал биш байх. Ингэж айдас мэдрэх нь байдаг л зүйл шүү дээ. Ялангуяа ээж хүн бүр л мэдэрдэг байх. Хүмүүс угаасаа ойлгомжгүй, тодорхойгүй, мэдэхгүй зүйлээсээ айдаг. Яг л миний ирээдүйн үр дүнгээс айж байгаа шиг. Одоо ингээд харахаар өөрийгөө дутуу үнэлж байгаа юм шиг сонсогдох ч миний хувьд иймэрхүү түгшүүр хаа нэг мэдэрдэг байх нь сонголт болчихсон гэх юм уу. Хүүтэйгээ хамт байгаа цаг хугацаа маань хэтэрхий үнэ цэнэтэй болохоор энэ хором мөч бүрийг нандигнан өнгөрөөхийн тулд би хэзээнээс ч юм жилийн дараах, 5,10 жилийн дараах амьдрал, би хаана байх гэж төлөвлөхөө больчихсон юм билээ. Түүндээ хүрч чадахгүй бол стресстэх, хүрэхийн тулд бүхнийг хийх гэх мэтэд хүч зарах цаг зав ч үгүй болчихсон болохоор. Өөрийнхөө хүсэлтээр элдэв ирээдүйн төлөвлөгөөнөөс татгалзсан. Харин тэр цагаас ирээдүйд юм болвол, гэж ирээд түгшиж эхэлжээ. Нас яваад ч юм уу, дүрэлзсэн их эрмэлзлээ алдаж байгаагийнх ч юм уу, “болдог юм болдогоороо л болно” гэдэгт итгэдэг болчихож. Болох юм нь болох болохоор одоогийн тайван байдлаа хадгалахын тулд бүхнийг түр царцаая. Mean red чинь гунигтай Blue биш. Хаа нэг үе, үе түгшдэгээс биш. Одоо байгаа бүх цаг хугацаа аз жаргалтай, амар амгалан сайхан байна. Би гэр бүлсэг хүн хэрнээ гэр бүлээ их олон жил хайгаад өөрийнхөө гэдсэнд олсон юм билээ. Хүүгийн минь үг бол миний гэр бүл. Хэхэ Гэхдээ айдсын чинь нөгөө талд аз жаргал байдаг гэдэг болохоор давахын тулд түүнээ шийдэх хэрэгтэй. Төлөвлөж бага багаар, маш багаар урагшилж байтал нэг мэдэх нь ээ давчихсан алхах биз. Өөрчлөлт хийж мааш багаар урагшлах гэж энэ группыг ажиллуулж үзэж байна. Аз жаргал гэдэг чинь олддоггүй, бүтээдэг юм эд юм билээ.
Харин таны үг юу вэ? ExpertBunny