Өглөө

expert.bunny
2 min readAug 31, 2019

--

Жэк Ма LQ буюу “Love Quotient” гэгддэг онолын талаар ярьсан байна. “Дэс дараалалгүй, логикгүй зүйлийг хүн роботоос илүү сайн хийнэ. Жишээ нь хүн хэн нэгнийг хайрлахдаа ямар нэг логик шалтгаангүй хайрладаг. Харин хэн нэгнийг үзэн ядах, бусдад хор хөнөөл учруулахдаа логиктой ханддаг. Үүнийг хүнээс илүү робот сайн хийж чадна” гэж тэр ярьсан юм.

Ма цааш нь хэлэхдээ “Хүн амжилт гаргая гэвэл LQ, EQ, IQ сайтай байх ёстой. Харин ирээдүйн дэлхий ертөнцөд тэсэж үлдэхийн тулд LQ өндөртэй байх хэрэгтэй болох байх. Энэ бол хиймэл оюун ноёлсон цаг үед зохицон амьдрах арга юм” гэжээ.

Эх сурвалж-IKON

Би бас үүнтэй санал нийлдэг. Хүнд тоон хэл рүү хөрвүүлэх боломжгүй чадвар байдаг. Түүнийг устгаж, дарж алга болгохгүй л бол роботоос ямар нэгэн байдлаар илүү л байх болно. Махан бие, оюунлаг бие, сүнсэн бие гээд л хэчнээн зүйлээс бүтдэг билээ дээ? Зөн билэг, зүүд, астрал аялал гээд л… Хамгийн наад зах нь эморч чадах болов уу роботууд? Ямар ч шалтгаангүйгээр айж сандарч, бодолд дарагдаж тэгснээ юу ч болоогүй юм шиг ор тас мартаад л …

Хүнийг хөлдөөж колоничлох тухай нэгэн цуврал кино үзсэн чинь санаа нь роботыг л хүн биетэй болгоод байх шиг байгаа юм. Мөн хамгийн сонирхолтой нь хэн хэгний бүхий л амьдралын үйл явдлыг санах ойд хуулж дурсамжуудын цуглуулгыг хадгалаад колоничилсон биедээ суулгаад, дахин тэр хүнийг амьдруулна гэнээ.

Бурхан Будда шүтдэггүй болохоороо мэдэхгүй байгаа юм байх даа л гэж бодлоо. Сүнсний асуудлыг нь яах гэж байгаа юм бол? Хүн үхээд сэрэхээр сүнс нь хаачих болж байна? Яг адилхан дурсамжтай байлаа ч би лав хөлдөөд сэрэхдээ дахиж амьдрахгүй л байх. Үхэл гэдэг чинь махан биеийн элэгдэл хорогдлоос гадна хамгийн гол нь сүнс нь тэнгэрт халихыг хэлдэг байх. Энэ чинь дахин намайг хувилахгүй, миний дүртэй роботыг л бүтээнэ бид дээ? Энэ чинь одоо?

Франкштэйн гэхдээ дурладаг тэ? кинон дээрээ.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet