ҮСЭЭ ЦАЙРУУЛСАН ТУРШЛАГА
За би бээр бүр жоохон байхаасаа шилбээ шүргэсэн хархан урт үстэй 8 р анги хүртлээ явсан хүн болохоороо ч тэр юм уу, үсээ янз бүр болгох нь миний хобби шиг зүйл болчихсон. Одоо үсээ хусахаас бусдаар надад засуулж үзээгүй үсний засалт гэж үгүй болжээ. Яг одоо би мөөгөн үстэй л сууж байна, хэхэ.
Хүүхэд байхдаа үргэлж урт үстэй байсаар байгаад залхсан болохоороо ч юм уу, одоо ер нь л үсээ урт ургуулах дургүй болчихсон. Анх шилбэ шүргэсэн урт үсээ тайруулахад толгой маш их хөнгөрч байсныг би одоо ч санадаг. Миний үс ядаж байхад их өтгөнийг ч хэлэх үү тэр их үс бараг нэлээн хэдэн кг жинтэй байсан байх аа. хэхэ
Ер нь урт үстэй удаан байхаар духны хэсгээр халзрах гээд байдаг. Надад дүлзэн дух зохидоггүйг ч хэлэх үү, би одоо үсээ аль болох л тайраад гүйгээд байдаг юм.
Өнөөдөр би өөрийн гашуун туршлагаар үсээ бличдэх нь зөв үү? гэдэг талаар бичих гэсэн юм.
Блич гэдэг бол бүтэн химийн аргаар үсний өөрийн фегментийг устгаж үгүй хийх процесс юм. Би хоёр удаа бүтэн бличдүүлээд дор хавсаргасан зураг шиг өнгөтэй үстэй болж байлаа. Өнгө бол ванлий, ванлий. Гэхдээ мэдээж бүтэн химийн бодисоор үсийг гэмтээдэг шүү. Үсний ширхэг маш нарийсаж гэмтдэг. Шингэхэн, нарийн ширхэгтэй үстэй хүмүүс аль болох блич хийлгэхгүй байхыг зөвлөе. Учир нь үс блич хийсний дараа маш их тасарч, хугарч, ширхэг нь нарийсч хуурайшдаг.
Бличдсэн үсний гол тэжээл нь уураг.
Үсчид бэлэн уургаар арчиж, маск тавьж үйлчилгээ үзүүлдэг ба үйлчилгээний дараа хэсэгхэн хугацаанд үс зөөлөрсөн мэт байх боловч хэдэн угаалтын дараа үс дахиад хуурай, арзайсан хэвэндээ орно.
Тэгэхээр гэрийн нөхцөлд өндөгний цагаанаар сайн маск тавих болон уургийн агууламж өндөртэй маск, тэжээл байнга хэрэглэх шаардлагатай.
Бличдсэн үс бол гэмтсэн үс. Эрүүл үс шиг угаагаад, хатаагаад гарах тухай ойлголт байхгүй. Угаасны дараа арзайсан цагаан үс л байх тул заавал арчилж, элдэв юм түрхэж, индүүдэж байж хүн харахаар болдог.
Би үсээ угаах болгондоо зайлдаг буюу ангижруулагчийн оронд хэрэглэж болдог үсний маск хэрэглэж байсныхаа зургийг хавсаргасан байгаа. Энэ маскийг Skin food Оргилын салбараас авч байсан. Энэ Minsescene PERFECT -н бүтээгдэхүүнүүд үнэхээр үнэхээр сайн шүү. Үнэ нь ч хямдхан. Олдоц нь л болохоос, би энэ PERFECT маскийг 10к р аваад 3 сар хэрэглэсэн. Харин үсний Европ брэндүүдийн уурагтай гэсэн Londa эдрийн маск нэг их таалагдаагүй. Тэднийг гэрийн нөхцөлд биш салоны зориулалтаар хэрэглэх ёстой юм шиг байна билээ. Мөн үсний нэг удаагийн маскууд нэг их нөлөөгүй санагдсан. Түүний оронд түрхдэг маскаа авч хэрэглэсэн нь дээр юм билээ. Дотроосоо бол витамин эдр уугаагүй ээ. Үс хумс ургуулах, эрүүлжүүлэх гол тэжээл нь уураг учир үсний витаминыг нарийн шалгаж таргалуулах side effect байгаа эсэхийг нь шалгаж авах хэрэгтэй байх аа. Харин хүнсээр хамгийн их уургаа авах боломжтой байдаг тул уураглаг хүнсний бүтээгдэхүүн болох мах, өндөг, шош, авокадо зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх хэрэгтэй.
Би бличдсэнээс 2 сар орчмын дараа салоны үсний тэжээлийн үйлчилгээнд орж байсан. Бличдсэн үстэй хүн ер нь ийм салоны үйлчилгээнд зайлшгүй орох хэрэгтэй юм билээ.
Сануулга:
За би гэж мулгуу туулай өөрийнхөөрөө зүтгээд бличдсэн үсээ ургаж гүйцээгүй байхад нь дээр нь буржгар хими хийлггэснээс болоод үсээ бүтэн шүүр цаашаа болгосоон хэхэ. Аймаар гэмтдэг юм билээ шүү. Бличдсэн үсэнд будаг түрхэх ч бараг хориотой байхад би гэж мулгуу амьтан хими хийлгэж л байдаг. Гэхдээ яахав дээ, хүний үс ургачихдаг болохоор одоо ингээд мөөгөн үстэй амьтан сууж байна. 2 3 сарын дараа хайртай боб үстэйгээ намираад л явж байх байлгүй. хэхэ
Доор хавсаргасан маскаа би одоо ч хэрэглэсээр байгаа шүү.
Жич: Англиар hair bleach -г би монголчлоод Блич гээд биччихсэнийг минь өршөөгөөрэй.
Үс сайхан бол зүс үнэхээр сайхан. Ингэж бличдэж, химидэж, шүүрэн үстэй болж их зүйл үзэж туулсны дараа одоо энэ өндөрлөгөөс та нарт гэж зөвлөхөд эрүүл л үстэй байвал толгой дүүрэн буурал байсан ч сайхан шүү л гэж хэлье дээ. Одоо би энэ бүхний дараа цагаан үстэй ч гэсэн үсээ будахаас ч хайран санагддаг болж. Эрүүл гоо сайхан л төгс гоо сайхан шүү, бурхан минь.
CHEERS and MERRY CHRISTMAS