Үс уналттай тэмцэх нь

expert.bunny
2 min readFeb 7, 2020

--

Happy Sunday yall,
Бүтэн сайхан өдөр та бүхэндээ амласан ёсоороо маш өндөр хандалт авч зөвлөгөө хүссэн ҮСНИЙ УНАЛТ сэдвээр өөрийн туршиж хэрэгжүүлж байгаа аргаасаа хуваалцья. Ер нь үс уналт бол хэрэгцээт эрдэс бодис, витамины дутагдал, цусны эргэлт муудах, удмын, каллоген уургийн дутагдал, гормоны өөрчлөлт, үсний гэмтэл, протейны дутагдал гээд маш олон янзын зүйлээс шалтгаалах ба энэ бүгдийг хүн бүрт тохируулан олж илрүүлэх боломжгүй тул миний зорилго бол үнэтэй салон, үнэтэй үсний бэлдмэл гэхээсээ илүү хялбар аргаар үр дүн үэж болох аргыг хайж үзлээ л лээ.
Хэрэглэсэн хүний үс:
Перкстэй удсан үсэнд буржгар хими хийгэд маш их гэмтэж хатуурсан, хугарч унасан үс
Хэрэглэсэн шалтгаан:
Үсний хатуу, хугарч унах байдлыг засах зөөллөх болон та бүхний хүссэнээр үсни уналтад нөлөөлж болох хамгийн хялбар аргыг хайж олсон юм.
Арга зөвлөмж:
Энэ их хялбар. Үсээ угаахдаа шампуньдаж байхдаа давсаар үрэх юм уу, угаасан үсээ давсны уусмалаар зайлах. Би бол үсээ шампуньдаж байхдаа давсаар хуйхаа сайтар массажлан үрдэг. Хэрвээ үр дүнг илүү сайн байлгахыг хүсвэл интернэтээс хуйхны массажны бичлэгүүд үзэж байгаад хуйхаа массажлавал хуйхны цусны эргэлт зөв явагдаж үсний уналт ургалтад сайн нөлөө үзүүлдэг байна. Одоо би шампунь, давс, ангижруулагч л хэрэглээд 7 хонож байгаа бөгөөд үр дүнд үс маань илт зөөлөрч, намирсан үр дүнтэй байна. Та бүхэн хамтдаа дагаад хийгээд үзээрэй. Ингэж угаадаг хүний зөвлөгөөгөөр бол сар ингэж угаахад үсний уналт эрс багасдаг ба 1 жил болоход үсний уналт огт үгүй болдог гэнэ. Мөн давс усыг сайтар зөөлрүүлдэг тул яаж ч химийн талаас нь логикоор бодсон зөөлөн усаар угаах нь үсээ хамгаалж байгаа арга болно.
Анхааруулга:
Давсаар хуйхаа массажлах явцад болон давсны уусмалаар зайлах явцад нүд рүү давстай ус орвол нүд маш их хорсдог тул нүдэндээ оруулахгүй байхад анхаараарай. Мөн хуйхаар харшил гардаг, мэдрэмтгий хуйхтай бол давсны уусмалаар зайлах арга хэрэглээрэй.
Хэрэгжүүлсэн хугацаа:
7 хоног
Үр дүн: Хялбар, гарын дорх материал, үс зөөлөрсөн.
Сул тал: Одоогоор байхгүй.
Эх сурвалж: Солонгосын нэвтрүүлгээс сурч авсан.
Оноо: 8 бүрэн үр дүнгээ үзэхийн тулд дахиад 2 сар хамтдаа хийцгээе.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet