Үргэлж сайхныг харж чадах уу?
Та нар бодож байгаа.
Үргэлж сайн сайхныг харна гээд л яваад байхаар нээх худлаа өөрийгөө хүчээр өөр тийшээ харуулаад зовоох юм биш үү дээ энэ чинь одоо? гээд.
Сайхныг хардаг нүд хамгийн үзэсгэлэнтэй.
Сайхан үг хэлдэг уруул хамгийн үзэсгэлэнтэй. Audrey Hepburn
Нэгэн залуу сэтгэл судлаачтай аз жаргалгүй амьдралаасаа залхсан тухай эмчилгээнд орохоор уулзаж байлаа.Эмч дээр миний өгүүлсэн бүхнийг тайлбарлаад залуугийн сайн сайхныг бодож, харж, хүлээх нь хэтэрхий их хүлээлт үүсгээд биелэхгүй ч юм уу бүтэхгүй явдал тохиолдоход бодит байдлыг харж байх үеэсээ хэд дахин илүү сэтгэлийн шаналантай үлдэх бусуу? хэмээх асуултад тайлбар хийх нь:
…Эмч: “ За тэр ч яахав. Миний ажлын өрөөнд нэлээд олон улаан өнгийн зүйлс байдаг юм байна шүү” гэхэд түүний өрөөг нүд гүйлгэн ажиглатал үнэхээр эмчийн хэлснээр улаан өнгийн хөшиг, зарим зургийн жааз, албан ширээний хүрээ, сандалны бүрээс гэх мэт бишгүй олон зүйлс ажиглагдлаа.
Эмч “За одоо нүдээ анина уу” Анилаа. Хэсэг байж байснаа “Одоо нүдээ нээгээд өрөөнд байсан хөх өнгийн зүйлсийг нэрлэнэ үү?” гэх нь тэр.
“Юу? Та чинь улаан өнгийн зүйлс ярьж байснаа… Би огт хөх өнгийн зүйл олж хараагүй шүү дээ” гэтэл эмч:
За тэр, та үүнтэй адил зовлонтой бүтэлгүй байдлаа л олж харахаар өөрийгөө кодлоод байвал түүнийгээ л олж харж зовсоор байх болно. Харин харахыг хүссэн зүйлсээ өөртөө сануулаад байвал хайсаар байгаад олж харсаар байх болно.
Амьдрал уг нь их энгийн.Гэтэл хүмүүс бид л өөрсдөө улам төвөгтэй, ярвигтай болгоод байдаг шиг…
Би Гоолингоо сайтын өөдрөг үзлийг түгээгч бүсгүйчүүдийн “Аз жаргал бол хүрэх цэг биш, амьдралын хэв маяг” гэдэг тодорхойлолтод дуртай. Энэ үнэхээрийн үнэн үг. Бидний зорилго, мөрөөдөл, зорилт, хүсэл, шунал аль нь ч бай, бүтсэн бүтээгүй аль нь ч бай тэр цэг аз жаргал, амжилтыг тодорхойлохгүй. Харин түүнд хүрэхээр бүтээж буй зам мөр чинь, түүнд хүрэхийн тулд өөртөө өр тавих сэтгэл чинь, түүнийг бий болгохоор шийдсэн шийдвэр чинь, өдөр цаг тутам бодогдож биелүүлэхээр хийж буй үйлдэл бүр чинь бүгд нийлээд аз жаргал учраас. Тэр хором мөч бүрээс аз жаргалыг хайж, олж харж чадаж гэмээнэ бид өнгөрснөөсөө, өчигдрийнхөөсөө илүү аз жаргалтай амьдарсан байх болно.
“You don’t get to choose how you are going to die, or when.
But you can choose how you are going to live, right now.”
How are you living your life? Are you reaching all your goals?
You are the master of your life. You have the power to change anything
you want right now.
“Та яаж, хэзээ үхэхээ сонгож чадахгүй ч, яг одоо хэрхэн яаж амьдрахаа сонгож шийдэж чадна. Та хэрхэн амьдарч байна вэ? Бүх зорилгодоо хүрсэн үү? Та бол өөрийнхөө амьдралын зохиолч. ”