ЯМАР НОМ УНШИЖ БАЙНА?

expert.bunny
4 min readFeb 7, 2020

--

ГЭЖ МЭНДЭЛМЭЭР БАЙСАН ЮМ.

Та нарт wordpress маань таалагдсанд тун баяртай байна. Эргэн уулзаж байгаадаа ч таатай байна. Би ер нь та нарын асуусан асуултуудад хариулж байхдаа ямар их зүйл сурч авдагийг мэдэх үү? Та нар асуухаа больчихвол яг зогсчих юм шиг санагдаад би эрэл хайгуулаа хийсээр л байгаа. Тиймээс хэсэг бүлэг хүмүүст биш, хэсэгтээ нийтэд үйлчилнэ ээ. Мөн тусгайлан нийтлэл авах хүсэлт бас гарсан учир мэйлээр тусгайлан сонирхсон сэдвээрээ дэлгэрэнгүй судалгаа хийлгэж авах хүсэлтэй хүмүүс байвал инстад ДМ үлдээгээрэй. Би үргэлж та нарынхаа хүсэлтийг хүндэтгэн үзнэ ээ.

Энэ удаа би та нарыг ном сайн уншаарай л гэдэг санаа өгөх гэсэн юм. Яг миний шилжилтийн нас, дуу хөгжим 80 хувь нь Солонгосын Arirang сувагтай холбоотой байсан байдаг юм. Одооны алдартай бүх хамтлагуудыг чинь гаргаж ирдэг продакшны захирлууд нь ид залуу дуулдаг байх үед л дээ. Хэхэ JYPark с аваад л, YouHeeYoul sketchbook гээд KBS нэвтрүүлгийн YouHeeYoul ч дуулдаг байсан үе. Хэхэ

Одоо ч би Солонгос нэвтрүүлгүүд үзэх дуртай. Солонгос хэлгүй ч subtitleдаад болоод л байдаг юм. Миний нэг хэсэг үзсэн KBS A WALK AROUND THE NEiBORHOOD гээд нэвтрүүлэгт их олон гоё зүйлс гардаг байсан юм. Энэ жил гарахаа больчихсон байсан. Зүгээр л нэг Солонгосын хотуудын гудмаар явж байгаа нэвтрүүлэг боловч Солонгос хүмүүсийн амьдрал, аж байдлыг бүтэн мэдэрч болохоор… Хаанаас энэ хүрсэнийг нь ч мэдэж болохоор…

Хамгийн сонирхолтой чухал зүйл нь солонгос залуусыг номын сангуудаас л олж болно. Тэд хичээл дээрээ эсвэл номын санд л байдаг. Солонгосын ном уншигч, номын хэвлэл гэдэг нь бүхэлдээ соёл болчихсон байдаг. Тэдний номын бизнес бол манай импортын барааны эргэлтийг ч давах байх бараг. Аль ч гудамны аль ч номын санд орсон дүүрэн хүнтэй. Бүхэлдээ залуучууд.

Зүгээр жирийн жижигхэн комик ном уншлагын кафе хүртэл дүүрэн хүнтэйн дээр бүр очертой. Ийм зүйл Монголд байдаг байсан ч болоосой гэж хүсмээр. Манай номын жижигхэн дэлгүүрүүд төдий л их хүнгүй байдаг даа.За байлаа ч тэнд байгаа хүмүүсийн талаас илүү нь хүүхэддээ хүүхдийн ном хайж байгаа болон хижээл насныхан. 3–5 хувид нь залуустай тааралдах ч тэд ихэвчлэн найздаа төрсөн өдрийн бэлэг авах гэж яваа хүүхдүүд байх жишээний л дүр зурагтай байдаг. Тэр дэлгүүрүүд нь бас тийм ч том биш ээ. Гэтэл Солонгосын зүгээр л нэг жижигхээн дүүргийнх нь номын сан гэхэд юу юм бэ??? Төөрвөл яана аа? Ийм сурах, ажиллах, хураах хүсэлтэй хүмүүс хөгжилгүй ч яахав. Нээрээ. Бууж өгье зүгээр.

Гэтэл бид яасан? Монгол залуусыг хаанаас олж болох вэ? гэхээр баарнаас л олж болж байх шив дээ. Ийм л байна. Ийм байж, дэлхийн хүн болох мөрөөдөлтэй архи гудраад явж байгаа бол би бас бууж өгье.

Зүгээр хичээлээ хийгээд, номын санд бие даалтаа хийгээд хонож байдаг насан дээрээ яаж болоод ингээд явж байдаг юм бол гэж гайхтал л биеэ авч явцгаах юм.

Манай номын сангууд болон чиглүүлэх хөтчүүд нь инээдтэй ч манай Монгол зохиолчид ямар чансаатай билээ дээ. Бүтэн утга уянга шүү дээ. Тэр англи манглиа боль, чаддаггүй юм гэхэд Өлзийтөгс, Аюурзанаа ядаж дуусгачихмаар…

Тэгээд сайхан ном унш, кино үз, хөгжим сонс гэхээр үнэгүй юм хайна. Хорвоо дээр чи хоёр аяга кофены үнээр ном авч уншлаа гээд хоосорчихгүй л байлтай, уг нь. Хэрэглэгч, уншигч нь мөнгө төлж, сайн зүйлсийн төлөө, сайн мэдлэгийн төлөө, сайн мэдээллийн төлөө төлбөр төлөхгүй бол үйлдвэрлээд ч яах юм билээ? Иймэрхүү дүр зурагтай.

Тэгээд та нарыг Солонгос залуусын ном уншдагтай харьцуулж судалж яваад би нэг ном оллоо. Солонгос залуус дунд ийм хэллэг байдаг байна. “Солонгост 2 л төрлийн хүн бий. Hermes Hesse “Demian” уншсан хүн ба уншаагүй боловсролгүй хүн.” гэж. Тэгээд би энэ номыг олж уншиж байгаа. Ямар азтай хэрэг гээч. Энэ нь өөрийнхөө дотор хүнийг нээн гаргах гэж оролдож байгаа, орчныхоо оркуудтай зохицонгоо өөрийнхөө мөн чанарыг алдахгүй байх гэж хичээж байгаа нэгний түүх бололтой. Дуусгаад номын тойм оруулна аа. Хамгийн сонирхолтой нь алдарт BTS хамтлагийн “Blood Sweat & Tears” дуунд уг номын ишлэл үг хүртэл орсон байдаг байна. Та нар BTS -г үнэхээр сонсдог юм уу? Би энэ хамтлагийн ая, бүжиг, клип, дуучдаас нь илүү тэр үг хэллэг, найруулгад нь дуртай. Хэдий солонгос хэлгүй ч subtitle-аараа заавал орчуулж сонсдог шд. Тэгэхээр BTS шүтэн бишрэгч та DEMIAN-г уншихгүйгээр бас л дутуу флисофи авах нь ээ гэж. Бас та нар Producer гээд олон ангит кино үзсэн бол киноны гол дүр Сэнчан, Синди хоёр нэг ном дамжуулаад нэг нь тайлбарлаж өгөөд байдйаг нь дээрх номны тухай гардаг байна.

Бүх л зүйл номтой холбоотой. Бид нар ном уншихгүй байгаа болохоор сайн зохиол бичигдэхгүй, сайн зохиол бичигдэхгүй байгаа болохоор сайн кино гарахгүй, манай урлаг хөгжихгүй байгаа ч юм билүү? Асуудлаа өөрсдөөсөө хайгаад хөгжиж дэвшицгээе л гэе дээ.

Би ч бас Нацагдоржийн номын санд 4 жил тавилга болж суухдаа уран зохиолын номноос илүү мэргэжлийн ном уншдаг байсан. Гэхдээ үүгээрээ би ном уншихад болон анхаарлаа төвлөрүүлж сурсан гэж боддог юм.

Нээрээ анхаарал төвлөрдөг болох хамгийн амархан арга ном унших юм байна шүү дээ. Би анзаардаггүй байж.

Номоо л сайн уншаад байгаарай. Зүгээр л дуртайгаа л унш. Заавал алдартнууд зөвлөсөн, их борлуулалттай ном ч байх албагүй. Заавал DEMIAN ч байх албагүй. Зүгээр л ном л уншиж дадаарай.

“People are afraid because they have never owned up to themselves,” says Demian

CHEERS,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet