ЭРҮҮЛ АРЬСНЫ ГОЛ ЭМ
Halo,
Би нэгэнт арьсны мэргэжилтэн биш ч гэлээ өөрийн мэдсэн сурсан туршлага, зөвлөгөөнүүдээ хүргэсээр байхаа амлаад өөрийнхөө хамгийн дуртай зүйлийнхээ талаар хэд гурван үг хэлэх гэсэн юм. Миний хамгийн дуртай зүйл юу гээч? Унтах. OMG, би унтах үнэхээр дуртай. Нэг ёсны миний шим тэжээлээ авдаг, энергээ нөхдөг арга хэрэгсэл гэх үүдээ. Анх хүүхэд төрүүлээд “Яагаад хэн ч надаа чи хүүхэдтэй болвол унтаж чадахгүй, нойроо хугаслана гэж анхааруулаагүй юм бол оо ? “ гэж бодсон гээд л бод. Хүн төрөхдөө эхийнхээ ачийг бага ч гэсэн гадарладаг гэж үнэн байх. Би “Ээж минь энэ хэдэн хүүхдээ төрүүлэх бүрдээ л ингээд сэгсийгээд хүүхдээ тэврээд өнждөг байж дээ… “ гээд л ухаарч байгаа юм чинь. Өвдөхөөрөө ч унтана, ядрахаараа ч унтана. Сул тал шиг хэрнээ хамаг эрч хүчийг минь сэлбэдэг юм. Хүүхдээ төрүүлсний дараа мэдээж маш их турж эцээд, ядраад, нойр ч үгүй гүйж байгаад ажилдаа орсон чинь бүр яг амьд сүг ээ сүг. Тэгэхэд л би анх ойлгосон юм. Хүн “НОЙРОО ХАНГАЛТТАЙ АВЧ ЧАДААГҮЙ ҮЕДЭЭ ИЛҮҮ ИХ ХӨГШИРДӨГ БОЛОХЫГ”. Нойроо хангалттай авч чадахгүй ядраад л яваад байвал ганцхан жилийн дотор хэдэн арван насаар хөгширч болдогийг өөр дээрээ харж билээ. Үс хумс нь унаад л, арьс нь үрчийж хорчийж харлаад, нүдний доогуур хар зураас татаад л… Яг л сүг. Түүнээс хойш би аль болох уян хатан ажлын цагтай ажил хийхийг хичээж 1 -2 жилийн нойроо нөхөж авав аа. Тэгээд яахав амьдралын шаардлагаар тоолдогтоо захирагдаад одоо бол өглөө хар үүрээр босдог ажил хийгээд л сууж байгаа. Гэхдээ хэдэн цагт босдогтой холбоогүйгээр эрт амарч сурах хэрэгтэй. Хүүхэд бол хүүхэд л вм чинь эрт унтуулаад сургачих боломжтой. Тогтсон цагт унтаад тогтсон цагт сэрээд сурчихвал нойроо алдаж ядрахгүй бах юм билээ шүү. Хөгшрөхийг хүсдэггүй л бол аль болох нойр алдахгүй л байхыг хичээгээрэй гэж зөвлөх гэсэн юм. Гоо сайхан байх гэдэг маш олон зүйлээс шалтгаалдагийг та нар гадарлах байх. Эмэгтэй л хүн юм чинь. Нэг ёсны амьдралын зөв хэвшилтэй хүн л гоё сайхан байх тухай юм. Тэрнээс биш аль үнэтэй, аль сайн болгоныг хэрэглэлээ гэсний зоргоор сайхан болгодог Үнсгэлжин гэж ч юу байхав. Тэр чинь үлгэр шүү дээ. Эхэндээ эрт унтдаг боох, цагаа барьж унтах гэдэг хэцүү, хэцүү. Хүүхдээ сургах ч хэцүү. Би мэднэ. Яг л бясалгах гээд суухаар л толгой дүүрэн бодол эргэлдээд байдаг даа. Өмнө нь огт бодож байгаагүй бодлууд хүртэл.
Гэхдээ бясалгаагүй байх үедээ ч таны бодол ингэж ажилладаг, та анзаараагүй л бахйгүй юу. Юу ч хийхгүй суухаар анзаарагдаад байгаа юм. Түүнтэй л адил яг унтах гэхээр таны нойр хүрэхгүй байгаа биш, систем чинь угаасаа алдаатай ажилладагт л байгаа юм. Тэгэхээр системээ зөв ажиллуулж зөв чанартай нойр авч байх хэрэгтэй.
Би хувьдаа хэдэн дүрэмтэй.
1. Унтахаас дор хаяж 4–5 цагийн өмнө юу ч идэхгүй байх.
2. Сатааруулах бодлогошруулах мэдээнд тархиа сатааруулахгүй байх. Утас, зурагт… Гэхдээ би бол нэг тийм сериал, адал явдал багатай зүйлс үздэг. Энэ нь нойр хүргээд ч байх шиг санагддаг юм. Гол нь толгойг минь ажиллуулдаггүй зүйлс л байх хэрэгтэй. Ном ч тэр, унтахын өмнө ном унших гэж байгаа бол элдэв эргэцүүлэл төрөхөөр, толгой гашилгахаар, үйл явдал ихтэй байж болохгүй. Аль болох үлгэрийн хайрын түүх, романс байвал зүгээр. Мөн инээдтэй бичлэг, инээдмийн зүйлс байж болохгүй энэ нь аз жаргалын гормон ихээр ялгаруулаад нойрыг үгүй хийчихдэг.
3, Хөгжим сонсдог бол нэг темптэй хөгжим байвал зүгээр. Би хөгжимд их эмзэг, сэтгэл хөдөлчих гээд байдаг болохоор ер нь сонсдоггүй. Ер нь өөрийнхөө сэтгэлийг хөдөлгөдөг, догдлуулдаг зүйлсээс хөндийрч тусгаарлагдах хэрэгтэй.
4. Унтах, сэрэх цаг. Мэдээж сэрэх цагтаа тохируулж унтах цаг чинь гарна. Хүн дор хаяж 7, хэвийндээ 8 цаг унтаж амрах ёстой юм билээ. Энэ гэхдээ миний туршлага. Эрдэмтдийн зөвлөснөөр нас биед хүрэсэн хүний унтах цаг мөн л 6–8 цаг гэж заасан байдаг. Энэ цагийг л баримталж чадвал сайн амардаг юм шиг санагддаг. Би угаасаа унтамхай амьтан юм болохоор тэр эрт сэрээд мөрөөдлөөрөө жигүүрлээд, шөнө дөлөөр тэмүүллээрээ ажиллаад,зорилгодоо хүрэхийн тулд нойроо хасдаг хүмүүсийг ойлгодоггүй ээ. Энэ гэхдээ миний л бодол. Хүн бүр л өөр байх.
5. Бүр унтахгүй, болж өгөхгүй бол амьсгалын дасгал их нэмэртэй. Орондоо хэвтэж байхдаа амьсгаагаа хэд хэдн удаа гүнзгий аваад гаргахад нэг л мэдэхэд унтсан байна. Энэ төрлийн амьсгалаар бясалгал санал болгох олон app-ууд бий. Би бол LET’S MEDITATE -Г ХЭРЭГЛЭДЭГ. Энэ app системтэй бясалгал санал болгодоггүй ч бясалгалуудын хугацаа богино, унтахад яг тохирдог юм шиг санагддаг бас үнэгүй олон сонголттой.
6. Тогтмол цагт унтаж, тогтмол цагт сэрэхэд туслах хамгийн шилдэг арга бол дасгал хөдөлгөөнтэй бах. Би дасгалтай өдрөө яг товлосон цагтаа унтчихсан байдаг. Энэ нь таны бие аяндаа физиологиороо ядраад унтах горимд шилжиж байгаа явдал юм. Яаж ч хичээгээд ядарч байна гэдэг дохио толгойд очоод байна гэсэн үг.
7. Мөн агаарт гарахаар салхинд цохиулаад аяндаа унтдаг даа. Хэхэ энэ бол 5-р аргад хэлёэнчлэн тархиа О2-р хангаад нойроо хүргэдэгтэй адил үйл явц юм.
За ингээд сайхан амраарай. Сайн чанартай амралт бол бүх шүү. Гоо сайхан гэдэг чинь нойртой их хамаатай.
Cheers,