ЭРЭЭН ЦООХОР, ЭРЭЭН ЦООХОР
- Зохиолын дуугаа хамаг чангаар нь тавиад, машиныхаа цонхыг бүгдийг нь онгойлгоод, хотын гудмаар салхи татуулан давхигч таксины жолооч та “ЗОХИОЛЫН ДУУНЫ ХААН УУ?”
- Машинд нь суусан хөгшин залуу, хөрвө нялхгүй улс төрд суугаа 76 -н идэж, ууж байгаа өмсөж зүүж байгааг тоочиж, өөрийнхөө хараал идсэн амьдралаа таксинд явж залгуулж байгаагаа бахдалтай ярьж, хэн нэгэн /76/ өөрийнх нь ам руу алт цутгаад бөгс рүү нь мөнгө чихэх ёстойг гомдоллох эрхэм танксины жолооч та “Монголын улс төрийг аврах ГАНЦ ЧАВГАНЦ УУ?”
Маш их хэрэгтэй, хэрэггүй мэдээлэлтэй хэн нэгэн огт мэдээлэлгүй нэгэнтэй яг адил.
Монголоор дүүрэн мэддэг хүмүүс. Ямар ч их мэдэх, мэдэхгүй зүйлийнхээ тухай ярьдаг юм. Яагаад ч заавал сайн мэдэхгүй зүйлээ яриад байдаг юм?
Дуугай байна гэдэг цэцний илрэл биш ч, тэнэгийн илрэл бас биш .
-Манай аавын хэлсэн үг
Зүгээр дугай л бай л даа. Гоё ЗЭННННННННННННН.
Эсвэл та нар мэдэх, мэдэхгүй элдэв балай юм ярьж байхаар сурж судалмаар байгаагаа гүнзгийрүүлэн судлаад одоогийн 10 жилийн хүүхдүүд шиг аварга загасны бүх төрөл зүйлийг таньж мэдчихээд аварга загасаа л ярь л даа.
Эсвэл зүгээр л сайхан дуу сонс.
ГУЙЯ.
Мэдээлэл гэдэг чинь мэдлэг биш!!! -June
Мэддэггүйд эрээн цоохор, эрээн цоохор. Надад бүх юм л эрээн цоохор байдаг шд.