Шүдний дагина

expert.bunny
2 min readJul 7, 2020

--

Өчигдөр санамсаргүй баллетын хичээлдээ яваад ортол ээжийнхээ хичээлийг дуусахыг хүлээж байгаа бяцхан охинтой таарч, хамт жаахан тоглох боломж олдлоо л доо. Намайг яваад оронгууд баллетын гранд батуман суулт хийж үзүүлээд “Аниа би баллет хийж чадаж байгаа биз дээ? Сая л сурчихсан шд.” гээд хэрсүүхэн шулганан угтсан юм. “Чи 6 настай юу?” гэхэд “Тийм ээ, тийн. Аниа тэрийг аваад өгөөч” гээд шкафны дээр байх өнгийн зөөлөвч рүү жижигхээн гараараа заангаа үсчинэ. Өнгийн хавтангаараа байшин барьж намайг багтаах гэж бас өөрөө багтах гэж оролдоод эс бүтэн эцэст нь үсэг л барьсан байшинд нь багтсан даа. Хэхэ

Хэрсүү, хэвлүүхэн байгаа гэж… Хамаг хувцас нь биед нь наалдаж хөлөрчихөөд үсрээд л, үсрээд л… Хүүхдүүд ингэж гаргаад ч барагдахгүй энергитэй байдаг нь хөөрхөн шүү. Хамт үсэрвэл улам дээшээ гэнэ, хамт тогловол илүү удаан гэнэ, хамт дүрсгүйтвэл илүү чанга гэнэ. Хэхэ

  • Аниа, Миний шүд унаад, шүдний дагинад өгөх гээд дэрэн доороо тавиад унтсан чинь өглөө дэрэн доор маань юу байсан гэж бодож байна?
  • Шүдний дагина уу?
  • Мөнгө байсан гээд учиргүй баяр баясгалантай хөхрөв. Шүдний дагина миний унасан шүдийг аваад оронд нь мөнгө үлдээгээд явчихсан байхгүй юу!
  • Чи мөнгө байсанд нь тийм их баярласан гэж үү?
  • ммммхм
  • Уг нь чи шүдний дагиныг харья гэж бодож байсан уу?
  • мммхм. Би шүдний дагинатай уулзвал “Энэ муухай коронаг устгаад өгөөч ээ” гэж гуйх гэж байсан юм.

Би гэдэг чинь ийм үг сонсоод золтой л бурхан багштай учирсан лугаа хөөрөн баярлаж, айлын охиныг авч үлдэхээ шахаж хосгүй баярын нулимс хоёр нүдийг минь бүрхлээ дээ.

Шүдний дагина нь сонссон байх аа. Ямархан хүсэл бяцхан зүрхэнд нь байгааг… Энэ муухай өвчинг устгаж өгөөсэй билээ!

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet