ШҮД ЦАЙРУУЛАХ
Нэгэнт шүдний эрүүл мэндийн тухай ярьж эхэлсэн болохоор шүд цайруулах өдөр тутмын энгийн тухай өөрийн туршлагаа хуваалцья.
1. Өглөө бүр кокосын тос юм уу, есийн тосоор амаа зайлах.
Ингэж өлөн дээрээ амаа тосоор зайлах нь аманд хуримтлагдсан бактериудыг устгах, олон төрлинй амны эрүүл ахуйгаас шалтгаалдаг өвчлөлүүдээс сэргийлэх олон талын ашиг тустайг дээр үед олж мэдсэнээсээ хойш хэрэгжүүлж байгаа. Би хагас цайны халбага кокосын тосоор амаа зайлдаг ба энэ нь шүд цайруулах, шарлахгүй байлгахад нөлөөтэй байх шиг санагддаг. Одоо хөдөө ажиллаж байгаа болохоор хэрэгжүүлж чадахгүй байгаа ч өндөр кофений хэрэглээтэй хүмүүс бол зайлшгүй хэрэгжүүлж баймаар юм билээ шүү
2. Шүд чинь хэт шарлалттай бол содтой усаар амаа зайлах, содоор шүдээ үрэх бас нөлөөтэй.
Би ГОО брэндийн шүдний содтой нунтгаар цэвэрлэж үзсэн. Энэ нь энгийн содоор үрэхээс нэг их ялгаа байгаагүй. Бусад хүмүүст өөр ч байж магад. Гэхдээ миний шүд маш эмзэг, буйл нь шамарсан шүд тул аль болох үрдэг арчилгаанаас зайлсхийх ёстой юм билээ. Шүд улам эмзэгших гээд байдаг юм. Аа, мөн над шиг эмзэг шүдтэй хүмүүс лимоны хэрэглээгээ танах ёстой шүү. лимон шүдийг улам эмзэгшүүлдэг.
3. ОО егоо зөв сонгох. Шүдний цайруулах үйлчилгээтэй ООенууд мөн л шүд эмзэгшүүлэх гээд байдаг ч би олон жил SENSODYNE отбеливание оог хэрэглэж байгаа бөгөөд зургийг хавсаргасан байгаа. Хэт эмзэг шүдтэй бол энгийн оо болон цайруулах үйлчилгээтэй оог өдөр бүр ээлжлэн хэрэглэж болдог шүү.
4. Гадны одуудын хэрэглэдэг нүүрсний нунтгаар үрэх. Би бас Гоо билүү нэг монгол брэндийн нунтгаар үрж үзэж байсан. Энэ шүдийг эмзэгшүүлэхгүй хэрнээ их нөлөөтэй санагдсан. Нүүрсний нунтгийг кокосын тостой хольсон бэлдмэл байсан. Хэт шарлалттай шүдтэй бол долоо хоногт тогтмол давтамжаар хэрэглээд үзээрэй.
5. Бусад шүд цайруулах гэрлэн аппарат. Би огт хэрэглэж үзээгүй ээ. Энэ шүдний паалан болон, над шиг эмзэг буйл нь шамарсан хүмүүст зөвлөдөггүйг мэдсэнээс хойш хэрэглэх ч хүсэлгүй болсон. Хэхэ
Ер нь бол одоо бүтэн бүрээснээс аваад шүдний эмчилгээ, гоо сайхны хэрэгсэл хурдацтай хөгжиж байгаа ч миний шүдний эмчийн зөвлөснөөр бол хүн өдөр тутмын арчилгаагаа л зөв зүйтэй хийж, шүдээ ядаж зөв үрж угааж сурснаар элдэв үнэтэй зүйл хэрэглэхгүйгээр гоо сайхан эрүүл шүдтэй байж болдог гэсэн шүү.
Мөн хүүхдүүдэд цэцэрлэгт байхад гараа хэрхэн савандаж угаахыг заагаад өгчихөөр цэцэрлэгт явдаг хүүхдүүд нэг их хөөрхөн гараа бумбалзуулаад салаа бүрийг нь нарийн угаадаг болчихсон байдаг шиг шүдээ хэрхэн зөв үрж угаахыг заадаг болмоор юм шиг санагддаг. Би саяхныг хүртэл аппарат зүүх хшртлээ шүдээ буруу угаадаг байсан. Буйл нь шамарч шүд эмзэгших гэдэг бол шүдээ буруу агаадаг байсны маань үр дүн юм билээ.
Ингээд танан цагаан шүдний чинь гялбаанд цохиулаад өндөрлөе дөө.
CHEERS and MERRY CHRISTMAS