Чаддаг VS Хүсдэг
Ганцхан зүйлийг сайн хийж чаддаг байх хангалтгүй нийгэм, цаг үе болсон хэдий ч ганцхан зүйлийг хамаг сайнаараа хийж чаддаг байх үргэлж хангалттайг мэдэх үү?
Нэг онигоо байдаг даа. Хичээлийн сэвдээсээ ганцхан бөөсний тухай сэдвийг ба бэгүй уншиж цээжилчихээд ямар ч сэдэв сугалсан бөөстэйгэ холбоод бөөснийхөө л тухай яриад байдаг. Загас сугалсан ч загас үсгүй хайрстай амьтан учраас бөөсгүй. Бөөстэй байсан бол, бөөс гэдэг нь … гээд л яриад байгаа оюутанд багш ямар дүн тавих байсныг та нар эргэцүүлж байсан уу? Сэдвээсээ өөр зүйл ярьсан ч гэсэн оюутан огт хичээлээ уншаагүй биш учраас юутай ч муу аваагүй л байх. Бас онц ч аваагүй. Гэхдээ л тэр тэнцсэн байх. Хэхэ
Хичээлээ ядаж уншсан учраас.
Үүнтэй адил хүн ганцхан зүйлийг хамаг сайнаараа хийдэг байх таныг амжилтанд хүргэхгүй байж болох ч ажилгүй нийгмийн шаар болох эрсдлээс хамгаална.
Би нэг солонгос олон ангит кинонд дуртай л даа. MISAENG гээд Netflix-д байгаа. Энэ кинонд нэгэн баду (зуун нүүдэлт даам) тоглохоос өөр зүйл мэдэхгүй хүү дунд сургуулиа төгсөөгүй ч элсэлтийн шалгалтаа хувиараа бэлдэж өгөөд нэгэн том компанид орж ажиллаж байгаа тухай. Түүнд энэ компанид орж ажиллана гэдэг яг л Pursuit of happiness шиг зүйл болсон ч тэр бүхнийг өнөө даамтайгаа холбож, даамныхаа арга ухаанаар шийдээд байдаг юм. Энэ компанид орж ажиллахын тулд бусад залуус хамгийн сайн том сургуульд бүх хүчээрээ сурч, шалгалтуудаа бүх хүчээрээ өгч хэдэн сая үеийн мундаг залуустай өрөсөлдөж ордог байтал манай гол дүрийн залуу даамаа л тоглож яваад энэ компаний хамгийн том захиралтай танилцаж хожиход захирал нь “Чи элсэлтийн шалгалтаа л өгөөд тэнцвэл манайд орж ажиллаарай” гэж урьж оруулсан байдаг. Гайхалтай биш гэж үү? Хүн нэг зүйлийг чадах бас хангалттай байх нь ч бий. Тэр нь чамд бусад олон хаалгыг нээх түлхүүр болох нь ч бий.
Сүүлийн үеийн хүүхдүүдийг, ажлын шалгууруудыг ажиглаад байх нь ээ, нэг зүйлийг сайн чадахад биш, хэтэрхий олон чадвар эзэмшиж төгөлдөршихийн өвчин туссан байна. Манай Монголчуудад ч энэ нь маш хурдтай халдварласан байна. Олон нийттэй харилцахдаа л сайн юм уу гэхээр учир дутагдалтай, бүтээлч л ажил хийхдээ сайн юм уу гэхээр бас үгүй. Нэг тийм аль ч үгүй. Гэтэл зүгээр л маш их унших дуртай, сайн уншиж судалдаг чадвар чинь хүртэл чамайг амжилтад хүргэж болдог юм шүү. Опраг л хар. Тэр зүгээр л унших дуртай байсан. Бүх л олдсон нөөц бололцоогоороо уншаад л байдаг хүүхэд байтал үүнийг нь хорвоо дэлхий сайшаан хараад түүнд хамгийн сайнаараа хийдэг, чаддаг ажлыг нь бэлэглэсэн байдаг.
Гэтэл хүүхдүүд маань энэ ч дээр юм уу, ийм ч хүн болдог юм уу, гадаад л явчихвал төгсөрчих юм уу гэж үсэрч савссаар байгаад хамгийн сайн чаддаг чадваруудаа ч алдсаар байна. Энэ чадвараа л алдчихвал хорвоо дэлхий чамд бэлдэж байсан бэлгээ мартчихна шүү дээ.
Би өөрийн medium блогтоо MAGIC хүмүүсийн тухай нэгэн нийтлэл бичиж байсан юм. Хүн учрах ёстой хүмүүсийнхээ зөвхөн нэгтэй л учирсан байхад бусад учрах хүмүүстэйгээ учирдаг гэсэн санаа бий. Бүх зүйл НЭГээс л эхлэлтэй. Чи нэг л зүйлийг хамгийн сайнаараа, бүх зүрх сэтгэлээрээ хийдэг бол тэр чадвар чинь чамд бусад олон хаалгыг нээж өгнө. Яг л даам тоглодог хүү Солонгосын хамгийн том худалдааны компанид ажил ордог шиг, яг л Опра шиг… Зүгээр зураг л зурах чамайг жаргалтай болгоод, зургаа л маш сайн зурдаг бол, зураг л авах дуртай байгаад зургаа л сайн авахын төлөө бүх зүрх сэтгэлээ зориулдаг бол, бичих л дуртай байгаад бүх зүрх сэтгэлээрээ бичдэг бол, аяга таваг л сайн угаадаг байдааг аяга тавгаа үнэн сэтгэлээсээ угаадаг бол…
Хийж байгаа зүйлдээ дуртай
болон хамаг хүчээрээ хичээж чинээнд нь тултал сайн хийх гэдэг хоёрхог зүйлийг л хийчихвэл чамайг хэзээ нэгэн цагт шагнана шүү л гэж хэлэх гэсэн юм.
Дахиад хэлэхэд хүн болгонд амжилтад хүрэх хялбар зам гэж бий. Виржил Абло.
Харин тэр хялбар зам чинь ганцхан зүйлийг хамаг чадлаараа, бүх зүрх сэтгэлээрээ хийх ч юм билүү?
Чиний хамгийн сайн чаддаг, дуртай зүйл чинь юу вэ?
Үүнийг л олчихвол болох гээд байна.
Cheers