Хүн хүнээ санасандаа үхдэг болов уу?
Монгол, Япон улс “Боловсролын хүртээмжтэй байдлыг дээшлүүлэх тал дээр хамтран ажиллах санамж бичиг” -т гарын үсэг зурлаа.
Хойшдын хамтрах үйл хэрэгтээ үүнийг орхигдуулахгүй харгалзан үзэж байна аа. Зээл өгөхдөө ч үүнийг дэмжсэн төсөл эсэхийг харгалзан үзнэ ээ л гэнэ.
Би жаахан байхдаа загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг байснаа саначихлаа.
Одоо ч оройтоогүй, санасан юм бол хэрэгжүүлээд үзээд алд л даа.
Би түүнийг маш их санаж байна.
Тэгвэл тэгээд гүйж очоод уулз л даа.
Ээжийгээ үхтлээ санаж байна. Дээрээс намайг харж байгаа бол жаахан ч гэсэн нинжин загнаад зүүдлэгдэж ч болтугай болдоггүй юм байх даа?
…
ҮХТЛЭЭ САНАНА гэдэг үг байгаад, хоорондоо хоршиж утга илэрхийлдэг нь сонин санагдаж байсан уу?
Хүн хүнийг санасандаа үхдэг болов уу? Үлдсэн хүмүүсийн гуйлгачин хүсэл юм даа.
Ээжийн үнэр, дуу хоолой, орон зай, арьс, мөөм, үс, инээж байгаа, дуулж байгаа, ярьж байгаа, хамгаалж байгаа, өмөөрч байгаа, өвдөж байгаа, тусалж байгаа, энэрч байгаа бүхий л дүр зургуудыг, хорвоогийн хамаг сайн сайхныг, гоо үзэсгэлэнг, хайр энэрлийг үхтлээ санаж байна аа.