ХЭТРҮҮЛЭГ

expert.bunny
1 min readOct 3, 2019

--

Бичлэгийг хөгжимтэй хамт уншина уу.

Бороотой өдөр бүх зүйл хэтрүүлэгтэй болсон юм шиг санагддаг уу?

Бороон дусал намайг онож буугаад байгаа нь ч хэтрүүлэг юм шиг…

Амьдрал яг үнэнээрээ, бодитоороо тийм ч сайхан нь мэдэгдэхгүй урсаад л өнгөрчихдөг зүйл. Яг зогсоочихмоор үе дурлах хоёрхон секундэд л байдаг байх. Бас байдаг л зүйлсийн харагддаггүй хэсгүүдэд байдаг байх.

Төрөхдөө л ийм их гунигтай төрсөн юм болов уу гэж гайхмаар уруу царайлахад нь сэтгэл догдлоод байгаа нь хэтрүүлэг ч юм шиг…

Норж даараад жихүүцэн чичрэхдээ уруулаа дулаацуулах гэж зөөлөн жимийх нь хэтрүүлэг ч юм шиг…

Хүйтэн салхинд норсон үс нь хийсч амжихгүй хацарт нь наалдаад салж чадахгүй хумиралдан тогтох нь хэний ч зурж чадахгүй зураг ч юм шиг…

Хаана хүрч сарнихыг мэдэхгүй гүн бодолдоо тээглээд хариу хэлэхгүй газар чимээгүй ширтэх нь аниргүй далайн түрлэг шиг…

Гуниг шиг, бороо шиг, түүнд зохиж байгаа бүхэн хорвоод байж болохгүй хэтрүүлэг шиг…

Хэтрүүлэг гоё шд. Амьдрал яг үнэндээ тийм ч сайхан гэхээр зүйлгүй учраас түүнд иймэрхүү чимэг заавал хэрэгтэй. Байдаг л зүйлсийн харагддаггүй хэсгүүдэд байдаг, үнэн юм шиг хэтрүүлэг хэрэгтэй.

Жич: Заавал хөгжимтэй хамт уншихыг санал болгоё. — June

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet