Хэрхэн жинсээ биедээ тохируулж сонгох вэ?

expert.bunny
6 min readFeb 7, 2020

--

Хүмүүсийн царай төрх, зан ааш өөр өөр байхаас гадна биеийн хэлбэр, пропорци, бүр арьсны төрөл ч хоорондоо маш өөр. Энэ л биднийг БИ болгож байдаг юм шүү дээ. Бүр сайн ажиглавал хүмүүсийн арьс ерөнхийдөө цагаан, бор гэх мэт боловч түүний туяанууд ямар өөр өөр байдаг гэж санана? Тиймээс л сүүлийн үед нүүрний кремний брэндүүд энэ өөр өнгүүд дээр тоглоод байгаа юм шүү дээ.

VS show гардаг байхад тэр шоуг үзэхээр гэдэсний арьсаа татаж, харвингаа харж уур хүрдэгсэн. Эмэгтэй хүн бүр л тэдэн шиг гуалиг, тэдэн шиг үзэсгэлэнтэй, тэдэн шиг арьс нь галалздаг байхыг хүснэ. GOD, тэд зүгээр л ганц шөнийн шоунд жил бэлддэг гэхээр тайзан дээр тийм төгс харагдалгүй л яахав. Гэхдээ азиуд бид чинь нэг тийм цаанаасаа урт цээж богино хөлтэй адуучин галбиртай улс. Нэгэнт ингээд төрчихсөнийг яалтай. Тэмцээд ч амжилт олохгүй зүйлсийг зүгээр л хүлээгээд авч сурах нь миний яриад байдаг бясалгалын гол мөн чанар юм шүү дээ.

Хэрвээ миний инстаграмм сториг үзсэн бол од бүр дээр байнга өмсдөг жинсэн өмдийг танилцуулсан шиг хүн бүр өөр галбиртай тул түүнд өмсвөл илүү тэнцвэртэй, илүү зохисон мэт харагдах хэдэн зүйл байдгийг танилцуулья. Хэрвээ тэр сториг үзэж амжаагүй бол инстаграм хуудасны CONBINATION highlight дотор байгаа шүү.

Юунаас эхлэх вэ гэхээр, ямар ч өмдийг сонгохдоо суудалны байдлыг өөрт тохиромжтойг олж сонгох хэрэгтэй. Хөл болоод бусад нь яняз бүр байдаг л юм байгаа биз, гол нь суудалны урт чиний галбирт тохирсон тухтай байх ёстой. Бритни Спирс ид байх үед намхан суудалтай өмднүүд мода байдаг байлаа. Би ч тэр үед жаахан охин байсан тул өль мода болсныг сонгож авна. Гэхдээ тэр намхан суудалтай жинс надад туйлын тухгүй санагддагсан. Яг миний өндөр ташааны ташааны ясан дээр бүсэлхий нь таараад нухаад тэр ясны арьс холгоод л… Тэгээд байхад нь өмсөөд л байна, хэхэ. Харин өндөр суудал моданд ороход би ямар их баярласан гээч. Миний балиар өндөр ташааны ясанд яг гоё таарч дахин тухгүйтэхээ байлаа. Нэг их мода эдртээ ч биш өөрт чинь тухтай, ямар ч өвтгөж зовоох зүйлгүй байх чинь нэг номерын асуудал жүү.

За зурагт харагдаж байгаагаар богино суудал нь хүйснээс 2инч буюу 5 см орчим доор суудлыг хэлж байгаа юм. Энэ суудал нь curvy болон тэгш өнцөгт галбирт тохирдог. Curvy галбирын гоё сайхныг улам тодруулж өгдөг байна. Мөн тэгш өнцөгт галбиртай мөртлөө, хавтгай гэдэстэй бол түүнийгээ харуулж болно. Яг л Бритни, CHER шиг…

Дунд зэргийн суудал гэдэг нь яг хүйсний нүхний орчим таарах суудал. Энэ төрлийн суудал нь бүх л галбирт зохих ба илүү тухтай загвар юм. Мөн ийм төрлийн жинс ямар ч урттай, загвартай топуудтай зохицдог байна. Жич: Надад бүр өндрөөс илүү энэ суудал их таалагддаг юм, хэхэ. Өндөр суудал нь хүйсний нүхнээс дээгүүр өмдний бүсэлхий таарах суудал. Энэ суудал нь тэгш өнцөгт болон элсэн цаг галбирт зохицдог. Ялангуяа стречтэй skinny өмд ийм суудалтай бол ер нь бүх л галбирт зохино. Гол нь энэ төрлийн суудал бүсэлхий хэсгийг тодруулж өгөх зорилготой. Бүсэлхий нарийнтай одууд ихэвчлэн ийм загварын жинс өмсдөг банйа.

Англи нэршлийг нь мэдэж байх нь чухал учраас би англи нэршлийг нь зориуд харуулсан зураг оруулж байгаа юм. Учир нь бүгдээрээ гадаад брэнд дэлгүүрүүдээс өмдөө сонгож авдаг шүү дээ.

Одоо тус бүрд нь авч үзье.

BOYFRIEND jeans нь

  • алим болон тэгш өнцөгт галбирт илүү зохицно. Мөн намхан хүмүүс сул загвартайг өмсвөл илүү тэнцвэртэй харагддаг байна. Sarah Jessica Parker стилийг хараарай.
  • Доод талыг нь нугалж, тайрч өөрт тохируулж болохоос гадна энэ өмд сул срочкан цамц, өндөр өсгийтэй гуталтай сайхан зохицдог. Мөн илүү структурный зузаан материалтай өмдийг бариу цамцтай хослуулан өмсөх ч гайхалтай сонголт байх болно. Викториа Бэкхэмийг хараарай.

STRAIGHT jeans нь

  • Элсэн цаг, алим, тэгш өнцөгт галбирт зохидог.
  • Ерөнхийдөө бүх л галбирт тохирдог ч дээрх галбирт илүү тохиромжтой. Бас хэт бариу жинс өмсөх дургүй хүмүүст илүү тохиромжтой байдаг. Мөн хөлийг урт харагдуулдаг байна.
  • Яг ингэж тэгж өмвөл зүгээр гэсэн тодотгол байхгүй бүр төрлийн урттай төрөл бүрийн топ зохицдог ба сонгодог жишээг Кендал, Адри зургаас харж болно.

BOOTCUT jeans нь

  • Элсэн цаг болон лийр хэлбэрийн биед гайхалтай зохино.
  • Энэ өмдийг өсгийтэй гуталтай өмсөх нь илүү тэнцвэртэй харагдуулдаг ба 60 д оны гол тодорхойлот болдог. Яг л Jane Birkin Шиг.
  • Харин дээгүүр нь өмсөх топоо тохируулж сонгоно гэдэг жаахан хэцүү.

Jane Birkin

Daughter Charlotte Gainsbourg

FLARE jeans

  • Бмд нар 90 д оны үеэр гүйээ мөн их өмссөн дөө. Трапиц өмд.
  • Энэ өмд элсэн цаг болон лийр хэлбэрийн биед илүү тохирно.
  • Мөн 70 д оны хэв маягийг харуулж, бүсэрхийнийхээ гуалиг байдлыг тодруулж болох юм.

SKINNY jeans

  • Бүх галбирт зохицдог нь гайхалтай.
  • Хэдий бүх галбирт зохих ч элсэн цаг болон лирй галбирт илүү бараан өнгөтэйг сонгож, алим болон тэгш өнцөгт биетэй бол арай цавар өнгөтэйг сонгож өмсөж болох юм.
  • Энэ өмд нь oversized сул том топтой илүү сайхан зохицдогийг бүгд л мэдэж байгаа байх. Харин лийр, элсэн цаг галбиртай эмэгтэйчүүд биеиийнхээ галбирыг илүү харуулах зорилгоор бариу топтой өмсөх нь ч бий.

MOM jeans

  • Энэ нь элсэн цаг болон тэгш өнцөгт биед илүү тохиромтой. Өргөн мөртэй биед ч тэнцвэрийг сайн харуулдаг.
  • Мэдээж энэ загварын гол төөлөлгч нь алдарт Диана мань шүү дээ.
  • Энэ өмд бүх топтой сайхан зохицохын сацуу бэлхүүс тодотгож өгдөг нь гайхалтай. Emily бол гол төлөөгч болж байгаа юм.

За тэгээд дээрх зөвлөгөө өөрийн галбирт тохирсон жинсээ олоход чинь тус болох байх. Өмд сонгохдоо биеийнхээ мөр, таазны харьцааг харгалзан үзэх хэрэгтэй. Хэт хавчиг цээжтэй хэрнээ тааз томтой бол аль болох сул загвартай boyfriend, bootcut жиснээс зайлхийж, биеийнхээ харьцааг хадгалахыг хичээх хэрэгтэй шүү. Хамаг л юманд чинь баланс шүү дээ, бурхан минь. Өмдний дээрх топ сонгох чинь ч тэнцьэрийг зөв олоход л оршиж байгаа юм.

Cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet