Хэзээ ч гүйцэгдэхгүй race
Би өмнөх бичлэгтээ хэлсэн дээ. Одоо л яг гоё нас минь юм шиг санагдаад байна аа гэж. Гэхдээ бас үгүй ээ.
Манай 12 настай дүү Imagine dragons Demons хамгийн дуртай нь дуу гээд. Яагаад дуртай дуу нь болохыг асуухад “Энэ хамтлагийн дууг сонсохоор дотор нь юм цухалзаад хөдлөөд байдаг” гэсэн. АДРЕНАЛИН -г хэлж байгаа юм. Хэхэ
Миний бас дуртай дуу. Эгч нь бас энэ хамтлагт үнэн дуртай гэсэн чинь баярлаж байна аа. Яаж яваад энэ дууг олихсоныг асуусан чинь. Тиз ток гэнээ. хэхэ
Яг энэ дуун дээр давхцахдаа, Big bang theory хамт үзэж суухдаа би яг хэзээ ч гүйцэгдэхгүй race-д орох цаг нь болоод байгааг мэдрээд байна аа. Энэ ямар хүнд мэдрэмж болохыг, ээж аавд ямар хүнд байсныг бас ойлгож байна. Манай ээж үргэлж олны манлай байсан болохоор бүр л хүнд байсан байх.
Гэхдээ би хэзээ ч гүйцэхгүйгээ мэдсээр байж байдаг тэнхээгээрээ уралдаад бахардаж унадаг ХҮРЭН МОРЬ шиг зүтгэнэ ээ л гэчихсэн байгаа.
CHEERS,
June