ХООЛ ШИНГЭХГҮЙ БОЛ…
За сайн байцгаана уу,
Туулай нь ойрд баллет нээх ажилтай тун завгүй шинэ пост оруулж амжихгүй байлаа. Уучлаарай.
Өнөөдрийн билигт сайн өдөр эрч хүч дүүрэн сэрсэн тул та нартаа нэгэн хайрын бичлэг оруулахаар шийдлээ. Хэхэ
Асуудал.
Би их digest муутай хүүн. Идсэн ууснаа шингээж, гадагшлуулахдаа муу. Хүндрэхгүй заримдаа бүтэн 7 хоног ч явна. Энэ их мууг мэднэ л дээ. Мэдээд яах билээ. Өөрөө хүчээр гаргаж чадахгүйгээс хойш. Бүр бага байхын л хоолноос хордохоос илүү элдэв зүйл идэх л юм бол өтгөн хатчихна. Sorry, заваан юм ярих нь дээ. хэхэ
Тэгээд л 9н тос ч ууна, ус ч ууна юу ч нөлөөлөхгүй байсаар л байна. Энэ яг үнэндээ их асуудал. Эрүүл мэндээ ч дордуулдаг хүнд асуудал. Одоо гэхдээ юм хөгжөөд клизм тавихаас аваад аргууд олширсоор. Гэхдээ хэн л өдөр бүр хүнддрэх гэж клизм тавиад явахыг хүсэх билээ.
Ялангуяа гадуур гэр орноосоо хол, хөдөө гөдөө явах их төвөгтэй. Сүүлийн үед би нэг шалгарсан аргатай болоод байгаа. Над шиг өтгөний асуудалтай хүмүүст хэрэг болж магад гээд…
Асуудлын учир.
Ашигтай бактер. Над шиг гэдэсний асуудалтай, удаж байж хүндэрдэг хүмүүс төрөлхийн гэдэсний ашигт бактери багатай байдаг юм байна. Тиймээс л дээрх бүх асуудал үүсдэг байна.
Асуудлаа шийдэх нь:
Тэгэхээр гэдэсний ашигт бактериа дэмжиж байх хэрэгтэй байх нь. Энэ гэдэсний ашигт бактри гээч чинь өнөө антибиотек уухад дагуулж уулгаад байдаг эм шиг зүйлийг хэлээд байх шиг байгаа юм. Гэхдээ энэ бифидо нь ч байна уу, лифидо нь ч байна уу бактери уг нь сүү сүүн бүтээгдэхүүнд агуулагддаг юм байна. Энэ бактерийн амьдрах таатай орчин нь сүү сүүн бүтээгдэхүүн аж. Гэхдээ орчин үед энэ бактерийг лабораторит үржүүлж хүнсэнд нэмдэг болчихож. Гэхдээ мэдээж сүү сүүн бүтээгдэхүүнд л нэмдэгийг анаарсан уу? Тарагнууд л байдаг даа. Бифидотой. Тэгээд би чинь тарагчин болсоон. хэхэ
Хэрэглээ:
Би элдэв төрлийн бифидотой бла бла тараг гадаад дотоодгүй хэрэглэж байсаан. Манай найзын хадам аав ийм бактери үржүүлдэг гээд түүний бүрсэн таргийг уухдаа л энэ бүхнийг анхлан мэдэж авснаа дурдах нь зүйтэй. Гэхдээ эдний тараг гадуур зарагддаггүй. Гадуур зарагддаг тарагнуудаас доор хавсаргасан СҮҮ компаний НОГООн ЦАЙТАЙ тарагт хайр зарласаан би. Эдний тарагны бифидо үнэхээр өндөр тунтай. Уусан даруйд надад нөлөөлдөг. Манай Мнголчууд монгол компаниуд ийм мундаг шд. Би өөрийнхөөрөө 2 дэлдэн чихээр амлая. Та нар энэ таргийг уугаад үзээрэй. Гэхдээ би бол орой унтахын өмнө юм уу, оройн хоолны оронд хэрэглэдэг шүү. Өглөө тараг, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээр гэдэс дүүрээд байдаг. Хөдөө ажиллахаар ийм ганган зүйлс тэр болгон олдохгүй ээ. Тэр үед өдөржин ус уух юм уу, орой ЗӨВ ААРЦ найруулж уугаад унтчихдаг. ЗӨВ ААРЦ бас хайр шүү тэ. Заримдаа эд нар ч нөлөөлөхгүй үед япон аргаар монголд үйлдвэрлэсэн гээд гадуур зараад байгаа ундааны савтай сүүн хүчлийн ислэгийг авч уудаг. Мөн л их нөлөөтэй.
Эцэст нь:
Дүгнэж хэлэхэд Монгол хүн байна да, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэх зайлшгүй шаардлага байдгийг гүнээ ухамсарласаан. Бид маш хүнд хоол иддэг болохоор гэдэсний бактериа дэмжих сүү сүүн бүтээгдэхүүнээ хажуугаар нь заавал хэрэглэх ёстой юм билээ шүү. Манай өвөг дээдэс орчин үеийн шинжлэх ухаанаас ч ухаантайг бүгдээрээ гадарладаг болсон болохоор тэдний үгнээс зөрөхгүй байхад л эрүүл саруул энх тунх амьдарч болмоор ч шиг. Хэхэ.
Аа тийн бас манай хүнсний томоохон СҮҮ, Талх чихэр, Өгөөж гэх мэт үйлдвэрүүдийн байранд орж үзсэн хүний хувьд хэлэхэд энэ үйлдвэрүүдийн байр маааш цэвэрхэн, эрүүл ахуйн бүрэн шаардлага хангасан байдаг юм билээ шүү. Бүр хайр хүрмээр цэвэрхэн байртай. Энэ үйлдвэрүүдэд бүрэн итгэж болохоор юм билээ.
Cheers and MERRY CHRISTMAS