Хаясан гээсэн зүйлийг хүргэх товчоо

expert.bunny
2 min readSep 22, 2019

--

… Галт тэрэгний зогсоол дээр…

— Чи яагаад энд ирэх дуртай байдаг юм бэ?

— Мммм, би чамд л гэж хэлэхэд, энэ галт тэрэгний буудал дээр ирэхэд нэг л сэтгэл уужраад сайхан болдог юм.

— Чи хүмүүст дорд үзүүлэх болгондоо энд ирдэг гэж үү?

— Тийнх, багаасаа л хүмүүст аав ээжгүй, өмөөрөх хүнгүйдээ дорд үзэгдсээр байгаад бараг дасчихаж дээ. Үргэлж л түрээс, өр шир нэхүүлж хүмүүст саяын болсон явдал шиг элдэв хоёроороо дуудагдсаар байгаад дасчихаж дээ…

— Тэгвэл яагаад заавал тайтгарах газар чинь энэ галт тэрэгний зогсоол гэж? Өөр олон сайхан газар бий шүү дээ. Дээвэр ч юм уу?

— Би энэ галт тэрэгний зогсоолын яг тэнд баруун хэсэгт байгаа “хаясан гээсэн зүйлсийн товчоо” -нд ажиллахыг мөрөөддөг юм. Миний мөрөөдлийн газар гэх үү дээ.

— Яагаад заавал тэр товчоо гэж? Галт тэрэгний үйлчлэгч байж болохгүй гэж үү?

— Болно л доо, Гэхдээ тэр товчоо бусад бүх мэргэжлээс өөр. Энэ газраас хүмүүс үргэлж маш их баяр жаргалтайгаар гарч явдаг. Энэ газар хүмүүсийн хаясан зүйлсийг олж өгөхөд хүмүүс гаран гартлаа энд ажилладаг хүнд талархсаар байдаг. Би бүхий л амьдралынхаа турш “хүн надад баярлах” сэтгэлтэй таарч байгаагүй. Хэн нэгэн надад хийсэн зүйлийн минь төлөө талархвал ямар сайхан байх тухай төсөөлөн бодох гэж хичээх бүрдээ би энэ газар ирж тайтгардаг юм. Энэ газар миний хувьд тийм л утга учиртай газар.

Хүмүүс өөрсдөө од болон гийх хийгээд, амжилт өөд мацах бүрдээ үүнийг мартчихдаг. Бусадтай амьдардагаа, тэдний талархсан сэтгэл, хөөрсөн харц, итгэсэн найдвар, инээсэн харцнаас урам зориг авдагаа, түүгээр жаргадагаа мартчихдаг. Талархлаар дутахгүй байхсан. Талархлаар дутаахгүй байхсан.

Би нэгэн цаг үед хамт амьдарч жаргал зовлонгоо хамт туулж, дуусашгүй атлаа дуусчихдаг хором бүрийг хамтдаа мэдэрч байгаадаа хязгааргүй талархдаг шүү, та нартаа хайртай шүү.

-June

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet