ХАЦРЫН УЛААН АРИЛАХ УУ?
Хацрын улаан
Сэвхтэй арьс моданд орж болж байгаа юм чинь бас нэгэн сайхан нартай өдөр улаан хацар модонд орохыг үгүйсгэхгүй ээ. Гэхдээ та нар анзаарсан бол хотын охид хөвгүүдийн хацрын улаан арай бага. Хөдөөний охидууд, хөдөөний хүмүүс улаан хацартай байдаг ч учиртай. Энэ нь эрүүл чийрэг нар салхи үзсэндээ ч биш. Хэхэ. Гэхдээ бас үнэн. Угаас дулаан чийглэг орны хүмүүсийн арьс нэгэн жигд өнгөтэй өө хайгаад мэнгэ л олдохоор байдаг бол манайханы арьсан дээр бүр зураг аа зураг.
Энэ улайлт бас хэвийн зүйл биш ээ. Хацрын улаан үүсэх хэд хэдэн шалтгаан байна.
1. Нар салхины ширүүн өөрчлөлт мэдээж орно. Гадаа ямар ч хамгаалалтгүй удаан ажиллах нь арьс эмзэг цочромтгой болох үндэс болдог. Хамгаалахын тулд UVA, UVP туяанаас хамгаалах нарны тос байнга хэрэглэх, SPF шүтэж амьдрах хэрэгтэй. Хэрэв манайх шиг хуурай ширүүн нөхцөлд амьдардаг бол арьсаа аль болох эртнээс хамгаалж, чийгшүүлэх арь арчилгаа хийж эхлэх нь зүйтэй. Мөн шилжилтийн насан дээрээ хэт хуурайшиж, батгашж, эмзэгшиж байсныг нь арчлахгүй удаан явснаас нас тогтсон хойноо ч эмзэг улайдаг, биржийдэг арьстай болж үлдэх болдог тул арьс арчилгаандаа аль болох эртнээс анхаарах нь зүйтэй. Мөн орчин үед агаарын бохирдол, орчны бохиирдол их болсон тул аль болох л хамгаалж байх зайлшгүй шаардлагатай.
2. Мөн хацрын улаанд нөлөөлдөг хамаг гол шалтгаан бол температурын зөрүүнд хэт өртөх. Ер нь бол манай зун цас орж хасах градустай өглөө эхэлснээ үдэд нь нар хурц шардаг ширүүн уур амьсгалыг хэлж байгаа юм. Хамгаалахын тулд дээрх бүх хамгаалалтуудыг хэрэгжүүлэхээс гадна хэт халуун шүршүүрт орохгүй байх, саунд удаан суухгүй байх зэрэг орно.
3. Хамгийн сүүлийн шалтгаан бол хэтрүүлж гуужуулалт хийх орно. Хэт гуужуулах гуужуулагч хэтэрхий их хэрэглэх нь арьсыг маш их цочроодог. Ингэж тогтмол цоирсон арьс эмзэгшиж эхэлдэг байна. Тиймээс гуужуулагчаа арьсныхаа онцлогт тохируулан хэрэглэж хэвших хэрэгтэй. Би гэхэд хэт хуурай, эмзэг арьстай тул гуужуулагчийг бараг хэрэглэдэггүй, бараг сардаа нэг удаа л гуужуулвал гуужуулдаг. Бүр гуужуулмаар санагдвал нүүрний тоникоороо арчиж цэвэрлээд байдаг юм. Энэ нь тониконд AHA BHA агуулагдсан эсэхээс хамаарч гуужуулалт болоод байдаг.
За би бас энэ хацрын улааны зовлонг биеэрээ үзэж туулсан хүний хувьд зөвлөхөд
1. ер нь хэт хуурайшилттай арьстай удаан явж огт болохгүй. Байнга арьсаа чийгшүүлж байх. Бүр арьсанд хамааралтай шүү.
2. Улайлт, эмзэгшилтэд сайн нөлөөтэй нь орцууд: rosacea, niacemide, hyaluronic acid, centelle acid, ceramide болно.
3. Тослог арьстай улайлттай хүмүүс бол niacemide агуулсан бүтээгдэхүүнд дарагдаж байгаа тухай их сонсож байсныг дуулгая.
4. НАРНЫ ТОС. НАРНЫ ТОС. Нарны тосоо хэзээ ч мартай болохгүй, бүр хэзээ ч!!!!
5. Эмзэг арьстай бол хөгшрөлтийн эсрэг, үрчлээний эсрэг аалттай болгонд их нарийн үзэж шалга хандах хэрэгтэй шүү. Учирнь ретинол агуулсан бүтээгдэхүүнүүд улайлтад харш.
6. Улайлттай арьсанд нийт гоо сайхны бүтээгдэхүүнүүдийнхээ тоник, серумд онцгой анхаарч хандах хэрэгтэй. Энэ 2 бүтээгдэхүүнээ л зөв сонгочихвол болдог юм шиг санагдсан.
7. Чийгээр л дутааж болохгүй.
8. Нэгэнт ширүүн цаг агаартай газар төрсөн нь үнэн тул малгай, ороол, бээлий, бүх л хамгаалах хэрэгсэл болдог хувцсанд ассесуар болдог зүйлсийг эзэмшиж сурах хэрэгтэй.
Над шиг хуурай, эмзэг арьстай, хацар нь улаан хүмүүст би topicream-ultramoisture serum, skin 1004-centella asiatica ampoule, nature republic-mild green derma mild com, skin food-manilla honey tonic for sensitive skin бүтээгдэхүүнүүд зөвлөе.
Мөн нэмж зөвлөхөд хэрэв эмзэг арьстай бол энд тэндхийн салонуудын хацрын улаан арилгана гээд байдаг лазер эмчилгээнд битгий ороорой, арьс улам л эмзэгшинэ. Би бүр салон ч орж нүүрээ илүүлдэггүй учир нь хэт их үрж илэхээр арьс цочирч юм гараад байдаг юм. Миний арьс их нимгэхэн болохоор яг л хагас нь зулгарчих шиг болдог юм. Тэгэхээр аль болох өөрийнхөө өдөр тутмын арьс арчилгаагаа бүрэн зөв хийж хамгаалаарай. Нэг удаа анхаараад л зүгээр болчих эд бас биш шүү. Байнга тогтмол анхаарч байж л арилна.
Cheers,