“Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номын тэмдэглэл
Би угаас хувь хүн бүр санхүүгийн мэдлэгээ сайжруулах хэрэгтэй гэж үздэгээс зөндөө олон ийм хадгаламжтай холбоотой ном уншиж байсан болохоор надад нэг тийм танил мэдрэмж төрж байсан ч би боддог байсан юм. Гадаад ийм төрлийн номуудад дурсдаг аргачлалууд ихэвчлэн тэр улсын банкны систес эдр байдаг болохоор холбож ойлгох гэж их хүч шаардана. Тиймээс Монгол ийм ном олж униих хүсэлтэй байтал “Ашгүй минь гэж”.
Хаа газрын зохиол уншаад явж байтал нэг Хятад тариачин заавал байна. Тэр нь гаднаасаа хөгийн гуйлгачин шиг өдөр бүр хичээнгүйлэн ажилладаг ч яг үнэндээ аль ч язгууртны чинээнд хүрэхүйц хөрөнгөтэй байж таардаг. Саяхан улс улсын хүмүүсийн орлогоосоо хадгалдаг хувийн статистик харж байтал өнөөх Хятадууд чинь орлогынхоо 30 хувийг тогтмол хадгалдаг байна. Хамгийн өндөр хувь нь дунджаар 30 хувь байгаа юм. Мөн хэрэв анзаарсан бол Солонгос драм бүр дээр үхтлээ ажиллаад л, хоолны газар эдр нээгээд л амралтгүй зүтгэж байгаа дүр бүр нь хадгалахын төлөө улайран зүтгэж байгаа харагддаг даа. Энэ чинь зүгээр л нийгмийнх нь зуршил шиг зүйл болохоор л кино бүр дээр нь давтагдаад байгаа юм. Мөн зээлийн хүүгээр хүүлэгчид бас жирийн л зүйл мэт гарч байгаа болохоор бас л нийгмийнх нь зуршил шиг зүйл юм шиг байгаа юм.
Тэгээд би яг үнэнийг хэлэхэд ичсээн. Төгссөнөөсөө хойш ажиллаж ажиллачихаад олигтой хуримтлуулж хадгалсан зүйлгүй, ирээдүй нь ямар ч баталгаагүй сэхээтэн байгаа даа. Энэ залуу яг л толгой руу тоншоод авах шиг болсон гэж хэлж болно.
- Хадгалах гэдэг бол өөрийнхөө ирээдүйг баталгаажуулж байгаа хэрэг болхоос биш ашиг олох хэрэгсэл биш. гэдэг утга нь их таалагдсан.
- Хадгалахыг зуршил болгосноор эрсдлээс зайлсхийгээ зогсохгүй хайртай хүмүүстээ туслах боломжтой болно: гэдэг санаа ч бас.
- Сүүлийн үед минимализм гэдэг санаа газар авч байгаа болохоор хүмүүс бүсээ чангалах зардлаа танах тухай тодорхой бага, сага ойлголттой болоо байлгүй. Түүний бодит жишээнүүд олон байна билээ.
Нэгэнт хадгаламж гэдэг ашиг хүртэхийн төлөө биш ирээдүйн баталгааг хангах зорилготой болохоор заавал хадгаламжийн хүү эдрт төвлөрөхгүйгээр дансны үлдэгдлүүдээ зохицуулж хадгалж болох тухай санаа хамгийн шилдэг нь байсныг онцолмоор байна.
4. Мөн зохиогчийн санал болгож байгаа хадгалах зуршлын тухай, 6 дансны арга дэлгэрэнгүй бичигдсэн байгаа.
Гол санаа бол өнөөдөр чи хичнээн агуу ажилчин байгаад, хичнээн их цалин олдог байлаа гээд тэр нь ирээдүйг чинь бүрэн хамгаалахгүй. Харин хадгаламж-санхүүгийн эрх чөлөөтэй байснаар олон олон сэтгэл санааны дарамтуудаас чөлөөлөгдөх боломжтой болно.
5. Бүр “Зээлтэй Монгол хүн та биеэ бодоорой” буюу зээлтэй хүн өвдөж, үхэж болохгүй дүрмийг ч хадгаламжаар зохицуулж болно. Та зээлийн данс үүсгээд түүндээ хуримтлуулсаар байгаад ямар нэг шалтгаанаар зээлээ цагт нь төлж чадахаа байлаа гэхэд тэр данснаасаа төлөх тухай зохицуулалт бас яг хэрэгжүүлмээр санаа байна билээ.
Ингээд маш үр дүнтэй хөөрхөн санаануудтай, хангалттай жишээ, өөрийн бодит туршлагуудтай энэ номонд би 10–6 оноо өгч байгаа. Хувь хүн бүрт санхүүгийн мэдлэг хэрэгтэй.