УХААЛАГ ХЭРЭГЛЭГЧ

expert.bunny
4 min readFeb 7, 2020

--

Ухаалаг хэрэглэгч гэж хэнийг хэлэх вэ? гэхээр Брэнд өмсөхгүй бол бие нь загатнадаг хүмүүсийн эсрэг утгыг хэлнэ гэхгүй юу, хаха
Манай Монголчууд нэгэнт хэрэглэгч сэтгэглгээтэй улс тул дор хаяж ухаалаг хэрэглэгчид байгаасай гэж би хүсдэг юм. Тиймээс л энэ хуудсыг ажиллуулж байгаа. Та нараас маш их яг ямар бүтээгдэхүүн гэнээ? гэсэн асуулт их ирдэг ч энэ миний дургүй асуултуудын нэг л дээ. Учир нь би зүгээр л хүмүүсийн хандалт авч байгаад бараагаа зарахыг хүсэхээс арай өөр зорилготой болохоор. Гол санааг нь та нар сайн ойлгоосой.
Зүгээр л юу идэж ууж, юу өмсөж зүүж, юу эдэлж хэрэглэх гэж байгаагаа хүмүүс сайн ойлгодог байсан бол би энд ингээд ганцаараа нервтээд сууж байхгүй сэн.
Тэгвэл ухаалаг хэрэглэгч гэж хэнийг хэлээд байгаа юм бол, гэж үү?
Хэрэглэх гэж байгаа, сурах гэж байгаа, хийх гэж байгаа зүйлээ зүгээр л хэн нэг олны танил одын санал болгосноор, сурталчилгаагаар, хэн нэгний сэтгэгдлээр шууд мөнгө, цаг заваа барах сонголт хийх нь яг зөв үү? гэдгийг өөртөө сануулдаг байх. Мөн ямар ч сонголт, бүр ямар ч сонголтыг ганцхан эх сурвалж дээр үндэслэн хийх нь хамгийн эрсдэлтэй шүү дээ. Сургалтанд суух гэж байгаа бол, хоол идэх гэж байгаа бол, үсээ засуулахдаа, бүр шүдээ угаахдаа ч ганцхан эх сурвалж сайн юм байна гэсний төлөө хэрэглэтэл хайран мөнгө, хайран цаг болвол яана?
Мөн өөртөө наалдаж, хүрж, шүргэж мэдрэгдэж байгаа, хэрэглэж байгаа бүхнээ нарийн сайн судалдаг байх хэрэгтэй. Найрлагад нь юу ордог болох, юу ямар хэмжээгээр агуулагдаж байгаа болох, хэр хугацаанд хэрэглэх ёстой болон хэзээ зүгээр юм шиг харагдаж байсан ч хаяах ёстой болох гээд л… Та нар гайхаж байсан уу? Cola яагаад тэр нарийн найрлагаа нуугаад бичдэггүйг нь. Энэ мэт бүр найрлагад нь ч бичихгүйгээр нууж байгаад ч хамаагүй зарах гэсэн сая сая бизнес дэлхийд байгаа гээд л бод.
Монголчууд үйлдвэрлэгч улс биш хэрнээ сошиал нь тэр чигээрээ зар сурталчилгаа, худалдааны маркетинг. Энэ чинь сонголтоор чинь л тоглож байгаа хэрэг шүү дээ. Хэрвээ та нар нэг дагадаг хүнийхээ инстагаас нүүрээ савандаж угааж байгааг нь хараад тэр саванг авдаг бол юу гээч? Тэр хүн яг үнэндээ тэр савангаар угаадаггүй бол яах уу? Зүгээр л тэр савангаар ганц удаа угаагаад тэр борлуулагчаас нь цалин авдаг гээд л бод. Тэрэнд нь чи итгэж л байдаг!
Эсвэл тэр үнэхээр тэр бүтээгдэхүүнээ хэрэглэдэг байг, өөрт нь гоё сайхан болгодог байг гээд энэ нь чамайг түүн шиг хөөрхөн сайхан болгоно гэсэн үг биш! Хүний арьс, үс, амьсгалын хэмнэл хүртэл өөр байхад, дэлхийн 7 тэрбум хүн тэр чигтээ өөр байхад тэр бүтээгдэхүүн бүгдэд нь таардаг арай агуу юу? Бусдад сайхан харагдаад зохиод, гоё болгоод байгаа бүхэн надад таарна гэсэн үг биш шүү дээ. Тийм болохоор би дандаа л хэлдэг, өөртөө юу таардаг, таардаггүй, зохидог зохидоггүйг л мэдээд авчихвал сонголт хийх чинь улам сайхан хялбар болно оо гээд.
Хувцас. Эмэгтэй хүмүүс бүр угаасаа гоё сайхан байхын тулд төрчихсөн болохоор олон хэрэглээг нь хязгаарлах тухай ойлголтод их эмзэг. Би ч хувцсанд дуртай л даа. Гэхдээ арай ч өдрийн цалинг минь 10 нугалсан үнэтэй брэнд оймс, турсик өмсөхийн төлөө бүсээ чангалдаг нь биш ээ. Би бол чанартай байх шаардлагатай гадуур хувцас, гутал зэргийг л брэнд мрэндийг нь авахаас биш, бусдыг нь бол Нарантуулаас ч хамаагүй авчихдаг л юм. Хамгийн чухал нь тоо. Би Удирдлагын академид сурч байхдаа нэг Хувцасны үйлдвэрлэлийн илтгэл бэлдэж байгаад дэлхийн дулаарлын, хог хаягдлын нэгдүгээрт дластик, хоёрдугаарт хувцасны үйлдвэрлэл ордогийг олж мэдсэн юм. Зүгээр л тэр тонн хувцас үйлдвэрлэх гэж зарцуулж байгаа ус, цахилгаан, эрчим хүч, энерги нь л бүтэн дэлхийн дулаарал. Гэж бодохоор удахгүй үхээд өгөх нэг махан биед тийм их зүйл хэрэгтэй эсэх нь эргэлзээтэй. Би бол бүх байгаа хувцсандаа хайртай. Удаан өмсөх ч туйлын дуртай. Тэгээд хуучраад янз бүр болоод, өмсөгдөхөө байгаад ирэхээр нь өөрөө бага зэрэг засаж сэлбээд, өөрчлөөд л өмсчихдөг юм.
За энэ санаагаараа бас учиргүй минимализм эдр гэхгүй ээ. Дэлхий их зэвүүн. Нэг баачка минимал амьдрал гоё сайхан байна, шилдэг нь байна гэвэл нэг тийм минимал загвартай халбага сэрээ хүртэл үйлдвэрлээд дахиад л минимал бүтээгдэхүүнээ зарах гээд улайрч эхэлнэ. Минимал гэдэг чинь mindset болохоос биш, бүтээгдэхүүн биш шүү, та минь ээ.
За тэгээд энэ мэт тоочоод байвал боловсролын системд нь заамаар олон зүйл бий. Химийн хичээл дээр химийн элементээр томьёо, тэгшитгэл бодуулахын оронд хувцас угаалгын тэмдэглэгээ, cashmere+polyethylene байхаар жинхэнэ 100% chasmere гэдгээсээ ямар ялгаа байдаг тухай ч юм уу, ер нь 100% материал нь яг юугаараа ялгаатай, тэр тэмдэглэгээнүүд нь ямар учиртайг хэлж өгдөг байсан бол хэрэгтэй ч юм шиг… Яагаад гэхээр, та нар хувцсаа шатааж үзсэн үү? Би нэг silk шатааж үзэж байсан юм. Бас яг лаг торго эдр нь биш ээ, нэг тийм силкэрхүү гулжиганасан материал. Тэрийг шатаагаад юу үлдсэн гээч? Хуванцар. Түлэгдсэн хуванцар л үлддэг юм билээ. Сонин байгаа биз? Тэгэхээр бид нар чинь баахан хуванцар л өмсөөд, цуглуулаад яваад байдаг юм билээ шүү дээ. Ямар ч лаг органик эдрээс нь ийм нелон хуванцар гарна гэж байгаан. Гэхдээ их үү бага уу л гэдэг асуудал. Тийм болохоор бүгдээрээ хэрэглэж байгаа зүйлийнхээ учрыг тунгааж, хужрыг гаргаж байж хэрэглэхийг л уриалмаар байна аа. Бүр боль, хас гээгүй шүү. Зүгээр л сайн судлаад ядаж өөрийнхөө онцлогт зөв тохируулан хэрэглэдэг болох хэрэгтэй гэсэн үг. Би ч энэ хуудсанд өөрт минь ийм байлаа л гэхээс таньд тохирно оо гээгүй шүү. Миний хэлж байгаа бүхэнд ч 100% итгэх нь эрсдэлтэй шүү дээ. Сонирхолтой санагдвал жоохон цаг зараад илүү сайн интернет эдр ухаад, судлаад тодорхой ойлголтуудтай болоод авах хэрэгтэй. Ганцхан эх сурвалжийн мэдээлэл гэдэг бол хамгийн том эрсдэл шүү л гэе дээ.
Ер нь тэгээд бодохоор хүний эцэг эхээс бусад нь хүнийг бараа борлуулах суваг болгож хардаг ч юм шиг… Бас нэмж хэлэхэд ээж аавынхаа үгэнд сайн ороорой.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet