Ус+агаар
Аминаас амь тасална гэдэг бол ид шид. Би хүүхдүүдээ ид шидээр л надад ирсэн гэж итгэдэг юм. Та ч бас тэгж байгаа байх. Хэдий 10 сар зүрхний цохилтыг нь өөрийнхөө дотор мэдэрч, хааяа зогисуулахыг нь, хөлөөрөө тийрэхийг нь, тухгүй давчуу болвол тийчлэхийг нь, бүр гараараа маажиж самардахыг нь ч мэдэрсэн гэлээ, яг гараад ирэх үед нь яаж? хаанаас гараад ирэв ээ? гээд л гайхдаг даа. Амьсгалыг нь минут тутамд шалгаад л, миний хүүхэд мөн юм болов уу? гэж гайхшраад л… Хэнтэй адилхан юм бол оо? гэж сониучирхаад л… Хэн болох нь мэдэгдэхгүй сахиусан тэнгэр шиг унтаад л байдаг нэг улаан юм ирчихдэг. Яг хөхөө амлаад хөхөж эхлэх үед л “би ээж болсон байх нь ээ” гэж мэдэрч эхэлнэ. Яг энэ бодол эхэлсэн үеэс л ээж хүний ажил эхэлж байгаа юм даа. Кккк. Хорвоогийн бүх зүйл аюултай санагдаж, бүх чимээ чанга тийртэй болж, бүх зүйл бохир заваан, бүх хүмүүс бөөн нян бактери шиг харагдаж бүхнээс хамгаалж хайрлаж, энхрийлж нандигнан өсгөх их шуналд хөтлөгдөх ажээ.
Өөрийнхөө нойр, өөрийнхөө сул дорой биеийг яаая гэж байж ийм их хүсэлтэй… Тиймдээ л ээжтэй амь бүхэн ийм нандин, ийм энхрий, ийм хайрламаар байдаг байх.
Би хагалгаагаар дутуу төрсөн болохоор хүүг маань хацарт минь нэг авчирч нааж үнэрлүүлчихээд л аваад явчихсан. Хөөрхөн халуу дүүгсэн улаан юм. Тэгснээ хөл гарын хуруу бүрэн, бөгсний нүх хэвийн… юу юу ч билээ, ккк Жоохон аймаар тэ? Мал нядалгааны газар байгаа юм шиг хэлдэг тэ? Бид нар өөрсдийгөө бараг бурхан бүтээчихлээ гэж санаж байхад… Ккк
Дутуу төрсөн болохоор нярайн шарлалт өндөр, түнхний хөгжил дутуу төрсөн л дөө. Эмнэлэгт хоёр, гурав хоног шарлалтын аппаратанд шараа арай буув уу гүй юу гэртээ гарч байгаа юм. Гэрт гармагц л асуудлууд ундарна шүү дээ.
- Нярайн шарлалт. Гэрт гарсны маргаашнаас л хүүгийн маань шарлалт нэмэгдээд өдрийн наранд нүцгэн шарсан ч олигтой буухгүй байхаар нь гэрээр шарлагын аппарат түрээслээд ч буухгүй, хайсаар байж эмнэлгийн том аппараттай хувийн эмнэлэг олж, том аппаратанд нэг өдөр ороод л буучихсан. Шарлалтын зэргээсээ хамаараад хэр удаан ямар давтамжтай орохыг нь эмч нь зааварлаад өгдөг юм билээ. Ер нь их шарлалттай бол цаг алдаж, хөхний сүүгээ хорьж барилгүй тийм эмнэлгийн аппаратанд орчихмоор юм шиг санагдсан шүү. Одоо эмнэлгийн нэрийг нь санадаггүй ээ, Багшийн дээдийн Гялс төв байдагийн тэр хавьд л байсан санагдаж байна.
- Тууралт. Манай хүүхэд дутуу төрсөн болохоор ер нь усанд оруулах нь байтугай тэврэхэд ч эвгүй санагддаг байж. Алдаад асгачих юм шиг, чанга тэвэрчих ч юм шиг… Тийм айдаснаас болоод өдөр бүр усанд оруулж чадахгүй, өнжөөд нэг оруулдаг байсан юм. Тэгтэл нүүр эрүүгээр нь улаан биржгэр юм туураад. Манай нярайн сувилагч эгч ирж үзмэгцээ усанд л өдөр бүр оруул. Тэгээд л зүгээр болно гээд. Нээрээ усанд ороод л маргааш нь зүгээр болчихсон. Тэгээд л усанд оруулах чинь ямар ач холбогдолтойг ойлгосон доо. Манай нярайн сувилагч эгч “Хүүхдийн нярай үе бол зүгээр л асаргаа. Хэр асарч байгаагаас л хүүхдийн өсөлт хөгжил шууд хамаарна. Сайн асар.” гээд л сайхан зөвлөнө шүү дээ. Усанд ороход нь хэрэглэдэг бүх зүйлс багтдаг жижиг сагс, сагсан дотор хамар ухахад бэлдэж эмхэрдсэн хөвөн,салин, чих суга, нугалаа цэвэрлэх чихний хөвөн,ариутгасан бинт, үс самнах шүдний сойз, бие тослох оливийн тос, ам цэвэрлэх ариутгасан бинт, баас цэвэрлэх салфетка гээд бүгдийг сагсандаа хийгээд бэлдчихвэл усанд оруулах чинь амар гээд. Нээрээ л үнэхээр амар байсан. Одоо ч манай хүү сагсаа хэрэглэдэг. Зургийг нь хавсаргасан. Одоо гэхдээ бэлддэг зүйлс, хэрэглээ нь багассан байна билээ. Өмнө нь зөндөө олон зүйлс байдаг байсан. Бас дараахан нь хүү 2 сар гарантайд усанд орох зай нь холдсоноос эрүү, бөгсөөр нь юм туураад эгч ирж 2 өдөр дараалан усанд ороод л зүгээр болчихсон. Өмнө нь томыгоо ингэж юм гарахад нь FB дээрх ээжүүдийн групп д байдаг ээж нар шиг тэр тос ч сайн, энэ тос ч сайн гээд мөн их олон тос, тальк хэрэглэж байж билээ. Улам дордоод, сүүлдээ хар цайгаар 2,3 угаагаад л зүгээр болж байлаа. Алийг нь ч бодох нь ээ нярай гэлтгүй хүүхдийг тогтмол усанд оруулах чинь маш чухал юм билээ шүү. Манай хүү бүр багаасаа Pigeon ий хөөсөн савангаар угаасан. Шууд шахахад хөөс гөрдөг болохоор амар байсан л даа. Гэхдээ сүүлд хүний арьсаар маш их хор нь гадагшилдаг ба түүнийг усанд орохдоо шахмал савангаар л угааж арилдагийг мэдээд одоо бол толгойгоо Pigeon оороо, биеэ алдарт хүүхдийн “Детское” савангаар угаадаг. Би энэ Детское саванд их дуртай. Анх хадмууд л рекламдаад нэг их тоодоггүй байсан юм. Тэгтэл үнэхээр өөр. Зүгээр хүүхдийн даавууны баас, шээс арилгах нь ч бусад бүх савангаас илүү байдаг. Даавуу хатсаны дараа гоё шинэ даавууны үнэр үнэртдэг. Ямар ч барааны саван шиг үнэргүй нь их аятайхан. Одоо бол даавуу, шуувуу, бие хаа бүхнийг л угаадаг болсон доо.
3. Гэдэс дүүрэлт. Би чинь хөхний сүү сайтай болохоор ер нь цаг наргүй, хүүхэд идмээр байгаа үед нь л хөхүүлж л байдаг хүн л дээ. Манай том ингэж их идээд тийм гэдэс эдр нь дүүрч байгаагүй болохоор тоохгүй, багыгаа уйлах бүрд нь хөхүүлээд байсан чинь гэдэс дүүрэлтийн эрин ирсэн бөлгөө. Гэдэс дүүрэх чинь хүүхдэд их зовиуртай хэцүү юм билээ. Тэгтэл бүх асуудлын хариу нь “ЦАГААР ХӨХҮҮЛЭХ” байсан. 3 цаг тутамд хөхүүлвэл гэдэс нь огт дүүрч цанхайхгүй. Тэгээд л болоо. Цагаа барихгүй дэг алдах л юм бол дүүрчихнэ. Нэгэнт дүүрчихвэл Wiki ч билүү нэг гэдэс дүүрэнг гаргагчаар гаргаж байж тайвширдаг байсан. Энэ цагаар хөхүүлэх чинь дан гэдэс дүүрэлт биш хүүхдийн шөнийн нойр, ээжийн нойр авалттай ч холбогдоно. Нэгэнт хүүхэд 3 цаг тутам хөхөөд сурчихвал шөнө ч яг иддэг цагтаа л сэрдэг болчихдог юм билээ. Тэгэхээр ээж шөнө цаг тутам сэрэхгүй сайхан нойр авах боломжтой болно. Сайн нойроо авч чадвал ээж хурдан тэнхэрнэ. Ээж тэнхэрвэл гэрийн бүх гишүүд жаргалтай болно. Хэхэ Яваандаа хүүхэд томрохын хэрээр энэ хөхдөг цагийг холдуулаад 4, 5 цагийн зайтай болгосоор бүх зүйл горимондоо маш хурдан орсон шүү. Маш жижигхэн зүйлс амьдралд ямар их нөлөөтэйг энэ цагаар хооллож сургахаас л ойлгосон юм даа.
4. Агаар. Хүүхэд өсөх гол зүйл бол УС+Агаар. Манай хүүхэд эгчийн зөвлөснөөр гэрт гарсныхаа маргаашаас л 5 минут, 7 минут гээд цагаа бага багаар уртасгаж гардаг байсан. Цаг наашилж дулаа орж байсан болохоор гадаа гарах боломжтой бүх л хугацаанд бээлий өмссөн юм шиг гартай болтлоо л гадаа суусан даа. Ккк. Хэдэн ч ном уншсан юм бүү мэд. УБ т хэцүү ч гэлээ, аль боломжоороо одоо ч гардаг. Агаар цэвэршүүлэгчийнхээ зааж байгаа тоог харж байгаад буурсан үед нь хүүгээ аваад л гарчихдаг. Анзаараад байхад ид утааны үед бол оройн 4 с 5 цагийн хооронд л агааршүүгчийн тоо гайгүй заагаад байгаа. Энэ үед нь гэхдээ нар олдохгүй болчихдог тэ? Өвөл бол өглөө гаралтгүй ээ. Өдөр 2 цагийн үед арай гайгүй болдог. Уг нь нарсны агаар их сайн. Би чинь уушги нь устаж байсан хүн л дээ. Тэр үед нарсны агаарт суухыг зөвлөдөг. Ямар ч уушгины өвчин нарсны үнэр, агаарт дарагддаг гэсэн. Тэгэхээр агаарт гарах бол модтой, мод моддоо нарсны агаарт гарвал илүү үр дүнтэй шүү. Нэг хүүхдийн эмч жирийн үед цаг агаарлахыг нарсны агаарт бол 15 минутад нөхнө гэж ярилцлага уншиж байсан юм байна. Убт бол цэцэрлэгт хүрээлэнгийн хойшоо харсан хаалганы орчмоор нарс байдаг. Андашгүй дээ. Алхаад явахаар нарс гоё үнэртээд ирнэ.
5. Витамин. Манай хүү ач буян нь дэлгэрсэн нагац эгчийнхээ тусаар Гэдэс группийн бараг бүх витаминыг ууж эрүүл саруул өсөж байгаа. Бүр нялхаасаа л тэдний Д, омега,С, өвдвөл мөнгөжүүлсэн ус ууж байна. Том маань эмээ нарын захиасаар хөлийг нь дулаалсаар байгаад ханиад хүрвэл хоолой нь өвддөг хүүхэд байсан юм. Маш их хүндэрдэг. Тарианд орчихдог. Эмч эмээтэйдээ л эмнэлэгт ор хүлээж суугаагүйгээс биш одооны хүүхдүүд шиг л ойр ойрхон өвддөг байлаа. Түүнтэй харьцуулахад, одоо манай бага барагтаа ханиад шуухинаа хүрээд байхгүй, хүрсэн ч тэгс ингэсгээд л зүгээр болоод байгаа. Энэ нь дээрх витаминуудыг их ууж хэрэглэж дархлаагаа сайн байлгасных болов уу гэж боддог. Бас манай хүүгийн түнхний дутуу ч нэг их асуудал бололгүй гүйцчихсэн нь энэ витамины хэрэглээ л байх гэж бодсон. Тиймээс дахиад л ГЭДЭС групп дээ баярлалаа. Та нар ч бас орж үзээд мэдрээрэй гэж зөвлөе.
6. Массаж. Манай хүү дийлдэхгүй хөдөлгөөнтэйдүү хүүхэд биш л дээ. Ер нь бүр нялхаасаа л тийм. Нэг байрлалдаа их удаан байдаг байсан. Тэгтэл 4 сартайгаасаа анзаарсан чинь толгой нь далий хараад байгаа юм шиг санагдаад интернетээр нэг ухаж төнхөөд гэрийн ойр хүүхдийн сувиллын төв олоод очиж үзүүлтэл булчингийн чангарал их, гилжгий болох гэж байна гээд. 7 хоног барианд орсон. Тэгээд л гилжийх гээд байсан нь зүгээр болчихсон. Ер нь нялхад нь нэг удаа тийм барианд орчихмоор юм билээ. Биеийн дархлаа, цусны эргэлт нь ч сайжраад, маш олон талын ач холбогдолтой санагдсан шүү. Бариа хийчихээд усанд ороход хийх янз бүрийн зүйл өгч явуулдаг. Тэндхийн эмч ч бас “Хүүхдийн өсөлт бол УС+АГААР” усанд оруулахад бүр дутуу O2 оо ч H2O оосоо авна гээд л байсан. ккк Бариа хийлгэхээр хүүхдийн бие булардаг болохоор бариандаа таарсан усны тан өгдөг юм билээ.
7. Би ер нь хуучинсагдуу хүн л дээ. Өө тэр сайн гэвэл тэрийг хэрэглэх гээд байдаггүй дуу. Тиймдээ хүүхдийн ор байсан ч хүүхдээ өвөртөлж унтдаг. Өвөртөлж унтахаар хүүхэд илүү бат бөх, сэрэхгүй унтаад байх шиг санагддаг байсан болохоор томыгоо ч багыгаа ч өвөртөлж унтаж өсгөж байна. Үүнээс үүдээд хор урагш гарсан зүйл том дээр маань лав ажиглагдаагүй. Харин ч илүү удаан биед наалдаж, илүү удаан нялхаараа байдаг шиг санагдсан. Шинжлэх ухаан нь ч өвөртөлж унтвал emotional bonding үүснэ гээд байх шиг байна шүү дээ. Гэхдээ хэн ч юу ч гэж байсан зүгээр ажиглаад үзэхэд л мэдэгдэнэ дөө. Би бол өвөртөлж унтахдаа үнэхээр дуртай.
8. Хөл дулаалахгүй байх. Хөлийг нь л дулаан байлгах хэрэгтэй гэдэг чинь ГАДАА л юм билээ шүү. Гадаа гарсан байхдаа хөлийг нь дааруулахгүй л байх ёстой болохоос гэртээ бол хөл нүцгэн байсан ч болно. Дээр хэлсэн томын маань хоолой өвддөг бол цэвэр гэртээ ч нэхий бойтогтой байдаг байсных. Харин бага маань хөл нүцгэн л байдаг. Тиймдээ ч ханиад хүрэхийн тоогоор хоолой нь өвддөггүй болж өсч байна. Зуны цагт бол гэрт, гадаагүй хөл нүцгэн явуулж чийрэгжүүлэх хэрэгтэй юм билээ. Зүлэг ногоон дээр хөл нүцгэн гүйвэл хөлд хурдан ордог гэдгийг ч бага дээрээ баталж үзсээн. Хүйтний улиралд гадаа удаж хөл нь даарвал өвдчих гээд байдаг нь бол үнэн санагдсан.
За одоо санаж байгаа нь нэг иймэрхүү. Мартахаасаа өмнө тэмдэглэчихвэл хэрэг болох юун магад билээ. Тэгээд бүх цаг үед, хүүхэд өвдсөн ч, эрүүл саруул байсан ч, хөх сүүтэй, сүүгүй байсан ч ээж эерэг сайхан зүйл бодож, хүүхдээ ерөөж, аз жаргалтай байх нь хамгийн, бүр хамгийн чухал нь шүү. Ээж л эрүүл саруул, жаргалтай, эерэг сайхан байвал хүүхэд нь эрүүл энх өсөх нь гарцаагүй. Тэгж өсгөх аргаа олох нь ч гарцаагүй. Хэрэгтэй, хэрэггүй зүйлсэд стресстэж, царай алдаж, таргалж турснаа гайхаж суулгүй хорвоогийн хамгийн гайхалтай үйл бүтээчихээд жаргаад сууж байна даа би гэж төсөөлж байгаарай. Хайртай шүү,
Cheers,