Тэвэрье

expert.bunny
2 min readSep 25, 2023

--

За сайн сууж байна уу. Би хүүгээ хараад тун завгүй бас туйлын жаргалтай адар хоногуудыг өнгөрөөж байгаа. Хэхэ. Хүүхэд нэлээн хол зайтай гаргасан болохоор яг л анхны төрөгч шиг өдөр бүр шинэ сонин өнгөрч байна даа. Том хүүгээ насны багад гаргаад эмээ өвөөгөөр нь шахуу өсгүүлчихсэн болохоор зарим зүйлийг мартсан юм уу, мэдэхгүй юм уу гэдгээ ч ойлгохгүй л юм бүхэн шинэ сайхан санагдах… Хүүхэд нэг ухаан ороход л томоо “хар юм” болчихсон байдгийг үзсэн болохоор энэ удаа хүүгийнхээ хамаг хөөрхөн нялх, тансаг, гайхалтай хурдан өнгөрчихдөг нандин үесийг юуг нь ч алгасахгүй таг хажууд нь холдохгүй хамт байж өсгөмөөр санагдаад байгаа. Ажил карьер юу юм бэ, гай л байна. Хүүхдийн минь энэ үе надад дахиж олдохгүй шүү дээ гэдгээ ухаардаг насан дээрээ төрсөн гэх юм уу, хэхэ. Тийм болохоор ажилдаа орох гэж яарахгүй байгаа. Болж өгвөл байж болох, чадах бүх л боломжоороо хүүхдийнхээ таг хажууд наалдаастай баймаар санагдаад гэртээ таг сууна даа, хэхэ.

Гэхдээ бас юу ч хийхгүй таг сууж болдоггүй. Хүмүүс юм чинь, иднэ ууна, өмсөнө зүүнэ, амьдрал хаалга тогших… Тэгээд би нь хөөрхөн бичлэгүүдээ өдөр бүр тасралтгүй үргэлжлүүлэн бичихийн хажуугаар орлогожмоор санагдаад Facebookед нэгэн төлбөртэй хаалттай “Тэвэрье” гээд груп нээсэн юм. Та хэд маань сонирхож байвал ороод ирээрэй. Бас үнэнч сайхан сэтгэлт уншигид маань чат бичих, холбогдох сонирхолтой байдаг юм шиг санагдсан. Энэ платформ тийм боломж нь FB г гүйцэхгүй тул FB д илүү уншигчидтайгаа ойртох юм болов уу гэж бас бодсоон. За тэгээд та нартаа хайртай шүү, үргэлж уншиж хамт байдагт баярлалаа.

Эндээ бол байсаар байна аа. Жоохон ууртай, шүүмжлэлтэй, нийгмийн сайн сайхныг ингэмээр тэгмээр биш үү гэсэн утгатай зүйлсээ бичиж байна. Тиймээс эндээ ч уулзаж байж болно. Би нь ямартай ч эргэн ирсээн. Удаан чимээгүй алга болсонд уучлаарай. Хайртай шүү.

Тэвэрье.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

Responses (1)