ТУРГАЛМААР БАЙНА УУ

expert.bunny
2 min readFeb 7, 2020

--

Таргалахыг хүсэгчдэд хандаж зөвлөхөд:
Ёооё, тэгсэн би жингээ барьж таргалчихгүй байх гэж хичээж байхад, гэж үү? Би бас тэгж бодсон ч ийм хүсэлтэй, туранхай хүмүүс бас байна цаана чинь. Туранхай байхаар туранхай байхын зовлон, тарган байхаар тарган байхын зовлон байж л таараа. Зовлонгийн шалтгаан нь үнэн. Гэтлэх нь үнэн бөлгөө, гээд дуусгачихгүй юу тэ? Хэхэ
Эрэгтэй ойр дотны, хол ойрын хүмүүсийг таргалах гээд авч байгаа арга хэмжээнүүдийг ажиглаад байх нь ээ. Хэдэн зүйл бас байдаг юм байна.
Өглөөний цайг алгасаж болохгүй. Таргалах гэж хичээж байгаа хүмүүс ялангуяа өглөө шим тэжээлтэй, уураглаг хоол хүнс заавал хэрэглэж байх шаардлагатай. Ердийн үеийнхээсээ ч их хэмжээгээр хэрэглэж байх шаардлагатай.
Өдрийн, оройн хоолоо мөн алгасаж болохгүй. Аль болох цагаар хооллож, хоол бүрдээ шаардлагатай шим тэжээлээ авч байх. Уураг, өөх тос, нүүрс ус гээд л. Эрүүлээр жиймэрч таргалж байгаа эрчүүд уураг давамгайлсан хоол түлхүү хэрэглэдэг юм билээ шүү.
Гэтэл бид нар бол гурил их идвэл будаа, чихэр их идвэл будаа, ус уусан ч будаа…
Тэгээд ч таргалахгүй байвал Америк явах юм уу? гэхгүй юу? Хэхэ
Манай ахын хүүхдүүд хувийн сургуульд өглөөнөөс орой болтол хичээлтэй байдаг юм л даа. Гэтэл тэд сургууль нь орж байх үед таргалаад байдаг. Сургууль нь цагийн хоолтой. Цагийн хоол нь нэлээд тэжээлтэй бололтой. Тэгэхээр цагийн хооллолт маш чухал.
Ер нь бол эмээ өвөөгийн хүүхдүүд багаасаа цагийн хооллолттой байдаг болохоор эмээгийн хүүхдүүдэд ийм тэжээлийн хомсдол бага ажиглагддаг. Харин багаасаа хараа хяналтгүй өссөн хүүхдүүд ийм тэжээлийн хомсдолд багаасаа орсоор байгаад хүссэн ч таргалдаггүй (сайхан) болчихсон байх нь бий. Хэхэ Тэгэхээр хүүхдүүдээ багаас нь цагаар хооллож хэвшүүлэх хэрэгтэй.
Мөн хоолыг хийх урлагаас гадна идэх урлаг гэж юм бий. Солонгос хамгийн өндөр дагагчтай youtubeрүүд нь хоол хийдэг биш хоол иддэг хүмүүс байдгийг анзаарсан уу та нар? Хоол иднэ, таашааж иднэ гэдгийг италичууд сайн заах байх аа, надаас илүү. Мөн манайд ч гэсэн ингэж хоол идэгч youtubeРүүд төрж байгаа сурагтай байна билээ. Яаж ч бодсон аз жаргалтайгаар тамшаалан идсэн хоол шим л болох ёстой. Хоолоо таашаан идэж сураарай.
За өөр бусад таргалахтай холбоотой мэдэж байгаагаа хуваалцах хүмүүс байвал коммент хэсэгт бичиж бусаддаа тус болоорой. Би нь жингээ барих гэж хичээдэг төрлийнх нь хүн болохоор ийм зөвлөгөө бичихээр үе үе уурлачих гээд байна аа. Хэхэ , уучлаарай.
CHEERS and Шинэ оны мэнд

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet