ОРИГ vs COPY
Та нар гарчигны ориг гэдгийг ориг гэж уншсан шигээ copy гэдгийг сори гэж уншаагүй. Баттай!
Яагаад гэвэл оригийн эсрэг утга нь COPY болохоор… Яагаад ийм сонирхолтой эсрэг утга үүсчихэв ээ? Уг нь бол нэгэнт монголоор бичих гэж байгаа бол ОРИГ vs ХУУЛБАР гэх ёстой. Гэхдээ COPY гэвэл хүмүүс илүү ойлгоно. Сонирхолтой байгаа биз? Ингэж л харь үг өөрийн үг шиг нутагшдаг байна шүү дээ. Маш удаан амьдралдаа хэрэглэсний дараа бид нар COPY-г хуулбар гэж нэрлэдэг байснаа мартчихна гэсэн үг. Уг нь үг ярих гээгүй юм. Хэхэ
18–19-р зуун үйлдвэржилтийн зуун байсан. Бүгд л мэднэ. Том том аж үйлдвэрүүд болох хүнд машин механизм, эрчим хүчний үйлдвэрүүд бий болж одоогийн том том хот улсуудыг бүтээсэн. Харин миний бодлоор 20-р зуун Брэнджүүлэлтийн зуун байсан юм шиг санагддаг юм. Өнөө босчихсон томоохон үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнүүд хоорондоо өрсөлдөж эхэлмэгц бараа бүтээгдэхүүний брэнд хөгжүүлэлт, таниулалт, сурталчилгаа маркетинг шинэ түвшинд гарч хөгжиж ирсэн байна. Ийнхүү үйлдвэр томорч, брэндийн нэр хүнд, патентын үнэ өсөөд ирэхээр үйлдвэр өөрийгөө нүсэр том байлгалгүй патентдаа илүү ач холбогдол өгөөд үндсэн үйлдвэрүүдээ салгаж жижиглэх болсон байна л даа. Тэгээд нэг саван байлаа гэхэд үндсэн лого, нэр, орц найрлага нь өөрийнх нь компанид бусад үйлдвэрлэл нь энд, тэнд. Савлагаа нь Хятадад, түүхий эдээ Индонезээс, үнэрний индекст лавыг нь Францаас, Органик идэвхит ургамлыг нь Голландаас авдаг гэх мэтчилэн. Ингэж салахын хирээр энэ савантай төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжоо олж харсан жижиг туслан үйлдвэрүүд нь яг ижил төстэй бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэх нь ихэсчээ. Зүгээр л хаяг, шошго савыг нь хийдэг Хятадууд яг адилхан саван хийж өөр нэр өгөөд арай хямд борлуулах мэт.
Үүнтэй адил зүйлс аль ч брэндэд бий. Хятадууд хамгийн лаг нь. Хэхэ. Хятад явсан хүмүүс бүгд мэдэж байгаа, copy нь дотроо A,B,C гэсэн ангилалтай байдаг тухай. Гэхдээ яаж хямд байгаа юм бэ?
Зах зээл бол Адам ахын хэлснээр ашиг олохын төлөөх тэмцэл юм бол Copy г нь хийж байгаа үйлдвэр яаж ашиг олоод байгаа хэрэг вэ? Үнэхээр ав адилхан бараг зөрөө байхгүй VERSACE collection юм бол, яг адилхан материалаар, яг адилхан хүн цаг зарцуулж хийсэн юм бол яаж сүүлийн бүтээгдэхүүний үнэ ийм доогуур гарч чадна гэж? Ашиггүй ажилладаг үйлдвэр гэж үү? NO. Patent үнэ шингээгүй гэж үү? NO. Шингэх нь шингээгүй л дээ, гэхдээ тэрбумаар нь үйлдвэрлэж байгаа fast fashion items-д патент шингэлээ гээд түүнийг нь хаслаа гээд хэд болох байсан бэ? Тийм ч их биш. Тэдний хамгийн гол хэмнэдэг зардал нь маркетинг. Сурталчилгаа хийлгүй зарагдах боломжтой гэсэн үг. 10000$ үнэтэй зүйлийг та 1000$ copy г нь авсан бол энэ ч бас эргэлзээтэй. Тэнд ямар нэг үнэт зүйлийг нь хямд төсрөөр орлуулахгүйгээр ийм хямд үйлдвэрлэгдэх боломжгүй.
Ингээд та нар хааяа ч гэсэн жоохон тоо бодож, логикоор хандвал ямар ч зарах тэнэгийн авах тэнэг нь болохгүй ээ.
Ikea яаж зах зээлд хямд бүтээгдэхүүн нийлүүлсэн бэ гэвэл, тээвэр, угсралтын асуудлаа хялбарчилсан. Тээвэрлэхэд хялбар жижиг хэсгүүд болгоод, хувь хүмүүс өөрсдөө угсрах боломжтой болгосноор таны гарт боломжийн үнэ очиж байгаа юм шүү дээ.
Энэ мэт орчлонд учир шалтгаангүй, үнэгүй ширхэг тоос ч үгүй бөлгөө.
Хэрвээ та нарт 200к үнэтэй ориг тосны хуурамчийг нь 30к -р авах боломж олдвол авах байсан уу?
Би бол NO. 30к-р өөр жижиг брэндийн оригийг нь ав л даа. Хэхэ. Энэ миний зарчим. Хулхи LV барьж юм мэддэг хүний нүдний хор болсноос ориг ZARA-гаа барьж олонтойгоо явсан нь дээр.
Reply 1988 кинон дээр “Чи үндэсний үйлдвэрийнхээ цамцыг өмсөхгүй NIKE өмсөөд байхдаа яадаг юм! Бүгд найрамдах Солонгос улс мандан бадраг гэж орил!” гэж гардаг. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэдэг чинь миний урд байгаа тавагтай хоол гэдгийг мартаж болохгүй.
Энэ мэт олон хөндүүртэй зүйлс бий. Брэнд, брэнд л гээд байдаг та нар! Зүгээр л брэнд эдр өмсөхгүй бол бие нь загатнаад, түүний төлөө нэрээ хугалж, зүсээ хуулахад ч бэлэн Z үеийнхэндээ хандаж жаахан суурьтай байхыг л хүсэх гэсэн юм. Юм гэдэг чинь учиртай, учир нь учиртай шүү дээ.
Bunny,