НҮҮРЭЭ ЖИГД ӨНГӨТЭЙ БОЛГОХ

expert.bunny
2 min readFeb 7, 2020

--

Нүүрээ жигд өнгөтэй болгох:
Энэ ер нь хувь хүний амьдралын хэвшлээс аваад хэрэглэж идэж уудаг зүйлс, арьсны онцлог, цаг агаар, шилжилтийн насны үеийн арчилгаа гээд их олон зүйлээс шалтгаалдаг тул их хэцүү л дээ.
Ер нь арьсны жигд байдал алдагдах гэдэгт нөлөөлдөг хамгийн чухал зүйл бол шилжилтийн насны арьс арчилгаатай шууд холбоотой байдаг юм билээ. Тэр үедээ олигтой анхаарч чадаагүй бол одоо анхаараад эрүүл жигд арьстай болчихно гэдэг их л хичээл зүтгэл шаардана.
1. Нүүрний иог. Нүүрний иог хийж, нүүрний булчингуудын хэвийн ажиллагааг хадгалж, цусны эргэлтийг сайжруулснаар нүүрний арьсны нөхөн төлжилт, өнгө засралт эрчимтэй явагдана.
2. Нүүрний массаж. Нүүрний массажийг тогтмол хийж байснаар мөн л нүүрний цусны эргэлт сайжирч арьсны нөхөн төлжилт эрчимтэй явагддаг. Ер нь хөгшин хүний яс хугарахаар удаан эдгэрдэг гэдэг чинь энэ цусны эргэлт удааширсантай холбоотой. Цусны эргэлт л бүх нөхөн төлжилтийг хангадаг гол хүчин зүйл юм шүү дээ. Би маш нимгэн эмзэг арьстай болохоор салонд орохоор бүүр эмзэгшээд байдаг болохоор салонд орох тун дургүй. Харин өөрөө интернэтээс сурсан массаж, иогоо өөрийн гараар хийхийг илүүд үздэг.
3. Цусны эргэлтийг дээрх аргуудаар түргэсгэж нөхөн төлжилтийг хурдлуулахтай зэрэгцүүлэн арьсаа өөрт тохирсон, гоо сайханчийн зөвлөсний дагуу гуужуулагчийг хэрэглэж болно. Би өмнөх бичлэгт өгүүлсэнчлэн дулааны улиралд та нартаа гуужуулагчийн хэрэглээг зөвлөх байна.
4. Арьсны асуудал чинь миний төсөөлж байгаагаас ч хүндэрчихсэн, харласан, шарласан, холцруутсан, арьсны элдэв өвчтэй бол мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аван шаардлагатай бол лазер эмчилгээнд орохыг зөвлөе.
Ер нь бол нэг хэрэглээд ч юм уу, шууд хэрэглэсэн дор ид шидийн сайхан болгодог зүйл гэж хаана ч байхгүй. Гоё сайхан байна гэдэг чинь тасралтгүй хичээл зүтгэл. Одууд, гоё сайхан харагддаг бүх хүмүүс үнэтэй сайхан зүйл хэрэглэсэндээ сайхан байдаг юм биш. Тэд гоё сайхан байхын төлөө тасралтгүй анхаарч, амьдралын хэвшлээ болгож, хөдөлмөрлөдөг, суралцдаг л хүмүүс. Тэднээс юу хэрэглэдгийг нь биш хэрхэн амьдардагийг нь асуувал та нар ойлгоно оо.
Тиймээс ид шидээ өөрсдөө бүтээгээрэй.
CHEERS and MERRY CHRISTMAS

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet