Нүүрэн дээр нүүр

expert.bunny
2 min readAug 13, 2019

--

Би нэг юмыг их гайхлаа. Охидууд яагаад нүүр буддаг сургалтад тийм их мөнгө төлж сураад байдаг юм болоо? гэж.

Хөөрхөн сайхан харагдахыг хүсэлгүй л яахав. Эмэгтэй л хүн юм чинь. Гэхдээ өөрийнхөө сэвхтэй хацар, унжуу хамар, онигор нүд, жижигхэн дух, бумбагар хацарт дурлахгүй юм бол өөр хэн чиний хөөрхөнд дурлах юм бэ?

Бумбагар хацраа ёнхигор болгож харагдуулах гэж, онигор нүдээ том болгож харагдуулах гэж л нүүрэн дээрээ нүүр зурж байгаа байх. Гэхдээ будгаа арилгаад л өөрийнхөө танихгүй, харахыг ч хүсдэггүй хүн болчих юм бол тэр будагны шид нь хаанаа ч байгаа юм бүү мэд.

Би угаасаа бараг буддаггүй болохоор гоё сайхныг нь ойлгохгүй бурж байж ч магад. Намайг олон жаахан охидууд дагаж уншдаг болохоор би бүр хэлье гэж бодоод яваад байсан юм. Зүгээр л дутагдалтай байгаа нь төгс юм шүү дээ хонгор минь. Хорвоогийн бүх хүмүүс Ким шиг харагдаад, бүгд солонгос од шиг эрүүгээ хуслаа гээд хэзээ ч эхээс төрснөөрөө л тийм хүмүүсийг гүйцэхгүй. Харин өөрийнхөө сэвхтэй хацар, нимгэхэн уруул, жирвэгэр хөмсөг, бумбагар хацраа алдаршуулчихвал тэр л чиний гоо үзэсгэлэн байлтай.

Бүх зүйлээ хэтэрхий тод будсаар байгаад нүд дассаны дараа будгаа арилгахаад өөрийгөө толинд харахаар хөмсгөө хусчихсан, нүд нь бүлцийчихсэн, хамар нь чихигдчихсэн юм шиг харагддаггүй юу? Надад лав тэгж санагдаад байдаг болохоор би будах дургүй. Хаа нэг зайлшгүй чухал арга хэмжээнд бол уруулаа тод өнгөөр будаж, сормуусаа дэрвийлгэдэг. Жирийн үед бол арьсаа , байгаа сайхан юмнуудаа хамгаалах гэж л будаг багахаан хэрэглэдэг. Гэхдээ бас Япон Солонгос гээд гоо сайхны зах зээл нь дэлхийг эзэлтэл хөгжсөн орны бүсгүйчүүдийн будаагүй мэт будах аргачлалууд байна, цаана чинь.

Тиймээс би хамаг хичээлийг нь давтаж хийгээд сурмаар санагддаг нэгэн блоггерийн инстаграммыг хуваалцья. Дагаж будаад сураад аваарай. Энэ блоггер хөөрхөн болохоор минийх дутаад байгаа юм шиг санагдах ч түүний хичээлүүд үнэхээр энгийн, хэрэгжүүлж болохуйц байдаг юм. Түүний youtube суваг бас байдаг ч тэр нь инстаграммаа гүйцэхгүй юм билээ.

(e.g instagram @nanasansbeauty болон #nanasansbeauty ) гээд бүх бичлэгүүд нь бий.

Мөн франц гоо сайхны блоггер Violet Grey бас их таалагддаг.

Арьс арчилгаан дээр илүү сайн зөвлөгч бол: Мэдээж UNA

Гэх мэт интернет дүүрэн хичээл үнэгүй байдаг юм шүү. Өөртөө тааруулж янзалж, өөрийнхөө илүү хөөрхөн зүйлсийг тодруулж, дармаар өөгөө багахаан дарахыг л ойлгочихвол тэгээд л ТӨГС!

Дахиад хэлье: Дутуу дулимаг байдал чинь л төгс юм шүү дээ, хонгор минь.

-June-

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet