НҮҮРНИЙ ТЭГШ ХЭМ ЗАСАХ
Нүүрний 2 талын тэгш хэм өөр байх асуудал.
Энэ хүн бүрд бараг байдаг байх. Сонирхуулахад хүн бүрийн нүүхний — талын тэгш хэм өөр байдаг ба энэ нь зөрүү нь бага байх тусмаа фотогеничний царайтай буюу зураг дээр хөөрхөн гардаг байна. Харин энэ зөрүү их болох тусам хүмүүсийн хэлээд байдаг “Би энэ өнцгөөсөө гоё гардаг юм аа” болдог юм байна.
Би энэ төрлийн туршлага багатай ч өмнөх шүдний аппаратны бичлэгт дурдсанаар шүдний тэгш хэм хадгалах, аппарат зүүх нь энэ асуудалд бага зэрэг нөлөөлдөг. Ер нь нүүрний тэгш бус байдлыг засах боломжгүй зүйл биш. Үүнийг засах боломжтой. Гэхдээ мэдээж муруйсан нурууг засахад дасгал хөдөлгөөн хийж засдаг шиг нүүрний булчингуудыг идэвхтэй ажиллуулснаар л засах боломжтой байдаг байна.
Би эрт үеэс нүүрний иогийн нэгэн блоггер Япон эмэгтэйн youtube сувгийг дагадаг ба түүний иогийн дасгалууд үнэхээр мэдэгдэхүйц нөлөө үзүүлдгийг батлан хэлмээр байна.
Нүүрний тэгш хэмийн алдагдал болоод, унжилт, хөгшрөлт гээд бүхийл асуудалд нүдэн дээр өөрчлөлт өгдөг арга техник бол НҮҮРНИЙ ИОГ.
https://www.youtube.com/channel/UCJ3rqw1Wkm1-mbLfmOkuDTg
Энэ хаягаар ороод үзээрэй. Энэ нүүрний иогийн багш эмэгтэй өөрөө бас ядаргаанаас болоод нүүрний тэгш хэм нь алдагдсан байсныгаа нүүрний иогагийн хүчээр эдгээсэн юм билээ. Түүний хичээлүүд үнэхээр үр дүнтэй шүү.
Энэ иогийн багш бол одоо бараг нүүрний иогийн багшийн дээд багш нь байх аа. Хэхэ.
Хөгшрөлт, нүүрны арьс өнгөө алдах, ядаргаанаас үүдэлтэй бусад бүх асуудлуудыг чинь болон давхар эрүү арилгах, хавантай царайны хаван буулгах, инээмсэглэлийн шулууны зурүү арилгах, хүзүүний үрчлээ арилгах, хацрын булчин чангалах гээд түүний хичээлүүд маш их бий. Надад хөгшрөлтийн эсрэг 5 секундын иог маш их нөлөөлдөг. Бүр хамар өндөр болгох, нүүр нарийсгах гэж иогууд ч байдаг шүү.
Хэрвээ өөрөө эдгээр хичээлүүдийг дагаж хийгээд үр дүн гарахгүй байвал гадуур байдаг 100к хавьцаа төлбөртэй байдаг нүүрний иогийн хичээлүүдэд хамрагдаад үзээрэй. Иогад явсан хүмүүс эхний 7 хоногтоо л үр дүнгээ харуулж байгаа гэх юм билээ.
Би бол үнэгүй юманд нугасгүй амьтан юм болохоороо энэ багшийнхаа хичээлийг дагаж хийгээд л явж байдаг юм өө.
Cheers and MERRY CHRISTMAS