Нэг цаг үед амьдарч байгаад чинь хайртай.

expert.bunny
2 min readJun 2, 2020

--

Учрах ёстой хүмүүс учирч, уулзах тавилантай нэгэнтэйгээ уулздаг хорвоо л гэдэг.

Гэхдээ заримдаа учирмааргүй хүнтэйгээ учирсан мэт санагдах бий. Урд насандаа улзахаар гэрээлсэн хүмүүс нь хаана ч яваа нь мэдэгдэхгүй үе бий.
Гэтэл миний нэг танил хэлж байсан юм.
“Хүн уулзаж учрах тавилантай хүмүүсийнхээ зөвхөн нэгтэй нь л учирсан байхад бусад бүх хүмүүстэйгээ уулздаг юм аа” гэж..
Энэ үнэхээр үнэн үг. Та нар уулзсан, учирсан тохиол бүрээ зүгээр л нэг эргээд сайн анзаараарай. Нэг л хүнтэйгээ учирснаар бусад бүх уулзахыг хүсдэг хүмүүстэйгээ учирсан л байдаг юм билээ.
Өмнөх насандаа ярьж дуусаагүй яриа, тоглож ханаагүй тоглоом, инээж дуусаагүй наргиа, идэж ханаагүй хоол, хайрлаж ханаагүй сэтгэл, дурлаж түүртээгүй харц, найзалж ханаагүй үерхэл, тусалж ханаагүй тус, усалж ханаагүй сэтгэл, мэдэрч ханаагүй хөөрөл үргэлжилсээр… Бүр уйлж дуусаагүй нулимс, шаналж дуусаагүй зовлон ч үргэлжилсээр…
Би дахиад, дараа насандаа ч таны охин болж төрөөд гүйцээж ачлаад, чиний найз болж төрөөд үерхэж ханахсан…
Хэзээ ч ханахгүй ч гэлээ ханатлаа дахин амьдрахсан…

Амьдралаас хамгийн таашалтай хүртэх ёстой зүйл минь л энэ бүх учралууд гэдэгт би итгэдэг. Хүн бүр л хүний сайхан үр гэж бодохоор ертөнцөд үнсэлгүй үлдээмээр тоосонцор ч үгүй шиг санагддаг уу та нарт? Надад лав, үнсэлгүй үлдээмээр тоосонцор ч байхгүй ээ.
Амьдрал зүгээр л амьдрахад хэтэрхий богинохон ч гэлээ та нартай туулж байгаа болохоор надад хангалттай урт санагддаг юм шүү.

Бүгдэд нь өнгөрсөн ч гэсэн баярын мэнд хүргэе!

For the who are known strangers

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү.

Bunny,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

Responses (1)