Мөрөөдөл биелэх мөч

expert.bunny
2 min readDec 8, 2019

--

Бараг одоогоос 5 жилийн өмнөх мөрөөдөл

Ганцаараа мөрөөдөх нь мөрөөдөл.

Хүни йтолгойд өдөрт хэдэн зуун мянган бодол эргэлддэг тул хүний хүсэж мөрөөдөхөд хязгаар байхгүй нь үнэн. Энэ бүхнийг шүүн тунгаах овунт хүн бид шүүсээр шүүсээр шалгарсан хэдэн хүсэл тэмүүлэл, мөрөөдөлтэй тулж үлддэг. Бараг одоогоос 5 гаруй жилийн өмнө дүү бид 2 өөрсдийн гэсэн баллетын сургууль нээвэл тэ гэж ирээд л мөрөөддөг байжээ. Иймэрхүү өндөр таазтай, хана дүүрэн цонхтой, цагаан урт тюльтэй гээд л…

Хамтаараа мөрөөдөх нь зорилго болон хувирдаг.

Дээрх мөрөөдлөө дүү ганцаараа ч юм уу, би ганцаараа дотроо ч юм уу тээж яваад мартсан бол өдийд мөрөөдөл нь мөрөөдөл чигээрээ хэзээ ч биелэхгүй үлгэрийн төгсгөл шиг болон замхрах байсан биз. Харин бид хуваалцсан. Хамтдаа мөрөөдсөөр байтал нэг мэдэх нь ээ энэ мөрөөдөл маань амьдралын зорилго болон хувирсан байсан. Энэ мөрөөдлөө бид хоёр бүх л ойр тойрныхонтойгоо хуваалцсан. Тэд ч туслах гэж олон удаа оролдсон. Алунгоо эхийн ганц мод гал болдоггүйн үлгэр их үнэн шиг. Харин олны хүч гэдэг, тэдний хүсэл бодол хүртэл таталцлын хуулиараа ч их л далайцтай байдаг бололтой. Нэг л сайхан нартай өдөр ингээд өөрсдийн баллетаа нээчихлээ. Бүх л найз нөхөд, хамаатан садан, гэр бүлээрээ хүсч мөрөөдөж байсныг хэлэх үү олны хүч оломгүй далай гэдэг үнэн юм аа. Өөрсдийн баллетын сургуулиа нээгээд сууж байгаа нь заримдаа зүүдлээд ч байх шиг санагдах… Юу ч гэмээр юм дээ. Их л сайхан мэдрэмж.

2019 он

Миний хэлэх гэсэн гол санаа бол “ Хэрвээ чи ганцаараа мөрөөдөж байгаа бол тэр чинь мөрөөдөл. Харин олуулаа мөрөөдж эхэлвэл тэр зорилго болж хувирдаг юм байна аа. Илүү биелэх магадлалтай болдог юм байна аа. Бүгдээрээ мөрөөдлөө биелүүлэхийн тулд бүхэнтэй хуваалцья” л гэх гэсэн юм.

Cheers,

June

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet