Мэргэжил сонгохтой холбоотой MOVIE LIST

expert.bunny
4 min readApr 11, 2020

--

Та нар ямар их боломжит цаг үед байгаа билээ дээ?

Бид нарын үед сагс сайн тоглодог, дуртай хүүхэд байсан ч тэр нь хоолоо олж иддэг хүртэл нь хөтлөхгүй гээд хана мөргөдөг байлаа. Бүжиглэх дуртай байгаад бүжгээр амьдарч бас л дийлшгүй. Учир нь бүх дэлхийн гарц байсангүй. Юу ч хийсэн зөвхөн Монголдоо л бид сэтгэж хүчрэх байлаа. Одоо цаг өөр болсон. Та нарт ямар их боломж байна аа? Би та нарын оронд байсан бол ч… гээд шүлсээ залгилж сууна. Хэхэ Надад одоо ч боломжууд харагддаг юм. Хэхэ Би том болохгүй байх аа.

За ингээд олон үггүй кино листийг үзнэ үү.

Хэдий одоо хэдүүлээ цаг үеэсээ түрүүлж төрөөд тарчлах энэ хүмүүс шиг зовлон амсахгүй ч ийм үе байсныг, ийм хүмүүс байсныг мартаж болохгүй юм шиг санагддаг юм. Тэр надад маааш их таалагддаг. Түүний уйтгар гуниг нь, түүний илэрхийлэл нь, сэтгэл зүрх нь, эрүүл сэтгэлгээ нь бишрүүлээд байдаг юм. Түүний гуниг зовлонгоо яаж брэнд болгосныг нь л хар! Тэр зүгээр л бусад жүжигчид шигээ байгаагүй. Би ийм эрэлт үүсгэхийг л яриад байгааг ойлгоорой.

энэ Chanel ийн амьдралын тухай кино бас их дажгүй. Хэн ч, бүр агуу суу нь цуурайтсан нэгэн ч зүгээр л нэг урсгал дагаад юм уу, зүгээр л нэгэн байгаад, зүгээр л юу ч золиослохгүйгээр тэр амжилтдаа хүрээгүйг санах хэрэгтэй. Яг юунд хүрэх гээд байгаагаа бүгд тодорхойлчихсон байгаад том алхаагүйг ч харж болно. Зөв зүйл хийж эхлэхэд тэр чинь замыг нь заагаад өгдөг ч байж болно. Бас эцсийн эцэст ямар ч агууг бүтээгчид нь хүн хэвээрээ байдгийг бас санагдуулдаг юм. Маш эмэгтэйлэг кино. Хэхэ

За энэ киног үзээгүй хүн байхгүй л байх л даа. Би энэ киног анх үзэхдээ л, өсвөр насандаа үзсэн ч болоосой гэж хүсч байж билээ. Их юм бий шүү.

Хүний хамгийн сайн чаддаг мэддэг зүйл гэдгийн үнэ цэнэ алтан кинонд тод томруун бий.

Харин зарим нь ямар нэг гайхалтай өгөгдөлтэй төрдөг. Түүнийгээ ашиглахгүй байх нь байгалийн хуулийг зөрчихтэй адил зүйл. Бас тэрийгээ мэдээд ашиглаж чаддаг байна гэдэг чинь, түгээнэ гэдэг чинь маш их хөдөлмөрөөр бүтдэг зүйл.

Энэ кино бодит түүхээс сэдэвлэсэн гэдэг нь хамгийн сонирхолтой хэсэг нь. Хэхэ. Би иймэрхүү хулгайтай, төгсгөлдөө учир нь тайлагддаг кинонуудад дуртай. Гол дүрийн маш олон мэргэжилтэй байж үзэж байгаа нь бүгдийн мөрөөдөл биш гэж үү? Тэр зальхай нэгэн гэхээсээ илүү үнэхээр авьяастай нэгэн санагддаг юм. Түүний түүх ч бас л бүх агуу амжилттай хүмүүсийн адил гэр бүлийн хүнд хэцүү байдлаас үүдэлтэй.

Ben Matt 2 маань ийм жаахан boy байхдаа найруулж, зохиолыг бичсэн гэхээр юу ч гэмээр юм бэ дээ. Гайхалтай! Энэ бүр заавал үзэх ёстой кино шүү бас.

Надад түүний түүх маш их таалагддаг. Түүний тууштай байдалд зарласан хайр дурлал хэрхэн насны эцэст нь амжилтад хүргэж байгаа гээд л… Яг л таталцлын хуультай хольчихсон америк түүх шиг боловч их сонирхолтой. Ялангуяа тууштай байдлын тухай түүний итгэл үнэмшил хамгийн best нь.

Энэ хэдий хайрын тухай кино ч гэлээ, энэ кинонд гардаг хүн зовлон шаналалынхаа үнснээс босохдоо өөрийгөө олж, хэрхэн агууг бүтээх хүч тэнхээтэй, алдах юмгүй зоригтой байдгийг харж болно. Их хөөрхөн кино. Хэхэ

OMG, бас л кино шүү дээ бурхан минь. Түүний клубынхнээсээ гуйлга гуйгаад малгайгаа тосоод явдаг хэсэгт нулимсаа барьж дийлдэггүй хэвээрээ л байгаа. Бид нараас шалтгаалахгүй сая сая зүйлс хорвоод бий. Ямар сайхан амжилттай агуу нэгэн байгаад ч нэрвэгддэг өвчин, эдийн засгийн хямрал дайны сүүдэр бий. Амьдрал маш баян. “I am the phoenix of rising from the ashes” гэж Sebastian Lalaland дээр хэлдэг үг яг cinderella man-д маань л зохих юм шиг санагдаад байдаг юм.

Бас хэн ч, бүр агуу амжилттай нэгэн ч тэр бүхнийг ганцаараа бүтээж чадахгүй байх тухай бид үргэлж санаж байх ёстой.

Бас хэн ч, бүр агуу амжилттай нэгэн ч тэр бүхнийг ганцаараа бүтээж чадахгүй байх тухай бид үргэлж санаж байх ёстой.

Энэ кино бараг л Солонгос Shawshank redemption. Гэхдээ хөөрхөн олон funny хэсгүүдтэй. Бас гол дүрийн залуугийн спорт, карьер гээд л бас л үзэхэд уйдаахгүй аятайхан кино байгаа.

Зүгээр л нэг нарийн бичгээр ажилд орсон эмэгтэй түүх бүтээж болно гэж үү? Бүх л гайхалтай түүхүүдийг эгэл жирийн туршлагагүй нэгэн бүтээсэн байдаг даа. Хэхэ.

Азийн компанид ажиллана гэдэг чинь ямар өөр тусдаа ойлголт болохыг энэ киноноос харж болно. Энэ япон солонгосчуудын ажиллаж байгааг харахаар л гэр орон гэж байдаг юм уу гэж бодогддог шүү. Хэхэ. Гэхдээ жирийн л нэг оффисийн ажлаа хайрлан хийж байгаа энэ залуугийн дүр их таалагддаг юм.

Өсвөр насандаа л үзэх ёстой кинонуудын нэг. Хэхэ

За тэгээд энэ мэт өчнөөн л кино бий. Би яг ингээд шүүгээд бичих гэхээр заримыг нь санадаггүй ээ. Яг санаанд орсноо л оруулчихлаа.

Хорвоо дээрх бүх хүүхэд юу болохоо, юунд сайныгаа мэдчихсэн байдаггүй. Би ч мэдээгүй л явсан. Зарим нь ойлгочихсон байдаг л даа. Гэхдээ аль нь ч бай. Гэм буруу биш шүү л гэдгийг дахин дахин захья. Амьдрал маш баян. Та нар энэ үгний учрыг одоо ойлглхгүй байгаа ч хүн бүр кино шиг түүхтэй сонирхолтой адал явдалтай амьдарсан байдгийг хэзээ нэг цагт ойлгоно оо. Одоо түүхийг бүтээх гэж зүтгэхийн чинь хажууд хамаагүй өөр утгатай болохыг ч ойлгоно оо, тун удахгүй.

Юу ч болсон, ямар ч мэргэжилтэй болсон бай хамаагүй, та нар минь хамаг сайнаараа сурч эзэмшээд хамаг сайнаараа ажил төрлөө хийгээд л байвал тэр чинь л онц шүү.

Бас нэг юм захихад, хүн 1 саяын цалинтай байх, 200 мянгын цалинтай байхын хооронд тийм ч их ялгаа байхгүй ээ. Хүн угаасаа хэдийг олж чадаж байна, түүндээ л таарч амьдардаг юм. Бас хүнд унтах байр, идэх хоол, өмсөх хувцас, эрүүл мэндээс илүү хэрэгцээ байхгүй болохоор дэлхийн 90% г эзэмшдэг 9 баяны нэг болох гэж тэмүүлэх албагүй шүү л гэж захья даа.

Bunny,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet