Мэргэжил гэдэг ойлголт байгаа юу?

expert.bunny
2 min readApr 11, 2020

--

Орчин үед Их сургуульд сурч мэргэжил эзэмшихээс гаднах зүйлс байдаг болсон цаг. Хүнээс ямар нэг зүйлээрээ давуу талтайгаа олж мэдээд, түүнийгээ хөгжүүлээд ахицтай байж чадвал түүний чинь төлөө мөнгө төлдөг болчихсон цаг. Энэ боломж бол бүх юм шүү. Ая зохиодог бол, миксэлдэг бол захын нэг stream дээр тавиад шалгуулчихаж болж байна, жишээний.

Өнөөдөр би та нарт нэгэн сонирхолтой бизнес эрхлэгч эмэгтэйг танилцуулна. Тэрээр Солонгосын нэлээд алдартай youtuber юм. Тэр хүнээс давуутай талаа олж хараад хөгжүүлээд одоо бүр тусгай content бэлддэг компанитай болчихсон амжилттай яваа старт-апп юм. Тэр Солонгосын хүүхдүүд дунд мааш алдартай. Тэр хоолойгоо өөрчилж хүүхэлдэйн киноны өнгөөр ярьж чаддаг авьяастай ба түүнийгээ олж хараад хүүхдийн content бэлтгэн youtube-д нийтэлдэг болсноор одоо youtube-р санхүүждэг 10 гаруй ажилтантай хүүхдийн content нийтэлдэг жижиг компани байгуулсан.

Одоогоор энэ суваг 2,31 сая дагагчтай болжээ. OMG, арай их тоо юу? Компани байгуулалгүй л яахав.

Одоо захирал Jini нь Солонгосын KBS-н “Boss in the mirror” нэвтрүүлэгт уригдан оролцож байгаа босс шүү. Хэхэ

Бид нар хэсэг амар жимир суухыг хүсэхээрээ хүүхдүүддээ гар утсаа өгөөд марчихдаг даа. Тэр үед хүүхдүүд маань youtube-с юу үздэгийг та нар ер нь сонирхож байсан уу? Манай хүү жаахан байхдаа дандаа л нэг Малайзын Марвел баатрууд дуурайсан инээдмийн контент үзэж суудаг байсан. Түүн шиг хүүхдийн контентыг дутагдлыг овжин ашигласан насанд хүрсэн энэ эмэгтэйн суваг байна. Манайд ийм суваг байдаг эсэхийг мэдэхгүй байна. Маш их зах зээл. Харин гадны хүүхдийн контент үйлдвэрлэдэг хэдэн зуун сая суваг youtube-д бий. Энэ зүгээр л жишээ нь. Бүр амжилттай старт-апп болсон хүүхдүүд ч их бий.

Энэ мэт боломжууд ч их бий шүү л гэх гэсэн юм.

Bunny,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet