МОД аймаар ГОЁ

expert.bunny
3 min readMar 27, 2020

--

Манай Билл Гейтс ах яг ёонк хэдэн гол санааг хэлчихсэн байна билээ. Орж уншаарай. Яг л түүний хэлсэн шиг энэ аюултай өвчин бидэнд ямар их матералистик болсныг сануулж, ямар ч аймшигтай зүйлийн өмнө бид бүгд тэгш эрхтэйг, экологийн тэнцвэр бидэнд ямар их хэрэгтэйг, хүнд эцсийн эцэст эрүүл мэнд л чухал болохыг, яг цагаа тулвал хоол, ус эмнээс өөр юу ч хэрэггүйг санууллаа гэсэн. Тийм ээ, тэр бүр яг хүссэн бүхнийг минь хэлжээ.

Бид нар үхэхгүйн тулд шуудай будаа, гурил авах гэж оочерлож зогсохдоо энэ тухай эргэцүүлээгүй гэж үү? Танд үнэндээ үхэхээ тулвал эм, ус, хоол л хэрэгтэй болохоос burberry усны гутал, lois vuiton тэлээ, том жийпний хэрэг байхгүй. Түүний төлөө төлсөн бүхэн чинь танд өгсөн аз жаргалаасаа хэтэрхий өндөр төлбөртэй хэрнээ юуг ч авраагүйг та ойлгосон байж магад.

Хүн эрүүл мэндээ алдвал бүхнээ алдсанд тооцдог шиг, бид дэлхийнхээ экологийн тэнцвэрийг алдвал бүгд орон гэргүй болох нь ээ гэдгийг бид энэ хүнд цаг үеүдэд бага сага ойлгож эхэлж байх шиг байна. Яг үнэнийг хэлэхэд би байгальд ээлтэй гэх мэт уриаг төдийлөн амьдралдаа хэрэгжүүлдэггүй, бодож явдаггүй ч багахан хог гаргах, багаар ихийг хийж болох, хүссэн зүйлс аань надад байгаа гэх мэт ойлголтуудтай хүн л дээ. Тэгээд энэ өдрүүдэд би юуг илүү ойгож авч байна гэхээр, бид үнэхээр өвдвөл хоол, ус, эмнээс өөр зүйл хэрэггүй шиг дэлхий маань өвдсөн бол юу хамгийн хэрэгтэй юм бол? Бид нар илүү ухаантай, илүү алсын хараатай амьдарч сурах цаг болсон юм байна л гэж бодогдох боллоо. Бага хог хаяж, бага ус, энерги, эрчим хүч зарж, бага зүйлээр амьдрахыг сурж, байгальд хор хөнөөлгүй хэрэглээг бага сагаар нэвтрүүлэх цаг ирснийг ойлгож сууна. Яг үнэнийг хэлэхэд, би өөрөө дэлхийдээ “Би л болж байвал чиний асуудал надад хамаагүй” гэж хандаж байжээ. I am so so guilty. Sorry, my beautiful earth.

Тиймээс би zero waste-г одооноос суралцахаар шийдсэн. Үнэхээр бид их жаахан зүйлсээр хөөрхөөн амьдарчихаж болдог юм бол яах гэж хамаг эрч хүч энергиэ хэрэггүй зүйлд зарцуулаад байгаагаа ч хянахаар шийдсэн. Миний хамгийн эхний алхам бол cola уудгаа болих байлаа.

Би чинь их cola чин хүн л дээ. Өдөрт заавал нэг сав cola уудаг. Яагаадыг мэдэхгүй. Хэхэ. Намайг мушгивал cola гарах байх даа гэж хүртэл ярьдаг юм хэхэ.

Энэ огтоос хэрэггүй, чихрийн шижинд хүргэдэг, яс сийрэгжүүлдэг, үнэтэй ундааг таслан зогсоож оронд нь цайчин болж байгаа.

Одоо cola уугаагүй яг 12 хонож байна. Учиргүй дутаж гачигдсан зүйл ч алга. Тэгээд би энэ сэтгэгдлээ та нарт хуваалцахыг хүссэн юм. Дэлхийг маш ихээр бохирдуулж байгаа дахин боловсруулагддаггүй нийт хог хаягдлын 60 хувийг COLA эзэлдэгийг сонсмогцоо би маш их буруутай санагдаж энэ алхмыг хэрэгжүүлэхээр хатуу шийдсэн юм. АЙмшигтай биш гэж үү? Муусайн хуванцарууд. Тэгээд ч ямар ч сайхан ус, ундаа савлагаатай зүйлсийн нийт өртгийн 70 хувийг хуванцар савлагааных нь үнэ бүрдүүлдгийг та нар мэдэх үү? Бид авч ууж байгаа ундаандаа биш, дэлхийг бохирдуулж байгаа хуванцар саванд мөнгө төлдөг гээд бодохоор энэ яавч эрүүл биш!!!

Би бага байхын л мод харж, үнэрлэж, модоор хүрээлүүлж, модны навч цуглуулж өссөн болохоор модонд хайртай. Тэднийг устаж алга болгох ямар нэг зүйл хийхийг тэвчихгүй! Би дэлхийг бүхлээр нь хайрлах агуу холч ухаангүй ч модоо лав гэмтээхийг зүрхлэхгүй. Дэлхий өвдөж байгаа болохоор л хүмүүс экологийн тэнцвэрээ хадгалж идэж уухаа больж, амьдрахаа больсноос л бидэнд ийм аюул нүүрлэж байгаа. Тиймээс би ундаанаас эхэлж өөрийгөө сайжруулахаар шийдсэн. Дараа нь хоолоо ч сорьж үзье гэж бодож байна.

If we lose nature, we lose everything!!!

Түнэр харанхуй санагдаж байвал нэг ч гэсэн гэрэл асаа гэдэг шиг жижигхэн зүйлс дээр ч болтугай бид илүү холч ухаантай хандаж болох байх.

Regards,

Bunny

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet