МИНИМАЛИЗМ-3
MINIMALISM-3
Би одоо нэг ном уншиж байгаа юм л даа. Бас л минимализмын тухай.
SOULFUL SIMPLICITY COURTNEY CARVER
Энэ бас л энгийн бага зүйлээр аз жаргалтай амьдрахын тухай ид шидийг ойлгож ухаарсан нэгэн эмэгтэйн түүх. Тэрээр нөхрөөсөө салсан, мөнгө ахиухан олж хүүхдээ олигтойхон хүний дор оруулчихгүй өсгөх гэсэндээ өдөр шөнөгүй ажилладаг, тэгсэн мөртлөө хүүхэдтэйгээ уулзаж ч амждаггүй, олсон мөнгөөрөө элдэв зүйлсийг цуглуулдаг, үнэтэй түрээсийн байр, үнэтэй эдлэл бүхнийг мөнгө олох тусмаа л цуглуулсаар байдаг, эцэст нь өдөр шөнөгүй нойр хоолгүй ажилласнаасаа болж өвчинтэй болж дуусч байгаа нэгэн аз жаргалгүй эмэгтэй өвчинтэйгээ тэмцэхийн тулд амьдралдаа гэрэг гэгээ оруулахаар шийдэж энгийн цөөн зүйлсэд төвлөрч амьдрахын ухааныг бүхий л чиглэлдээ хэрэгжүүлснээр хэрхэн аз жаргалтай эмэгтэй болж байгаа тухай түүх.
Тийм ээ, ийм төрлин ном болгон л хэн нэг азгүй, жаргалгүй ганцаардсан нэгнээс энэ арга замыг сонгож хэн нэгэн болсон тухай байдаг. Гэхдээ ийм хүмүүсийн бичлэг, ингэж амьдардаг хүмүүсийн түүхийг сонсох бүрд тэд цөөн зүйл хэрэглэж байгаадаа гомдоллож хүнээс дутуу амьдрах биш харин ч биднээс илүү аз жаргалтай амьдарч, инээд цацруулан байдаг. Тэгэхээр энд ямар нэг учир байна.
Би ингэж боддог учраас энэ төрлийн ном бүрийг л уншдаг юм.
Би өмнөх бичлэгүүдэд ч хэлсэн минимал амьдрал сонгож байгаа бол та өөртөө илүү цаг гаргаж, амьдралдаа зай гаргаж, өөрийнхөө бодол санаа, хүсэлд зай гаргаж илүү чухал зүйлсдээ төвлөрөхийн тулд л байгаа.
Тэгвэл одоо юунаас эхлэх вэ?
Мэри Кондо уншихаар хувцсаа цөөлмөөр байдаг… Хэсэг хугацаанд мөрдөж байгаад л алдагдчихна.
“He who knows he has enough is rich.” — Lao Tzu
Goodbye things Fumio Sasaki уншихаар бараг хамаг юмаа гаргаад хаячихмаар ч, яг гаргаад хаях гэхээр хааш нь хийхээ мэдэхгүй, дараа нь хэрэг болвол яана гээд бас л учиргүй гаргаад шидчихэж чадахгүй.
GOODBYE THINGS НОМЫН ТЭМДЭГЛЭЛ
Эсвэл зүгээр л аялдаг ажилтай ч юм уу, ууланд авирдаг болчихвол туйлын минимал болчих юм шиг боловч дахиад л гадагшаа явахдаа четодантай хувцас чирсэн хэвээрээ.
GOOD WITH MONEY ANNA MAZUREK НОМЫН ТЭМДЭГЛЭЛ-1
GOOD WITH MONEY ANNA MAZUREK НОМЫН ТЭМДЭГЛЭЛ-2
Юунаас эхлэх ёстой юм болоо?
Тэгэхээр, ер нь бол хамгийн их зай гаргахыг хүссэн зүйлээсээ эхлэх ёстой.
Цаг зав уу, граж уу, тагтан дээрх хог новш уу, хувцасны шүүгээ юу, интернэт сатаарлаас уу? Аль нэг хамгийн их зай гаргахыг хүссэн зүйлээсээ эхлээд цэгцэлж, хэрэггүй зүйлсээ гаргаж хаяад үр дүнгий нь мэдрээд эхэлвэл бүх л зүйлд хэрхэн шингээж чадахаа ойлгох болно.
Үнэндээ эдгээр номыг бичиж, өөрийнхөө амьдралд тохиосон минималын ид шидийг хүүрнэгч бүр өөр өөрийн аргатай байгаа. Зүгээр л хувцасны шүүгээ цэгцлэх арга гэхэд л эвх, хямгад, гаргаж хая, хандивла, эсвэл 30 ширхэгийг л үлдээ, 5 ширхэг бүрийг үлдээ, эсвэл бүр хайрцагт 30 30 р нь ялгаж хийсээр байгаад гарга гээд л…
Гэхдээ энэ бүх хүмүүсийн түүх нэг л зүйл дээр адилхан. Тэд зүгээр л амьдралаа ямар нэгэн байдлаар өөрчлөхийг туйлын хүссэндээ энэ Mindsetед татагдсан байдаг. Хэрэгжүүлж явах явцдаа үр шимийг нь үнэхээр хүртэж бүрэн төлөвшүүлсэн байна.
Тиймээс та нарт гэж хэлэхэд, хамгийн түрүүнд хамгийн их өөрчлөхийг хүссэн хэсгээсээ минимал болох замаа эхэл л гэж зөвлөе дөө. Ингэж хэрэггүй хэсгээсээ салж байх явцдаа яг өөрийнхөө хүсэж байсан зүйлийг олж чадна гэдэгт чинь итгэж байна.
Хэрэг болох блог нийтлэлүүдийг:
JOSHUA BECKER BECOMING MINIMALIST
SIMPLE LIVING ТАЛААРХ БҮХ НОМЫН ТУХАЙ БИЧДЭГ БЛОГ
Өмнөх бичлэг:
Cheers,