Матрын нулимс

expert.bunny
4 min readSep 7, 2020

--

-Та нар яагаад уйлдаг юм бэ?

-Мэдэхгүй ээ, бид баярлаж, гомдож, шаналж тарчилсан гэх мэт маш их сэтгэл хөдөлсөн үедээ уйлдаг юм.

-Мммм тэгвэл, хүмүүс та нар хэмжээнээсээ хэтэрсэн сэтгэл хөдлөлөө ойлгохгүй болохоор нулимс гардаг юм байна л даа. Тархи чинь нулимсыг чинь ойлгодоггүй гэсэн үг үү?…

“Angel city” киноноос

Хүмүүс яагаад уйлдаг нь тодорхой. Сэтгэл нь хөдлөхөөр, өвдөхөөр, заримдаа бүр ямар ч шалтгаангүй уурлахаар/хэхэ/. Ер нь бол ямар нэг байдлаар сэтгэл хөдлөхөөр л уйлна. Гэхдээ яагаад заавал сэтгэл хөдлөхөөрөө уйлдаг юм бэ? Сонин байгаа биз? Хүн дэлхий дээрх цорын ганц шалтгаантай болон шалтгаангүй уйлдаг амьтан гэнээ. Бас сонин байгаа биз? Тэгэхээр амьтан биш хүн болоод байгаа юм болов уу? Ийм их асуулт асууж үзсэн үү та нар? Хэхэ

Хүн хэт их баярлахдаа юм уу зовохдоо эсвэл өрөвдөхдөө уйлдаг аж. Тэгвэл амьтад бие организмын шаардлагаар нулимс хуримтлагдсан үедээ эсвэл зовиурлаж өвдөхдөө л уйлдаг гэнэ. Түүнчлэн хүний нулимс бий болох үйл ажиллагаа нь амьтдынхаас ялгаатай байна. Ерөнхийдөө нулимс нүдний эргэн тойронд байрлах сувагт үүсч дүүрсэн үедээ ямар нэгэн сэтгэлзүйн нөлөөлөл эсвэл биеийн таагүй байдлаас болж гадагшилдаг ажээ.

Харин нулимсны суваг хэр хугацаанд болон хэзээ дүүрэх эсэх нь хүний сэтгэл зүйн байдалтай шууд холбоотой. Нөгөөтэйгүүр хүн уйлж нулимсаа гадагшуулснаар нүдний эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Уйлах нь нүдэнд орсон жижиг нян, шороог гадагшлуулж эрүүлжүүлдэг байх юм. Энэ мэтчилэн биеийн хэрэггүй бодис болон сэтгэлийн дарамтыг тайлж тайвшрахад нь тусалдаг аж.

Гэрэлт орчлонд анх мэндэлж буй хүүхэд яагаад уйлж төрдөг юм бол. Зарим судлаачийн үзэж байгаагаар мэндэлж буй хүүхдүүдийн уйлах нь сэтгэлийн хөдлөлтэй холбоотой бөгөөд амьд биетийн дотроос хамгийн хүчтэй хүн төрлийг олж төрснийх нь дохио гэнэ. Мөн чанга дуугаар уйлах нь эхийн үрдээ санаа тавих, хайхран халамжлах, цагт нь хооллох зэрэгт зохилдсон байдаг. Хүн төрөлхтөн дэлхийн эзэн гэгдэх нь бас үүнтэй холбоотой аж.

Яагаад хүн том болсон хойноо ч уйлдаг вэ?
Энэ нь судлаачдын толгойг өвтгөдөг асуултуудын нэг юм. Сэтгэлийн хөдөлгөөний үед яагаад заавал нулимс гардаг нь оньсого хэвээр. Харин уйлах шалтгаан нь санаж бэтгэрэх, гэмших, гомдох, айх, баярлах болон өрөвдөх гээд тухайн үеийн сэтгэл хөдлөлтэй холбоотой. Уг сэдвээр Америкийн шинжээч В.Фрей судалгаа хийжээ. Тэрбээр стрессийн улмаас гадагшилж буй нулимсанд хорт бодисууд агуулагддаг бөгөөд уйлснаар энэ бүхэн гадагшилж улмаар хүний сэтгэл хөнгөрч уужирдаг гэнэ. Түүнчлэн эмэгтэйчүүд эрчүүдээс харьцангуй урт насалдаг нь тэдний их уйлдагтай холбоотой юм. Учир нь тэд эрчүүдээс илүү их уйлж биеийнхээ хэрэггүй хорт бодисыг нулимсаараа гадагшлуулдаг байна. Харин эрчүүд стресс болон сэтгэлийн зовиураа хадгалсаар янз бүрийн өвчин тусахдаа амархан гэнэ.

Ер нь бол энэ талаар хайгаад би лав уйлах нь биед ашиг тустай л гэсэн дүн шинжилгээ дүгнэлт олсноос биш, ер нь яагаад сэтгэл нь хөдлөхөөр уйлаад байдгийнх нь утгыг олсонгүй ээ.

Нээрээ дээрх киноны Николас Кэйжийн хэлдэг шиг бидний тархи хэмжээнээсээ хэтэрсэн сэтгэл хөдлөлийг маань таньдаггүй болохоор нулимс урсдаг юм болов уу?

Надад энэ сэтгэл хөдлөл л ирээдүйд их юм дуулгах юм шиг санагдаад байдаг юм. Түүнд л бидний хүн байгаагийн учир байгаа юм шиг…

Түүнийг хянах хэрэг байна уу даа, хянаад л эхэлвэл хамаг юмаа алдах юм биш үү? Бас Кристэн Бэйлийн тоглосон сэтгэлээ хөдөлгөхгүй гээд эм уугаад байдаг киног санаж байна уу?

Урт наслах гэж уйлах нь ч хаашаа ийн, уйлмаар болоод л уйлаад байхгүй юу? Гэхдээ инээх ч бас л эрүүл мэндэд сайн л гэдэг. Тэгвэл хэт их сэтгэл хөдлөхөөрөө яагаад элгээ эвхэртэл инээд алдахгүй байгаа юм бол?

Сонин байгаа биз?

Аа бас тэр матрын нулимс байна.

Матрын нулимс унагаах гэдэг үг хаанаас үүсэлтэй вэ?

Матар олзоо идэх үедээ нулимс гаргадаг. Гэхдээ хөөрхий минь сэтгэл нь хөдөлснийх биш гэнэ. Харин биологийн шинж чанартай бөгөөд газар дээр удаан байх үед нүдийг нь хуурайшихаас сэргийлж, бактери үржихээс хамгаалдаг. The phrase derives from an ancient belief that crocodiles shed tears while consuming their prey, and as such is present in many modern languages, especially in Europe where it was introduced through Latin. While crocodiles do have tear ducts, they weep to lubricate their eyes, typically when they have been out of water for a long time and their eyes begin to dry out. However, evidence suggests this could also be triggered by feeding.

The expression comes from an ancient anecdote that crocodiles weep for the victims they are eating. A collection of proverbs attributed to Plutarch suggests that the phrase “crocodile tears” was well known in antiquity: comparing the crocodile’s behaviour to people who desire or cause the death of someone, but then publicly lament for them.

Үүнийг ажигласан хүмүүс эрт дээр үеэс матар хүн идэхдээ уйлдаг гэхчлэн домогорхуу зүйл зохион ярилцдаг байсан бөгөөд хамгийн анх 1400-аад оны үеэс Оксфордын толь бичигт матрын нулимс унагаах гэж хэлц үг байдлаар орсон баримт байдаг аж.

In literature

Shakespeare regularly refers to the concept. He uses both of Topsell’s versions of the motive, as a trick and as fake repentance. A prominent example is in Othello, Act IV, Scene i, in which Othello convinces himself that his wife is cheating on him.

If that the earth could teem with woman’s tears,
Each drop she falls would prove a crocodile.

Wikipedia

Ийм болохоор л, бусад амьтдын биологийн шаардлага шиг нүдээ чийглэх гэж биш тэс өөр шалтгаанаар уйлдаг болоод л бид нар чинь МАТРААС ТЭЭЭС ӨӨР байгаад байна. Гэхдээ тийм юм бол тэмээ яагаад хуурын эгшгэнд /ингэ хөөслөх гэдэг билүү?/ уйлаад байдаг юм бол?

Хэхэ

Bunny,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet