КОНЕЦ ФИЛЬМА

expert.bunny
2 min readFeb 7, 2020

--

Саяхан алдарт Кобе нас барсан даа. Би тэр өглөө үүрээр 6 цагийн хуралдаа орчихоод гарч явтал ажлын залуу зүгээр л нэг “Тэр газрын хоол нь амттай юм байна билээ” гэж байгаа юм шигээр “Кобе портолёттой доо, тэрүүгээрээ явж байгаад үхчихсэн байна билээ” гэж авдаг юм даа. Би ч бүр өглөөжин хямраад, зүрх шимшрээд юу болов?

Тэгтэл салхилж байхад нэг нь тэр үхээгүй ч юм билүү? Майкл Жексоныг үхээгүй л гээд байдаг шд, гэнээ. Ёооё, common guys.

Хүний амьдрал чинь ямар кино юм уу? Эхний сериал дээрээ ухчихээд хоёр дох дээрээ амилаад гараад ирдэг чинь кинон дээр л гардаг юм гэлээ, би. Гүй ээ, нээрээ хүний амьдрал чинь киноноос ямар өөр билээ дээ? Тэгээд та нар багадаа Үнсгэлжингийн үлгэр уншаа л байлгүй. Нэг цагаан морьтой ханхүүтэй учрахыг мөрөөдөөд л, гоё даашинз гуталтай болонгуутаа ханхүүгийн гүнж болоод л… Энэ чинь ч үлгэр шүү, нээрээ. Хүн өөрийнхөө хүчээр хийж бүтээж, өөртөө итгэж л амьдрахгүй бол хорвоо дээр үнэгүй юм гэж нэг ч байхгүй. Ингээд хэдэн жилийн өмнө бичиж байснаа сийрүүлье.

Нэгэн залуу өөрийнхөө сүй тавих ёслолд хоёр дох хайртай бүсгүйгээ урьж авчирсан байгаа юм.

Бүсгүй: Чи намайг яаж ч доромжилж болно. Гэхдээ сүй тавих ёслолоо хийж байж надад ингэж хандах чинь арай л хэтэрчихлээ.

Залуу: Үгүй ээ, би чамд үнэхээр татагдсан. Чи үнэхээр миний мөрөөдлийн эмэгтэй. Чи бүр Song Hyu Kyo-с ч хөөрхөн. ҮНЭХЭЭР
Бүсгүй: Тэгээд юу гэж? Би түүнээс хөөрхөн байхаар чи сүй тавьсан ч гэсэн надаар тоглож болдог гэсэн үг үү? Зүгээр л гялтганасан гутал аваад өгчихвөл үнсгэлжингийн сэтгэлийг авчихдаг хэрэг үү? Би ч гэж дүүрчихсэн амьтан. Өөрийгөө үнсгэлжин болчихсон мэт чиний өгсөн хараал идсэн гутлыг өмсөөд сүй тавих ёслол дээр чинь ирж л байдаг…
Залуу: Үгүй дээ, Би чамаар тоглоогүй. Би чамтай уулзсаар байх болно. Би чамд үнэхээр үнэхээр татагдсан. Би гэрлэсэн ч хамаагүй. Би чамтай уулзсаар байх болно. Энд гэрлэлт ямар ч хамаагүй. Наад гутлыг чинь байтугай би бүр өөр бусад хүссэн бүхнийг чинь авч өгөөд чамайг үлгэрийн гүнж мэт амьдруулж би чадна.

Бүсгүй: WTF? Орчлон хорвоо дээр өөрийнхөө чадлаар амжилтад хүрдэг сая сая эмэгтэйчүүд байдаг болчихсон байхад, өөрийнхөө хүч чадлаар чам мууг байтугай дэлхийг эргүүлдэг эмэгтэйчүүд байдаг байхад чи нэг муу гялгар гутал авч өгчихөөд эмэгтэй хүний сэтгэлээр тоглох тухай мөрөөдөж явдаг бол сэрээрэй. МАЙ, энэ хараал идсэн гутлаа ав. Би хэзээнээсээ л хүнд нь биш даашинзанд нь болоод явчихдаг Үнсгэлжингийн үлгэрт чинь дургүй. Харин эм хүнд баймгүй эрэлхэг зоригоороо ард олноо авардаг Гурамсан баатрын үлгэрт гардаг хатны дүрд дуртай. Чамд л гэж хэлэхэд новш минь, Энэ гутал чинь анхнаасаа надад огт таалагдаагүй.

гээд гялтгар гутлыг нь шидээд салж одовой.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet