Илжигний чихэнд ус хэрэгтэй

expert.bunny
3 min readSep 3, 2019

--

Өмнөх дугаарт амласнаар подкаст листээ танилцуулья даа, энэ чинь нэг монгол хүн байна даа. хаха

За би хэлж байсанчлан зүгээр эгэл жирийн андройд утас барьдаг болохоор castbox -г хэрэглэдэг. Өөрийнхөө дагаж сонсдог цөөхөн подкастаа хүргье. Би ер нь сурахаар юмтай, сохирхолтой зүйлс л уншиж сонсох дуртай. Харин аймшгийн, гаж буруу кексийн сонирхол, хүмүүсийн зовлон гэх мэтээс аль болох холуур байхыг хичээдэг. Хэрэв иймэрхүү ижил сонирхолтой бол миний сонсдог подкастууд та нарт ч таалагдах байх. Сүүлийн үед уншихдаа илүү төвлөрөөд алхахаас бусад үед ер нь сонсохгүй байгаа.

  1. The tablo podcast

Энэ залуу надад их таалагддаг. Солонгосын EPIK HIGH хамтлагийн дуучин. Нэлээд боловсорсон дажгүй залуу байгаа. Хөгжмийн гэлтгүй олон сонирхолтой сэдвүүдээр ярьдаг.

2. The history hour /BBC/

Түүхийн сонирхолтой сэдвүүдийг богино хугацаанд мэдэж авах боломжтой. Мөн англи хэлний мэдлэг дээшлүүлэх ач тустай.

3. The english we speak /BBC/

Эдний подкастын англи хэлний хичээл их таалагддаг. Ийм подкастын хэрэглээ дэлгэрээгүй байхад ч эдний хичээлүүдийг интернетээс утсандаа татаж авч сонсдог байлаа. Одоо ч юм хөгжөөд сайхан болж. Олон юм хийх шаардлагагүй, шууд сонсож болохоор болж дээ.

4. English pronunciation pod

Би ер нь хэлний л подкаст ашигладаг юм байна аа гэж. Эдний хичээлүүд бас зүгээр санагдаж байсан.

5. Tell me something i don’t know

Анх шинжлэх ухааны сэдвийг нь сонсож байгаад орчихсон. Естой элдвийн сэдвээр ярина гэдэг чинь энд л бий дээ. Физикийн сэдвүүд нь их сонирхолтой. Физик хамгийн гоё нь л доо, угаасаа.

6. Mindful Living Spiritual Awakening

Хааяа эдний бясалгалуудыг хийдэг. Иймэрхүү бясалгалын ном, подкастууд миний санд бас их бий. Энэ удаа үүнийг л оруулья.

7. Sanaa’s podcast

Монгол ганцхан энэ подкастыг л сонсдог. Уншсан номын сэтгэгдлүүд, номын сонголтууд нь их таалагддаг. Блогийг нь ч дагадаг.

За нэг иймэрхүү. Өөр тайван дөө.

Интернет орчин зах хязгааргүй учраас тэнд төөрөхгүйн тулд яг зөв хүний дагаад, түүний дагасан хүмүүсийг дагаад, заасан зааврыг нь мөрдөөд явж байтал нэг учир олдоно.

Хүн учрах ёстой бүх хүмүүсийнхээ зөвхөн нэгтэй нь л учирсан байхад бусадтай нь учирдаг гэх юм билээ.

Төөрчихөлгүй таалагдсан хүмүүсээ л ухаад явж байтал хандах зүг чинь аяндаа тогтомз. ХОХО

-JUNEбаатар

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet