Ийм хүн болоорой
Бид хоёр урд залгаа хотхоны модтой цэцэрлэгт салхинд гардаг юм. Тэр цэцэрлэгт өглөө бүр нэг найрсаг өвөөтэй таарна. Өвөө таарах бүр бид хоёрын тэргийг буулгалцаж, мэнд мэдэж, хүүг минь өхөөрддөг. Өвөө хааяа эмгэнтэйгээ, хааяа ганцаараа гүйнэ. Цэцэрлэгт талбайг нэг хэмнэлээр хэд тойрсныхоо дараа голын талбайд хэдэн тоот сунгалтын дасгал хийхэд цаг орчим болдог. Бид хоёр яг ид гүйж байхад нь таардаг юм. Хэхэ. Өвөө их найрсаг хүн тул хааяа яриа орвол хэдэн цаг ч ярьж суухад бэлэн. Хувиараа л бизнес эдртэй хүн шиг байгаа юм. Утсаар их ярина. Юм л зараад байх шиг… Хэхэ.
Манай 2 хотхон залгаа хотхон л доо. Одоо хотхонууд тойроод хашаатай байдаг болсон шүү дээ. Нэвт гарсан гарцууд байхгүй. Машин нь холилДвол дийлддэггүй юм гэхэд явган хүн нь ч нэг хотхоноос нөгөөд хүрэх гэж тойрсон урт бетон хашаа дагаж явах хэрэгтэй болсон цаг. Яг хажуугийн байшингаас өвөл диван худалдаж аваад 300,400 метр урт хашаа дагаж явсаар хүргэж ирсэн түүхтэй. Гэтэл энэ жил манай хотхоноос хажуугийн хотхон руу нэвт гарч болдог явган хүний хаалга гаргачихаж. Одоо тэр гарц ямар их хөлийн газар гээч? Бүгд л тэр хаалгаар зорчино. Явган хүн ч машин замаа дагаж тойрч явахаас өөр замгүй төлөвлөлт хийдэгээ болимоор юм билээ. Явган хүн, дугуй, тэрэгтэй бид хоёр гээд бүгд тэр гарцаар орж гарцгаана. Үнэхээр зам товчилж өгсөн. Гэтэл тэр гарцыг өнөө өглөөний өвөө маань хороо хорин, СӨХ гээд явахгүй газар, хэрэлдэхгүй хүнгүй хөөцөлдсөөр байж хийлгүүлсэн байгаа юм. Өвөөг “Тэр гарцыг чинь хийлгэх гэж хороон дарга хүүхэнтэй чи бидээ хүрээд…” гээд хуучлахад нь миний нүд БАХАРХАЛ. Үнэхээр бахархсан. Өвөө шиг хөөцөлдөлгөөтэй хүн байгаагүй бол бид хоёр өнөөдөр энд салхилж ч чадахгүй орцныхоо үүдэнд машины утаа үнэрлээд сууж байгаа шүү дээ. БАХАРХАЛ…
Тэвэрье,