Духны биржгэр

expert.bunny
3 min readFeb 7, 2020

--

Миний духаар жижигхэн жижигхэн юм гарч байсаан.
Одоо ч гарчихсан байна л даа. Миний духны тууралт бол нүүрний усан цэвэрлэгээ хийгдэхгүй байгаагаас болж гарсан байх. Миний нүүрээр гардаг энэ жижигхэн тууралт хоёр л зүйлээс болж гардаг.
1. нүүрний буруу цэвэрлэгээ
2. Хэт хуурайших
Одоо ч аль аль нь л болж байгаа байх. Хөдөө гадаа, хүйтэнд духаараа салхи зүсэж явж байгаа болохоор аргагүй л дээ. Ядаж байхад нүүрний цэвэрлэгч ус дуусчихсан. Хэхэ Хүний л амьдрал.
Жижиг жижиг биржгэр зүйлсийн тууралт яг дээр хэлсэн хоёр л шалтгаанаар үүсдэг байх. Би арьсны мэргэжилтэн биш болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Минийх бол ийм. Нүүрээ 2–3 шатлалт цэвэрлэгээгээр цэвэрлэхгүйгээр дан савандаж угаах ч юм уу, дан усаар арчих ч юм уу ер нь дан цэвэрлэгээгээр цэвэрлэхээр урт хугацаандаа арьс хуурайшиж, эмзэгшдэг юм билээ. Би нэг зунжин зөгийн балаа л шүтэж амьдрах уриатайгаар зөгийн балны нүүр угаагч үнэтэй авсандаа бантаад усан цэвэрлэгээгээ хийхгүй байсан чинь яг зун дуусахын алдад хацарны хоёр товгор дээр сайртаад болдоггүй ээ. Яг л өмнө нь таарч байсан нүүрний юмнууд таарахаа байлаа гээд нүүрний бүтээгдэхүүнээ солиод ч амжилт олсонгүй. Тэгсэн чинь гоо сайхны бүтээгдэхүүн зарж байсан худалдагчийн зөвлөснөөр энэ нь нүүрний цэвэрлэгээгээ буруу, дутуу хийж байгаагаас үүдэлтэй байжээ. Тэгээд хамгийн зөөлхөн ус хайж байгаад Son & Park тоникоор давхар цэвэрлээд 7 ч хонолгүй өнөө хацарны сайр зүгээр болчихсон шүү. Уг нь Bioderma сайн л даа тэр үед ойрхон олдоогүй юм.
Одоогоор би хөдөө ажиллаж байгаа ба энд маш хуурай, байнга салхитай цаг агаартай тул духаа удаахан ил гаргаад явчихаар биржийгээд орой нь юм гараад байхаар нь нүүрнийхээ чийгшүүлэгч серумээс давхарлаж түрхээд унтсан чинь өглөө нь зүгээр болчихсон байсан. Одоо ч ингэсээр л байгаа. Орой нь биржийгээд, юмаа түрхээд унтахаар өглөө нь арилчихна. Би үүнийг хуурайшилттай л холбоотой гэж бодоод байгаа юм. Хэхэ
Сайн чийгшүүлж, гүйцэд хамгаалах ёстой шиг байгаа юм. Би бүр бага байхын л нэг их сайхан духтай ч юм шиг духандаа тос түрхэхгүй, будахгүй орхидог балай зуршилтай. Бор хүний чинь дух нь үргэлж бусдаасаа бор байдаг болохоор будахаар яг гурил түрхсэн болчих гээд будахгүй яваад сурчихсан нь энд хөдөө газар ирээд түүнийхээ горыг амсаж суугаа. Одоо бол нүүр шигээ л будаж хамгаалж байгаа.
Бас нэг духаар юм гардаг шалтгаан нь чёлка юм уу, малгай өмсөхөөр гардаг. Чёлка болон малгайны бохирдол арьсыг цочроож, бохирдуулан юм гараад байдаг. Би сайхан духтай биш болохоор чёлка тавьмаар байдаг ч духаар юм гарахаас нь төвөгшөөгөөд тавьж чаддаггүй. Хэхэ. Үүнээс болж гарч байгаа гэж үзэж байгаа бол чёлкаа гэртээ байхдаа хойш хавчиж, духаа ил гаргаж, үсээ тогтмол угааж, цэвэр байлгаж, малгайгаа өдөр бүр угааж өмсөх хэрэгтэй. Өвөл арьсаа хамгаалдаг баатар болоод нүүрээ будахаар малгай, бээлий, куртка, ороолт будаг болчихоод байдаг даа. Тэд нарыг арилгаж байна гээд угаачихаар өглөө өмсөх юмгүй яах ч юм. Хэхэ.
Гэхдээ арьсаа эрүүл саруул сайхан байлгана гэвэл малгай, бээлий, ороолтоо орой нь угааж пааран дээрээ хонуулж хатааж өмсөж байх л хэрэгтэй болох нь дээ. Ийм болохоор л би гоё сайхан байна гэдэг чинь үнэтэй нүүрний бүтээгдэхүүнд биш амьдралын хэвшилд байдаг юм шүү гээд хэлээд байдаг байхгүй юу. Арчаатай, ажилтай хүн л сайхан явдаг ч гэх юм уу?
Би ч тэгээд насаараа цөлд байсан хүн шиг агуу хуурай амьтан юм болохоор хамаг л зүйлийг хуурайшилттайгаа холбож ойлгох гээд байдаг муу талтай. Бусад эгэл жирийн, хэвийн арьстай хүнд өөр шалтгаан ч байж болох. Мэргэжлийн хүнээс бас зөвлөгөө аваарай.
CHEERS

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet