ДУУГЖИМ
Манай хүү 1 нас ч хүрээгүй байгаа ч хөгжимд их дуртай. Классикаас Бах, Брамс д дуртай байгаа одоохондоо. Бас техно хөгжимд их дуртай. кккк Хүүхдийн дуунууд явж байвал зог тусаад сонсоод байдаг.
Тэгээд би бодсон юм. Хүүхдийн хөгжмийн боловсрол ямар чухал юм бэ? Би хүүхдээ ямар хүн болгомоор байна, анхаарал төвлөрөлийг нь ямар түвшинд байлгах вэ гэдэг хөгжим л юм байна гэж их бодогдоод байгаа. Хүүхдээ дор хаяж нэг хөгжийн зэмсэг тоглуулж сургахсан. Бүх сонгодогуудыг сонсдог, таньдаг, хөгжмийн тулсан мэдрэмжтэй хүн болоосой. Гоё охинтой playlist ээ хуваалцаж байгаад 500 days of summer шиг танилцаасай гэж мэгээд…
Манай дунд сургуулийн боловсролын хөтөлбөрт “Дуу хөгжим” гээд хичээл байдаг. Бага ангиас ахлах анги хүртэл ордог санагдаж байна. Миний үед тийм л байсан. Том хүүг харах нь ээ бас л ороод байх шиг байгаа юм. Тэр хичээл гэхдээ яг үлдээдэг хичээл вэ? Би ерөөсөө ойлгодоггүй. Юу ч заагаагүй юм уу? Би сураагүй юм уу? Бүү мэд. Огт санадаггүй. Монгол хэл, математик шиг олон цаг биш ч гэсэн 1–10 р анги хүртэл 7 хоногт 1 цаг орж байсан гээд бодохоор багагүй цаг зардаг байгаа юм. Тэгснээ юу ч сургаагүй гэж яг юу гэсэн үг вэ? Дуу л заадаг юм болов уу даа, тэ? Одоо миний монгол дууны сан бас 10 жил дуу заалгасан хүний урын сан бас биш байгаад байдаг? Нэг ч хөгжмийн зэмсэг тоглуулж сургаагүй, нот заагаагүй, дуу бичихийг, ая, зохиолч хөгжим юу ч заагаагүй болж таарч байгаа юм. Хүүгээ харах нь ээ тэр хичээлийнх нь дэвтэр гэж нэг зураг зурсан, хуулж бичүүлсэн л юм байх шиг. Ер нь дууны хичээл дээр юугаа бичдэг байна аа? Үнэн гайхмаар. Хүүд маань ороод байгаа дууны хичээл, ном сурах бичиг миний үеийнхээс дээрдсэн зүйл огт байгаагүй. Бүтэн 20 гаран жилд шинэчилж сайжирдаггүй боловсролын систем гэж байж болох уу? Энэ тухай яагаад ямар ч багш, эцэг эх дугардаггүй юм бол? Монгол хөгжихгүй байгаа хамгийн том шалтгаан нь энэ. Боловсролд анхаараагүй цагт хэзээ ч хэн ч хөгжихгүй. Тэгээд анхаар гэхээр англи хэл л чухал юм байна гэх. Really n..ga? Монголоор яруу найраг уншаад ойлгохгүй, англиар англи яруу найраг уншаад ойлгохгүй унасан, сурсан хэлтэй хүмүүсээр дүүрнэ. Тэр хүмүүс чинь хаана ч харьяалагдахгүй, жинхэнэ нүүдлийн хүмүүс болно. Тэр цагт энэ ядуу буурай улсад нь үлдэх хүн олдох ч үгүй. Нээрээ шүү. Мянга лаг түүх байгаад, хаан байгаад засаг байгаад ч тэдний явах суухыг зааж үлдээж дийлэхгүй.
Монгол хүн бэлдэж байгаа гэдэг. Яаж? Асуух хэрэгтэй. Яг яаж бэлдэж байгаа вэ? Монголд монгол хэлээр заагаад уу? Аль 1920 онд зохиосон юм шиг “ах малаа услав, аав мал маллав” аар хичээл орж байгаа болохоор уу? Яг үнэндээ хонь, мал гэж барааг нь ч хараагүй хүүхдээр дүүрчихсэн байхад энэ мэт үг үсэг зааж байгаа нь ч гунигтай хэрэг. Яг үнэндээ нүүдлийн амьдрал, мал аж ахуй гэдгийг тусгай түүхийн хичээлд ч юм уу нэмэлтээр хичээл болгон оруулахаар болоод удаж байна. Түүний оронд машин, зам түгжрэл, утаа гэдгээрээ уншуулж сургавал амьдралтай нь ойрхон байх биз.
Миний бодлоор, дуу хөгжим гэдэг хичээлээ орсон шиг оруулах хэрэгтэй. Бүр урлагийн тусгай мэргэжилтэнтэй хамтарч шинэ сургалтын хөтөлбөр бэлдэх хэрэгтэй. Тэр хичээлээр дамжуулж монгол хүн, монгол ахуйг бас таниулах хэрэгтэй. За хүүхдүүдэд хөгжийн зэмсэг олдоц, хүртээмж хангах чадал байдаггүй бол зүгээр л анги дүүрэн хүүхдийг чимээгүй суулгаж нүдийг нь аниулаад “Уяхан замбативийн наран” г 40 минут сонсго л доо. Гэрт нь сонсож байхад юу төсөөлөгдөж, ямар мэдрэмж төрснөөр нь зохион бичлэг хийлгэ л дээ. Тэгээд 80 хувьд нь сансарт ниссэн юм уу, захгүй талд нар жаргаж байгаа харагдах сэтгэгдэл төрөх хүртэл давтаад сонсгоод л бай л даа. Түүнийхээ дараа зохиогч нь, дуулсан нь, учир нь ийм тийм гээд үлгэр ярьж өгч байгаа мэт. Монгол уртын дууны учир нь ийм гээд… Хүүхдүүдийн анхаарал төвлөрөл ч илт сайжирна даа, харж байгаарай. Тэгээд бүх сонгодогуудыг сонсгочихно биз, тайлбар гуншинтай нь. Зүгээр л дан монгол хөгжмийн зохиолч гэхэд л бидэнд хэд хэчнээн их билээ? Хөгжмийн боловсролыг хөгжим сонсгохгүй ном хуулж бичүүлээд олгодгийг би лав ерөөсөө ойлгохгүй байгаа. Хүүхдүүдээр өөрсдийнх нь дуртай нэг дууг сонгоод ангийхандаа сонсгоод яагаад дурлаад байгааг нь тайлбарлуулж илтгэл тавиулж ангийханд нь тэр дууг заалгуулсан ч болно. Хүүхдийн өөрийгөө илэхийлэх чадвар ямар их дээшлэх вэ? Өдий болтол ингэж хичээлээ ордог нэг ч дуу хөгжмийн багш гарч ирээгүйд гайхаж байна. Системээ гажиж болдоггүй бол системийг нь өөрчил л дөө. Ийм урлагийн мэдрэмж мэдлэгийг нийтэд түгээж чадахгүй, түүнийг мөнгөтэй хүн л олж авдаг мэт төөрөгдөл төрүүлж явсаар нийгэм нь зүрх сэтгэлгүй, атаач жөтөөч, хар бараан, олон талт бодол шинжлэлгүй болсоор л байна. Боловсрол мөнгөтэй мөнгөгүйд тэнгэр газар шиг зөрүүтэй байснаар ирээдүйд баян хоосны ялгаа улам л ихсэнэ. За тэр нь дүүрч. Гэхдээ Энэтхэг шиг улсад баян байх, Сингапур шиг улсад баян байхын хооронд бас тэнгэр газар шиг ялгаа байх. Бод, Бод, Бод…
90 ээд онд айл болгонд гитар байдаг. Айлын ах нар бүгд гитар тоглодог, түүгээрээ охин найрдаг гэх мэт соёл байлаа. Угаасаа Битлз, амьд хөгжим гэх мэт нь ч нөлөөлсөн л байх. Гэхдээ л хөгжимтэй айлууд байлаа. Манай ах ч тоглодог. Бид нар тоглож мэдэхгүй ч ингэж дугардаг, барьдаг гээд сонирхож үзэж л байлаа. Зүгээр л хэвтэж байхад л ямар нэг байдлаар хүүхэд товшиж үздэг л байхгүй юу. Ганц хөгжим дарах гэж бичлэг сэлт үзнэ. Тэгж яваад дуу хөгжим сонирхоно, өөрийнхөө сонирхол төрлөө нээнэ… гээд ямар их нөлөөтэй билээ. Уг нь чаддаг бол морин хуураа л дуу хөгжмийн хичээл дээр төгс биш гэхэд хальт дугаргуулаад үзүүлчихмээр. Угаасаа морин хуур тоглож сурахад хэцүү хөгжим. Чавхдастай амархан харагддаг ч хамгийн адармаатай хөгжим. Тэгээд айл бүр морин хууртай байна биз. Тэрийг нь нэг хүүхэд нь муухан хуурдчихдаг байхад хөөрхөн байгаа биз дээ. Тэгээд л бүтэн монгол шд. Морин хуур сонссон хүүхэд дараа нь хүй долоон худагт морины давхилдахыг хараад “аан” гэж бодох ч юм билүү?
За тэр шинжлэх ухааны хичээл, суурь хичээлүүдээ оролдож өөрчилж чаддаггүй юм гэхэд хамгийн орсон болохгүй ордог “Дуу хөгжим” “Хөдөлмөр” “Зураг” гэх мэт хичээлүүдийг шинэ хөтөлбөрөөр ордог болгоё. Жоохон л сэтгэлтэй хандахад болох гээд байгаа биз дээ? Монгол хүмүүсийн хамгийн дутагдалтай тал болох “бүтээлч байдал” г засах хамаг гол түлхүүр “Хөдөлмөр” гэж нэрлэсэн хичээл байна. Хүүхдүүдээр сонин гоё бүтээлч зүйлс хийлгээд байж байх цаг. Гэтэл яг юу ордогийг ёстой бүү мэд. Бас л ном хуулуулаад л суулгадаг байх даа? Зургийн хичээлийг ч бүр системчлэх хэрэгтэй шд. Зураасан зураг, монгол зураг танилцуулаад, хүүхэлдэйн киноны хөдөлгөөнт зураг зуруулж ч болно. Гэрэл сүүдэр тавих, алслал, будаг, өнгө заачихаж болно шүү дээ. Усан будгаар өнгө ямар гоё гардаг билээ дээ? Тийм юм үзчихсэн байхад бусдыгаа өөрөө олж мэдэг л дээ. Таалагдвал… Энэ бүхнийг зааж сургах эцэг эхтэй хүүхдүүд байна, заримд нь тийм гэр орны нөхцөл боломж нь ч байхгүй. Нийтээр нь сургах, нийтийг сайжруулах, хүмүүсийн нэрлэсэн “улны” “хар масс” гэж өөрөөсөө түлхээд байгаа хүмүүсийг нийтээр нь сайжруулах ганцхан арга зам бол боловсрол. Тэр дундаа бүгд яаж ийж байгаад хамрагдаж чадаад байгаа дунд сургуулийн боловсрол.
Баян байж болно оо. Баян болохоор утаатай гээд өвөл утаагүй газар амарчихдаг, хүүхдүүд нь монгол яруу найраг ойлгохгүй ч ойлгох ч шаардлагагүй сайхан амьдрахаар кэмбриж, мэмбриж юуны ч юм боловсролтой байг. Гэхдээ л Монголд амьдарсаар л байх юм бол Энэтхэгт баян байх уу? Сингапур шиг улсад баян байх уу? гэдэг л асуудал байна шүү дээ.
Cheers,