ДУРЛАЛТАЙ ТАНИЛЦСАН ТҮҮХ
Дурлал сохор уу? Намайг энд байгааг харахгүй байгаа юм байх даа? Хэхэ
Өчигдөр Баяраа л cool байгаад байхаар нь дурлачихсан чинь, өнөөдөр Бат миний бодож чадахгүй байсан тоон дээр туслахад нь Батад дурлачихлаа. Хаха нэг иймэрхүү тэ?
Нийтлэлүүдийг маань өсвөр насныхан их уншдаг болохоор дурлалынх нь тухай, адармаатай сэтгэл хөдлөлүүдээ хэрхэн зохицуулах тухай хэлэх нь зүйтэй байх. Хэцүү, хэцүү ойлгож байна.
Минийх биш юм шиг ажилладаг энэ сэтгэлийг яалтай. Гэхдээ энэ ажиллаагаатай танилцах нь амьдралын бас нэг том туршлага. Би Дон Жуан шиг сэтгэл догдлуулчихаад хаяад явж чаддаг, Мэрилин Монро шиг наалинхайтан мишээж дурлуулчихсанаа анзаарахгүй байж чаддаг, загас сэлэхээ марттал үзэсгэлэнтэй төрчихсөн болохоор нүд чихээ бөглөөд явж чаддаг аль нь ч биш ээ. Хэхэ Ийм туршлага хуваалцахад хэтэрхий өчүүхэн нь.
Гэхдээ л бас хэн нэгэнд дурлаж, хэн нэгнийг дурлуулж үзсэн л байгаа. Хэхэ
Гүйж очоод хэлэх зүрх зориг хүрэхгүй ч түүнийг харахаа хорьж чадахгүй, бодохоо болиулж чадахгүй шаналахын зовлонг чинь гадарлаж л байна. Бас хамтдаа хөтлөлцөөд инээгээд явж байсан жаргалтай мөчүүд чинь шалаар нэг тараад хаанаас нь ч хайсан хаягдсан шалтгаанаа олж чадахгүй дэмий л өнгөрсөн дурсамжуудаа ухаж шаналахын зовлонг чинь ч гадарлаж л байна. Зүгээр л энэ бүгдийг заавал үзээд туулаад гарах л хэрэгтэй.
Яагаад амьдрал ийм төвөгтэй юм бэ? гэж үү. Тэгдэг юм аа. Хэхэ
Дараа нь хэзээ хойно та нар энэ нойргүй хонож бодогдоод, шаналгаад байсан дурлалын өвчинд гүн нэрвэгдсэн өөрийгөө бодож инээх вий.
Хүн хэнд дурлахаа сонгох боломжгүй, харин хэнтэй суухаа л сонгож болно. гэж их үнэн үг шүү.
Хэнтэй сууж үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлж болох тухай шийдвэр гаргахад чинь энэ олон хүнд дурлаж, хаягдаж, хаяж, өрөвдөж, шаналж байсан бүх л өдрүүд чинь тус болно. Өсвөр насанд хамгийн сонирхолтой асуудал угаас эсрэг хүйстнээ таньж мэдэх гэсэн хүний амьтанлаг чадвар давамгайлдаг үе болохоор зүгээр л наад захирагддаггүй зүрхээ зөнгөөр нь байлгачих. Харин том хүн болох ажлаас холуурхан шиг байсан нь өлзийтэй. 18+ байсныхаа төлөө дурласан хөвгүүнийхээ анхаарлыг илүү татна гэж бодож байвал тэрэн шиг худлаа юм байхгүй шүү. Хэхэ.
Хүүхэд бол хүүхэд шиг л байх хэрэгтэй. Зүгээр л хөтлөлцөж алхаад, зайрмаг хувааж идээд, хичээлээ хамт давтаад, хөгжим хамт сонсоод алхаж байхдаа та нар өөрсдийгөө хөгжүүлж байдаг юм. Харин том хүн болох гэж яарвал энэ бүх чихэр шиг мөчүүдийг амталж амжихгүй өнгөрчихнө.
Тэгээд өөрийн бичиж байсан анхны хайрын нийтлэлээ оруулья.
Яг л энэ нийтлэл шиг чи зүгээр л түүнд учиргүй хайртай юм биш. Чи өөрийнхөө ингэж хайрлаж, шаналж зовж үзэж байгаа өөртөө л маш их хайртай байгаа юм. Үүнийг л анхны хайр гээд, хүмүүс мартдаггүй юм. Чиний надин дурсамж, туршлага болохоор… Хайртай болохын тухайд суралцсан эхний туршлага чинь болохоор…
Eat pray love кинон дээр
Лиз: Би түүнийг бодохоо зогсоож чадахгүй байгаа болохоор бясалгалыг чинь утгаар нь хийж чадахгүй байна.
Найз: Тэгвэл зүгээр л түүнийг бодооч дээ, хайрламаар байвал хайрлаж, уучлал гуймаар бол гуй. Зүгээр л байгаагаар нь юуг ч өөрчлөхгүйгээр хүлээн аваад сурчих. Тэгвэл чи өөрийгөө чөлөөлж байгаа юм.
гэж гардаг.
Энэ үнэн үг шүү. Юуг ч өөрчлөхгүйгээр байгаа нөхцөл байдлыг, бүр дурлалыг ч, захирагдахгүй байгаа зүрхээ ч, нүдээ ч зүгээр л орхичих. Бас түүнд хариу үйлдэл үзүүлж, заавал эцсийг нь үзэж, заавал түүнтэй дотносох ч шаардлагагүй. Зүгээр л зөнгөөр нь хүлээж авах үед чи үнэн өөрөөрөө байж, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг чөлөөлнө. Яг үнэндээ энэ шаналгаад байгаа дурлал чинь сэтгэл хөдлөлийн л хариу үйлдлүүд юм шүү дээ, хонгор минь. Хорвоотой танилцацгаана аа, бүгдээрээ :)
Cheers