ГЭРИЙН ХООЛ

expert.bunny
2 min readAug 6, 2019

--

За би нэгэн сайн хүн болж хоолоо гэрээсээ авч явдаг хүн болоод бараг сар боллоо. Сайндаа ч биш ээ, манай ажлын хажуугийн сургуулийн цайны газар хичээл амраад хаачихсан байгаа юм. Хэхэ

Гэртээ хялбар, мах багатай ямар хоол хийж болох вэ? Монгол хоолны цэс хуушуур, бууз, цуйван, будаатай хуурга гээд дуусаа. Доторх мах нь өөр, өөр болж ногоо цагаахнаар солигдохоос өөр зүйл болсонгүй.

Тэгж яваад нээх сайхан солонгос хялбархан хийчих хоол хайж яваад

олоод үзчихэв ээ. Бүрхан минь эдний хоолны соёл бүр арай, арай. Ямар ч их хоолны жортой юм, яасан ч дуусдаггүй юм. Гэхдээ бүр үнэн сонголттойн дээр, хийхэд хялбар жорууд байна. Зүгээр хаягдах гээд муудчих гээд байгаа ногоогоо хэрчээд гурилтай зуураад ногооны шарвин хийчих жишээний. Хорвоогийн хамгийн хоолны сонирхолгүй би хүртэл эднийг дуурайгаад байвал тогооч болчихмоор санагдах…

Youtube-н хоолны сувгуудаас аль олон дагагчтай нь хятад, солонгос л байх шиг байна билээ. хэхэ

Гэхдээ сайн ажиглавал яг Солонгос хоол гэж байгаа ч юм уу гэмээр. Хятад хоолонд солонгос амтлагчаа нэмээд өөрийн нэртэй хоол болгочихсон ч юм шиг. За ямартай ч миний бууз хуушуурны дэргэд бүр “огторгуй” тэх үү дээ.

Би тэгээд энэ эрчээрээ амжилттай байвал хуушуур буузаа жоохон сайжруулах арга хайна аа л гэчихсэн байгаа. хэхэ /болтугай/

Гэрээсээ хоолоо авч явах их зүгээр юм билээ. Цаашдаа ч үргэлжлүүлсээр байя л гэж бодож байгаа. Мөнгө, цаг хэмнэнэ. Хамгийн чухал нь эрүүл мэндэд тустай.

Гэхдээ одоо үед чинь эрүүл хоол гэхээр амталж шарж хуурахгүй бараг түүхий идэх ёстой ч юм шиг. Би ч угаасаа дэглэмийг шүтэгч биш болохоор хүний иддэг сайхан бүхнийг идмээр санагдаад байдаг юм.

Над шиг хоолны цэсээ шинэчлэхийг хүссэн хэн бүхэн дээрх хаягаар зочлоод үзээрэй.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet