Гэрийн тэжээвэр амьтан тэжээхийн өмнө мэдэх ёстой зүйл бол:
Гэрийн тэжээвэр амьтан тэжээх үү? болих уу?
Зүгээр л Marley and Me үзсэн болохоор нохойтой болвол гоё санагдаад нохой тэжээмээр байна уу? Тэгдэг юм аа.
Нохой хөөрхөн л дөө. Гөлөг байхдаа бүр хөөрхөн. Ертөнцийн гурван хөөрхөнүүдийн нэг шүү дээ, угаасаа. Намайг таних хүмүүс нэг хэсэг манайх Монголын сайхан амьтан инстагийн од Chappie нохойтой байсныг мэдэх байх. Манай нохой чинь амьтан биш ээ, хүн юм байгаа юм. Арай л дэндүү хүн шиг нохой. хэхэ.
Хүмүүс өөрт нь таалагддаг болохоор, зүгээр хөөрхөн харагддаг болохоор, хань татах гээд янз бүрийн шалтгаанаар нохой тэжээх шийдэвэр гаргадаг ч ихэнхэд нь өөрийгөө л боддог нь ажиглагдсан болохоор амьд амьтан тэжээх гэж байгаа хүн таны хариуцлагыг ойлгуулах хэдэн зүйл хэлье.
Нохой чинь нохой юм болохоор үнэртэй. Ялангуяа гэрийн тэжээвэр нохой их үнэртэй. Учир нь гэрийн тэжээвэр амьтдын хооолонд хэрэгцээт витамин, тэжээлийг шингээж бэлдсэн байдаг тул энэ хоол нь маш хурц үнэртэй. Энэ үнэр нь нохойноос тань байнга үнэртэнэ. Угаагаад байсан ч үнэртэнэ.
Нохой чинь бас амьтан юм болохоор үстэй, үстэй юм чинь бөөстэй гэхгүй юу. хэхэ Бөөс нь ч хаашаа ийн, зүгээр үстэй. Үс ноостой амьтан болохоор үс нь их унана. Гэрээр нэг хөглөрнө. Саглагар урт үстэй нохой байх тусмаа үс ноос нь их унана. Гэрт байх зориулалттай үүлдрүүд болох хав эдр арай бага унадаг ч ер нь л ус нь унана. “Хар хувцас өмсөхийн заяа” -г санагалзтал чинь унана даа. хэхэ
Амьтай л амьтан юм болохоор хааяа буруу юм идвэл, даарвал, ядарвал, хөгширвөл гээд янз бүрийн шалтгаан, буруу арчилгааны улмаас өвдөнө. Өвдвөл малын эмнэлэг авч орох шаардлага гарна. Эвий, хөөрхий нохойгоо хүүхэд шиг бөөцийлж эдгээх болно.
Амьтан л юм болохоор байнга, тогтмол салхилуулах шаардлагатай тул гэртээ нохойн баас шээс үзмээргүй л байвал өглөө эрт салхилуулж сургах, байнга тогтмол салхилуулах шаардлагатай. Юун үд хүртэл унтах! Өглөө хүссэн хүсээгүй баас шээсээ барьж ядаж байгаа хөөрхий нохойгоо авч гарахаас аргагүй. Манай нохой бол хөөрхөн гэгч нь эзнийхээ орны дэргэд “хэзээ сэрэхийг нь хүлээгээд л” сууж байдаг байлаа.
Гадаа салхилуулж явахад өөр бусад айлын нохойтой таарах, гудамжны нохойтой таарах зүйл бишгүй гарна. Энэ үед өнөө хүн шиг гайхалтай нохойны адгууслаг чанар гэнэт гарч ирээд дайрах, хуцах, зүтгэх, алдуурах, хашгичих, дошгирох холион бантан болно оо. Яахав дээ, зайлуул, амьтан л юм чинь.
Мөн амьд л амьтан юм чинь үржлийн үеүүдээр зан ааш нь өөрчлөгдөх, гормон нь идэхжих, үс ноос нь унах гэх мэт бөөн хямралууд болно. Эвий, эвий.
Амьд амьтан гэртээ юм уу хаана ч юм уячихвал гэртээ очихгүй байж яавч болохгүй. Заавал харьж нохойгоо салхилуулж, хооллох шаардлагатай. Хүнгүй газар орхих тухай асуудал байхгүй. Хол хөдөө гадаа явах бол нохойгоо авч явах эсвэл үлдээж хариуцуулах хүн хайх болно. Өөрөө л цүнхээ үүрээд гарах тухай асуудал чинь дууссан.
Дасна. Маш их дасна. Нохой ялангуяа аймшигтай дасдаг амьтан шүү дээ. Эвий, эвий, Хачиког та нар үзээ л байлгүй. Бүх л нохой ийм сэтгэлтэй байдаг гээд л бод. Хүн яахав оюун ухаантай юм болохоор санах, санахгүйгээ зохицуулчихдаг л юм байгаа биз? Хөөрхий дассан нохой зүрх сэтгэлтэй л амьтан юм болохоор дассан сэтгэл ээ зохицуулж чадахгүй, санаад л байж байдаг. Үүрд санаад л амьдарна. Чи дургүй болоод хаяад явсан ч чамайг санаад л байж байна. Эвий, эвий. Хүнээс ч дээр амьтан шүү. Гэтэл хүмүүс сонирхлоо буурахаар орхичихно ч гэх шиг. Арай л харгис уу? Байж болох уу, даа?
Санхүү. Өөрийгөө яаая гэж байгаа өөрийнхөө баас шээсийг ч цэвэрлэж чадахгүй, өөртөө ганц пирожки аваад идчих ч мөнгө олдоггүй нөхдүүдэд анхааруулж хэлэхэд гэрийн тэжээвэр амьтад өөрөөсөө давсан төлбөртэй шүү. Хоол унд, унтах газар, уяа дэгээ, шампунь саван, сойз, улирал бүрд тохируулах ёстой витаминууд, нэмэлтүүд гээд л амьд л амьтан юм чинь анхдагч өчнөөн хэрэгцээтэй. Тэр бүр төлбөртэй. Тэдгээрийг төлөөд олигтойхон нохой арчлаад явах чадвартай хүмүүс л тэжээх эрхтэй шүү. Хүмүүс хүүхдээ эрхлүүлж нохой авч өгөхийг би маш их эсэргүүцдэг. Ямар ч хариуцлага үүрч үзээгүй хүүхэд өөрийгөө яаая гэж байж юун нохой! Тэгээд л чадах бол эцэг эх нь тэжээнэ. Чадахгүй бол худлаа өөрсөддөө баахан дасгачихаад өөр чадвартай хүн рүү шилжүүлнэ. Энэ чинь ариун явдал уу? Үгүй ээ! Ингэж болохгүй ээ, яагаад ч болохгүй! Амьд амьтныг ингэж зовоож болохгүй!
Хүмүүс ямар ч шийдвэр гаргахдаа гоё сайхан гэгээлэг жаргалтай талуудыг нь харахаас илүү үүрэх, хүлээх ёстой хариуцлагууддаа төвлөрөх хэрэгтэй юм шиг санагддаг юм. Огт хариуцлагыг нь бодож үзээгүй хүмүүс л хамгийн буруу шийдвэрүүд гаргадаг юм шиг санагддаг шүү! Тиймээс нохой тэжээнэ гэдэг зүгээр нэг дэлгүүрээс гоё харагдсан болохоор нь авчихаад өмсөхгүй хадгалчихдаг хувцасны худалдан авалт шиг зүйл биш шүү! л гэж дахин дахин сануулья.
Бүр хашааны нохой байсан ч хооллоно, хөдөө гадаа явахдаа хүнд захиж үлдээнэ, уяанаасаа сул явж байхдаа хүн амьтан руу дайрвал уруулсан хүн мал нь заргалдана, өмнөөс нь төлнө, дасна, ганихрана, нохой тань мөн л маш их санана, өвдөнө асуудлууд бий. Амьд амьтан зовоохгүй, жаргаах нь л авч тэжээгээсэй билээ гэж хүсч байгаа юм шүү, би. Нохой тэжээнэ гэж авчихаад орхиж байгаа, явуулж байгаа, больж байгаа, гадаа орхиж байгаа бүх хүмүүс бол хүний сайхан охиныг жаргаана гэж авч суучихаад зовоогоод байдаг шиг нөхдүүд шиг л харагддаг даа.
За тэгээд та нар шийдвэрээ зөв л гаргаарай даа! бурхан минь,
Бүх нохой Marley шиг жаргал амсахын төлөө энэ бичлэгээ өндөрлөе дөө.
CHEERS and MERRY CHRISTMAS